Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Сайханбилэг: Далд уурхайн ажил Монголын эрх ашигт бүрэн нийцсэн

2015-5-22
0
ЖИРГЭХ

        Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн улсын Эмират улсад албан ёсны айлчлал хийгээд өчигдөр 18.00 цагт эх орондоо ирлээ. Тэрбээр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буусан даруйдаа хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Сэтгүүлчдийг яаравчлан цуглуулж, давчуу цагт мэдээлэл хийх болсон шалтгаан нь мэдээж “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг шийдвэрлэсэн гэрээнд гарын үсэг зурсантай холбогдоно. Тэрбээр энэ талаар албан ёсны тайлбарыг өгөхөөр ийнхүү хэвлэлийн хурал зарлажээ.

 

        Ерөнхий сайд Эмират улсад хийсэн айчлалаа үр дүнтэй болсон гэдгийг онцлоод долоо хоногийн дотор 8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Монголд оруулах үүд хаалгыг нээж өглөө гэв. Тодруулбал, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн 6 тэрбум, Энэтхэгийн Засгийн газрын 1 тэрбум долларын зээл, Эмиратын хөрөнгө оруулалтын сангийн хүрээнд орж ирэх 1 тэрбум доллар нийлээд 8 болж байна гэсэн үг юм.  Харин Оюутолгойн нууц гэрээ гэх мэдээлэлтэй холбоотой асуудлаар тэрбээр доорх тайлбарыг өглөө. Тэрбээр Дубай хотод ямар нэгэн нууц гэрээ үйлдээгүй гэдгээ мэдэгдэв. Мөн тус гэрээг удахгүй олон нийтэд ил болгоно гэсэн юм. Тэр үед УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хэлээд буй шиг 6 тэрбум долларын барьцаанд Оюутолгойг барьцаалсан уу гэдэг нь ил болох юм.

 

Ингээд онгоцны буудалд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ БҮРЭН ЭХЭЭРЭЭ

 

Ч.Сайханбилэг: -Дубай хот нь АНУ-ын Нью-Йорк хотын дараа ордог санхүү, эдийн засгийн том төв. Тус хотод Оюутолгойн төсөл урагшлах шийдвэр гарсан нь дэлхий дахинд хурдан хугацаанд сурталчилагдлаа. Хөрөнгө оруулагчид Монгол улсын Засгийн газарт баяр хүргэсэн үйл явдал үргэлжилж байна. Ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Далд уурхайг түргэвчлүүлж ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хоёрдугаарт, Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Холбогдох аж, ахуй нэгжүүд, байгууллагын дарга нар зурсан. Өнөөдрөөс Оюутолгой  Засгийн газрын болон Улс төрийн асуудал биш болсон. Харин эдийн засгийн болон компани хоорондын асуудал. Тиймээс улс орноо боддог л юм бол улс төрчид Оюутолгойн асуудлаар хутгалдах шаардлагагүй болж байна. Тиймээс цаашид Эрдэнэт үйлдвэр шиг орхих хэрэгтэй. Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэхтэй холбогдуулаад хэд, хэдэн зүйлийг хэлье. Нэгдүгээрт, 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх асуудлыг аль, аль тал нь тавигдаагүй. Мэдээж нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт байгаа. 2009 оны гэрээг үндэслэсэн. Мөн оны ТЭЗҮ-ээр хоёр тэрбумын хэтрэлтийн асуудлыг ярьдаг. Бид аль, аль талаасаа 1.2 тэрбумын ТЭЗҮ-ийн хэтрэлтэнд удирдлагын зардлын төлбөрөө төлөөд бусдыг төлөхгүй байхаар тохиролцсон. Монголын талд ашигтай бас нэгэн зүйл нь Удирдлагын менежментийн зардлыг 6 хувь байсныг 3 хувь болгож чадсан. Хоёр талаас ажлын хэсэг гарч бүх зардлыг хянах боломжтой болсон. Өмнө нь Монголын тал өгөөжийн 53 хувийг авна. Рио Тинто 47 хувийг авна гэж байсан. Манай зүгээс гадны хоёр ч том компанийн зөвөлгөөг авсан. Ингээд ярилцаж тохиролцсоны үндсэнд 54.9 хувийг манай тал авахаар болсон нь манайд бол маш ашигтай хувилбар юм. Үүнээс илүү ашигтай хувилбар байхгүй. Татварын асуудлыг шийдсэн учраас дахин татвартай холбоотой элдэв асуудал гарахгүй. Нэмж 30 сая долларын татвараа авахаар болсон. Гэрээний дагуу 2009 оны гэрээнд тусгасан болон Монголын хуулиар шийдвэрлээд явна. Төлөвлөгөөнд нууц, далд зүйл байхгүй. Гэрээг албан ёсоор  маргааш /өнөөдөр/ Засгийн газрын вэб хуудсанд тавьж ил болгоно. Оюутолгойн гэрээ манайд орж ирэх гадны хөрөнгө оруулалтыг хааж, боож байсныг харж болно. Оюутолгойн гэрээ зурсны дараа Монгол улсын ЗГ-ын бондын хувь, хэмжээ, үнэлгээ, Худалдаа хөгжлийн банкны бондын хүү, Оюутолгойн Туркойз Хилл-ийн бонд огцом өссөн. Бид үүнийг хүсч, сүүлийн жилүүдэд ажилласан. Одоо хөдөллөө. Үр дүн ийм байна. Бид ийм үр дүнгийн явсан. Далд уурхайн ажил Монгол улсын эрх ашигт бүрэн нийцсэн гэдгийг Ерөнхий сайдын хувьд шууд хэлэхийг хүсч байна. Тиймээс одоо хувь улс төрчийн тоглолтыг болиулж Монгол улсын эрх ашгийг өөрийнхөө оноо цуглуулах ажлаас дээгүүрт тавья. Одоо ажил хийх цаг болсон. Дараагийн ээлжинд Засгийн газартайгаа хамтраад Тавантолгойн асуудлаа шийдэхийг хүсч байна.

