Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ долоо хоногт Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийлээ. Тэрбээр өнөөдөр 18.00 цагт Монголд ирэх юм байна. Мөн онгоцноос буусан даруйдаа мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд болно. Тус айлчлалын үеэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Т.Энхэлээ