Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
“Цагаан суварга”-ын ордод зарцуулсан улсын төсвийн нийт хөрөнгийг холбогдох компани улсад нөхөн төлсөн болох нь баримтаар нотлогдсон бөгөөд УИХ-ын дээрх тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн зохих зүйл, заалтад үндэслэсэн болохыг хуралдааны явцад тогтоожээ. Мөн УИХ-ын тогтоолоор “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн 25 зүйлд заасан УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ. Эдгээрийг үндэслэн УИХ-ын 54 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн хуралдаанаас гаргав.
Т.Энхэлээ