 

АНЭУ-ААС 1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨНГӨЛТТЭЙ ЗЭЭЛ ӨГӨХ БОЛОМЖТОЙГОО МЭДЭГДСЭН

 

Ерөнхий сайд АНЭУ-ын Ерөнхий сайдтай уулзан хоёр орны харилцааны талаар ярилцаж, давхар татвар, гадны хөрөнгө оруулалтуудыг хамгаалах болон хоёр улсын хооронд шууд нислэг үүсгэх гэрээ хэлэлцээрийг хийх талаар хэлэлцжээ. Хэрвээ уг асуудлуудаар амжилттай гэрээ хийж чадвал нөгөө талаас хөрөнгө оруулалтыг оруулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Мөн АНЭУ-аас 1 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл өгөх боломжтойгоо мэдэгдсэн байна.

 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

 

-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх төлөвлөгөөг батлахдаа манай тал ямар асуудлууд дээр буулт хийсэн бэ?


-Харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Одоо дараагийнхаа ажлыг шийдвэрлэнэ. 14 банкнаас хөрөнгө оруулалтыг босгох ёстой. Засгийн газрын ажил дууссан. Компани хоорондын ажил эхэлсэн. Өдөр, шөнө, цаг наргүй ажиллах ёстой.


-14 банкнаас хөрөнгө босгохдоо Оюутолгойг өөрийг нь барьцаанд тавина гэж зарим гишүүд мэдэгдэж байгаа. Энэ үнэн үү. Мөн уг гэрээний асуудлыг яагаад гадаадад шийдэв?


-Саяын асуудал 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр зохицуулагдсан асуудал. Уг асуудал руу огт ороогүй. Нуугдаж, хулгайгаар гэрээ хийгээгүй. Өмнөговь аймаг, Улаанбаатар, Лондон, Сингапур, Дубай зэрэг хотуудад дамжаад шат дараалсан уулзалтууд болсон. Асуудлаа дуусгаж чадах уу, үгүй юу гэдэг ч асуудалтай байсан. Харин энэ удаа бүх асуудлаа шийдсэн учраас Ерөнхий сайдын зүгээс гарын үсэг зурахыг зөвшөөрсөн.


-“Оюутолгой”-н борлуултын мөнгө нь гадны банк, санхүүгийн байгууллагуудаар дамжаад байгаа шүү дээ. Уг асуудлаар ярилцсан уу?


-Хэлэлцээрийн үед уг асуудлыг байнга ярилцаж ирсэн. 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр уг асуудал нээлттэй байгаа. Өнгөрсөн хугацаанд манай тал нөгөө талтай ярилцахгүйгээр төсвийн хуулинд шинэ орлого тавьсан. Мөн татварын байцаагч нар 2-3 удаа дансыг нь хааж байсан учраас бид нарын хооронд итгэлцэл байхгүй болсон байна. Одоо бид нэг завинд суусан. Цаашдаа нэг зорилгын төлөө явах ёстой.


-Хөрөнгө оруулалтын хэмжээ яагаад өсчихөв. Өмнө нь 4.2 тэрбум гэж төсөөлж байсан. Одоо 6 гэсэн тоо ярихаар үл ойлголцол үүсч байна?


-Ямар ч уул, уурхайн төсөл байнга хөрөнгө оруулалтыг шаардаж байдаг. Далд уурхай Оюутолгойн 80 хувийг эзэлдэг. Тиймээс далд уурхайг эхлүүлэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай. Явцын дунд ч хөрөнгө оруулалт шаардагдахыг үгүйсгэхгүй. Тухайн үед ТЭЗҮ-ээ баталж, хяналтаа тавиад явбал уг асуудлыг зохицуулах боломжтой. Оюутолгой хөдөлнө гэдэг бол Монгол улсын эдийн засаг тэр чигээрээ хөдөлнө гэсэн үг юм.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • зочин (124.158.73.28)
    Оюутолгойг явуулахгүй удах тусам бид л хохирно, одоо бол Хөрөнгө оруулалтын гэрээ зөв буруу гэж хэрэлдэж суух цаг биш. Гэхдээ гэрээ тийм сайн болоогүй гэдэг нь үнэн, харин дордуулахгүй байх, сайжруулахаа л бодох ёстой байх. Хэрүүл дагуулаад байгаа Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг уншлаа. Муугүй тохироонуудыг хийсэн байна. Оюутолгой бол дэлхийд нэрлэгдэж байгаа төсөл, Рио Тинто дэлхийн топ компани, энэ компани зарим хүмүүсийн яриад байгаа шиг өөрийн оруулсан хамаг хөрөнгө оруулалтаа, тусгай зөвшөөрөлтэйгээ хамт зээлийн өрөнд тавиад туучихгүй байх гэж найдаж байна. Харин хяналтын зөв механизмуудыг олж хэрэгжүүлэх нь Монголчуудын өмнө хүлээсэн Засгийн газрын үүрэг байх ёстой.
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Zochin (197.1.143.188)
    sain bn amjilt Yanga Ganbaatar gesen humuus bolimoor umaa hervee uls ornoo gej bgaa bol hsmtraad ajilaach hudlaa yaraad tsaas shagaig ami am chin ajilahaas uur um meddegui umnuud
    2015 оны 05 сарын 23 | Хариулах
  • Зочин (122.201.31.29)
    Уянга гишүүн, Сайханбалаг гэдэг Комсомолын үзэл суртлын сургуули төгссөн Дэбил толгойноос л сийрэг сэтгэдэг хүн шүү дээ. Сайханбилэг бол үнэн сурлага муу, комсомолийн дэбил толгой шүү дээ, юмыг ямар ч шүүлтүүргүй хүлээн авдаг тэнэгүүд явдаг Комунизмын залуу халаа бэлддэг. Уянга гишүүн харин сүүлин үед санхүү, эдийн засгин талаар сайн мэдлэгтэй ойлгодог болсон, бусад гишүүдтэй харьццуулхад эдийн засгийг сайн мэддэг болоод байгаа. Уянгыг дэмжиж байгаа. Тань шиг үнэн ярьдаг сийрэг толгойтой гишүүн ховор биана шүүү.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Ядаж Сайханаас өөр толгой ЕС болсон бол арай хэрүүл бага байсан.Ярихаас илүүгүй. Хариултаас зайлаад л...
      2015 оны 05 сарын 22
  • Zochin (140.119.232.8)
    Эрч хүчтэй ажилласан байна аа. Оюутолгойг хөдөлгөхгүй гээд яахав. Хөрөнгө оруулалтын гэрээг баталж, хөдөлгөхөөс өөр аргагүй. Амжилт хүсье.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Zochin (202.179.11.107)
    Ganbaatar Uyang metiin UIH-d l suuj baival yamarch hamaagui uneer yalahiig muruudugchid odoo boli l do Ta nar tegeed Zasag terguulj chadah uu ba ba yu ch chadahgui zugeer l yaridag tarhi ugaaj meregshsen amirad Ter Ulaan yarshig l baihgui yu Saya ediin zasgiig hyamruulahad ontsgoi uureg guitsetgesen karer ni duusch baigaa amitan duugui l suuj bai Saihanbilegt bayar hurgie Ed nar odoo yu ch yariad nemergui galt tereg hudulchihsun Zuv buruug tsag ue haruulana
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.120.239)
    Баярцогт. ОТ н гэрээг хийчихээд монголд байхгуй хосгуй гэрээ гэж иймэрхуу суржин мэдэгдлууд хийгээрэй хеерч Байсан тэр гэрээ нь ард тумнийг еренд оруулссан гэрээ болж ашгаа гадаадад авдаг гэрээ хийсэийг гишуун Улаан ярилцлагадаа хэлсэн Байсан Сайханбилэгийн гадаадад очиж хийлгэсэн гэрээ нь бас л нэг иймэрхуу нууц гэрээ биз дээ
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Magadgui,Магадгүй.
      2015 оны 05 сарын 22
  • sssssss (150.129.141.174)
    ХАМГИЙН ГОЛ АСУУДАЛД НЬ 3466 -Д БАЙГАА ЮМ. ЭНЭ ЗЭЭЛ БОЛО БАЙДАГ Л ЮМ.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (103.26.193.50)
    Оюутолгой бүрмөсөн алдагдлаа, монголд ашиг орж ирэхгүй, харамсалтай юм аа
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • ӨВГӨН ХУУЛЬЧ (122.201.24.25)
    ЗЭЭЛ ӨР ТАВЬЖ БИЗНЕС ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ТЭНЭГҮҮД ЗАСГИЙН ГАЗРЫГ ЗҮГЭЭР БАЙЛГАХГҮЙ ЮМ ДАА. МОНГОЛДОО ТАЙВАН САЙХАН АМЬДАРМААР БАЙНА. ӨГЛӨӨ БОСХОД НЭГ ЗАСГИЙН ГАЗАР СОЛИГДДОГОО БОЛЬМООР ЮМ ДАА. БИЕ БИЕНДЭЭ ИТГЭЖ АМЬДАРЪЯ АА
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Уянга гишүүн, Сайханбалаг гэдэг Комсомолын үзэл суртлын сургуули төгссөн Дэбил толгойноос л сийрэг сэтгэдэг хүн шүү дээ. Сайханбилэг бол үнэн сурлага муу, комсомолийн дэбил толгой шүү дээ, юмыг ямар ч шүүлтүүргүй хүлээн авдаг тэнэгүүд явдаг Комунизмын залуу халаа бэлддэг. Уянга гишүүн харин сүүлин үед санхүү, эдийн засгин талаар сайн мэдлэгтэй ойлгодог болсон, бусад гишүүдтэй харьццуулхад эдийн засгийг сайн мэддэг болоод байгаа. Уянгыг дэмжиж байгаа. Тань шиг үнэн ярьдаг сийрэг толгойтой гишүүн ховор биана шүүү.
      2015 оны 05 сарын 22
  • Зочин (122.201.21.212)
    Амжилт естой аль болгоноос айх юм
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Senge (202.70.46.202)
    Anxnii xorongo oruulalt 2,0 terbum usrees xiisen, zaasan deer 5,5 gej bicsen. Ingej xulxiduulj bna da
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • Ulzii (103.229.122.70)
    Bayar hurgie! Amjilt husie!
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
  • mgl (103.26.193.23)
    Yutai ch bayar hurgie! Ali yumnaas aij yavah ve? Minii bodloor Oyu tolgoig ediin zasgiin ergeltend orsond bayartai baina. Turshlaga dutah, medehgui zuil olon l gardag baih. Gehdee Ganbaatar shig ooroo yu ch hiij chadahgui baij sain talaas ni harj, zovloj demjihiin orond zovhon muu zuiliig l haij ul shagaij yavdag humuus l hogjliig hoish tataj uls orniig doroituulj baina.
    2015 оны 05 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Тийм шуу санал нэг бна
      2015 оны 05 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    3 цаг 19 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    4 цаг 43 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    6 цаг 15 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    7 цаг 2 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    7 цаг 18 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    7 цаг 25 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    7 цаг 43 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    8 цаг 13 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    8 цаг 54 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    9 цаг 17 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    9 цаг 18 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    9 цаг 21 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    10 цаг 4 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    10 цаг 11 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    10 цаг 17 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    11 цаг 5 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    11 цаг 47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    11 цаг 52 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    11 цаг 56 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК