Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал НҮБ-д яригддаг боллоо

2015-5-27
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар УИХ дахь МАН-ын бүлгээс лхагва гариг бүрт зохион байгуулдаг мэдээллийн "Морин цаг"-т нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд гэр хорооллын дахин төлөвлөлт, газар албадан чөлөөлөх ажлын явцад хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар Хүний Эрхийн Үндэсний комисс, Монголын Эмнести Интернэшнл байгууллагад хандсан. Үүний зэрэгцээ иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцаж, иргэдийн санал бодлыг сонссон юм. Эдгээр байгууллагууд түүний илгээсэн албан бичигт хариу ирүүлжээ.

 

ХЭҮК хуулиар баталгаажуулсан иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн тухай асуудлыг захиргааны хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа албан бичигтээ дурдсан байна. Харин Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас ирүүлсэн хариу албан тоотод "Монголын Эмнести Интернэшнлээс 2013, 2014 оны "Монгол Улсын хүний эрхийн төлөв байдал" тайландаа уг асуудлыг хөндөж, Монгол Улс хүний эрх зөрчиж байгааг дэлхий дахинд мэдээлснээс гадна НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт зориулсан тусгай тайланд хүргүүлж, энэ тухай мэдээлсэн билээ" хэмээн онцолжээ. Түүнчлэн холбогдох байгууллагуудад Эмнести Интернэшнлээс өгсөн зөвлөмжийн хэрэгжилт ямар явцтай байгаа талаар асуулга хүргүүлэх, УИХ-аар газартай холбоотой хуулиудыг багцаар нь хэлэлцэх, өөр хоорондоо зөрчилдсөн, хариуцлагын болон хяналт хамгаалалтын тогтолцоо сул хууль батлан гаргахгүй байхад бусад гишүүдээ манлайлж ажиллах, Үндсэн хуулиас давсан журмаар хүний өмчлөх эрхэд халдаж буй байдлыг таслан зогсооход бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулан ажиллахыг Д.Сумъяабазар гишүүнээс хүссэн байна.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт гурван асуудлыг тавьж байгаа аж. Эхнийх нь хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм байна. Үүний тулд Нийслэлийн эрх зүйн байдлын болон Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай,  Газрын хуулийн төслийн уялдаа холбоог нэгдсэн байдлаар хангахгүй бол УИХ-д өргөн баригдсан Хотыг дахин хөгжүүлэх хуулийн төслийн хүрээнд хотод тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжгүй. Тиймээс УИХ энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой гэж Д.Сумъяабазар гишүүн илэрхийллээ. Мөн Засгийн газар дахин төлөвлөлтөд хамрагдаж буй аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн баталгааны эх үүсвэр гаргаж өгөх, дахин төлөвлөлтөд хамрагдаж буй газруудыг төвийн дулаан хангамжтай холбож өгөх ажлыг Засгийн газрын төвшинд анхаарч ажиллах шаардлагатайг онцоллоо. Тэрээр "Дахин төлөвлөлтийн ажлыг бид буруутгаагүй. Гэхдээ энэ ажил иргэдэд асар их хүлээлт үүсгэсэн. Дахин төлөвлөлтөд хамрагдсан 24 байршил бол гэр хорооллын долоон хувийг эзэлж байгаа. Нийслэлийн ИТХ-ын 2014 оны 126 дугаар тогтоолоор баталсан журам Үндсэн хуулиас давсан. Барилгажуулах төслийн сонгосон талбайд хамрагдах газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 75 хувь нь зөвшөөрсөн нөхцөлд үлдэх 25 хувийн өмчлөгч, эзэмшигчийн газрыг албадан чөлөөлөхөөр тусгасан нь иргэдийн эрхийг зөрчиж байгаа. Гэр хорооллын иргэдийн өмчлөх эрхийг зөрчсөн асуудал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төвшинд яригдсаныг Эмнести Интернэшнл байгууллага дурдсан байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, дахин төлөвлөлтөд багтсан аж ахуйн нэгжүүд саяхан Бээжин хотод очиж хөрөнгө босгох асуудлаар Хятадын хөрөнгө оруулагч нартай уулзсан. Уг нь Улаанбаатар хотын асуудлыг Улаанбаатар хотдоо л шийддэг баймаар юм" гэлээ. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (112.72.13.47)
    СХД ийн 5 р хорооны дахин төлөвлөлтийн талаар маш сайн анхаарах хэрэгтэй хөрөнгө нь ороод ирсэн гэсэн хэрвээ орон сууцаа барихдаа айлууддаа хүндрэл үзүүлэх юм бол ёстой НҮБ д хандана даа
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    батүүлийн хүү л тансаглаж гадаадад офшор данс нээсэн сураг байна.
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    УБ дампуурчээ. Батүүл сүйрүүлжээ
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    Mash zuw yrij baina. Buhchvvdiig uur gedgiig haruulah heregtei dee. Zuw l yrisan baina
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • ха ха (202.5.206.13)
    Маанаг цус шүү. Чи тэр чөлөөт бөхийн холбооноос дүүгээ аваад зайлчихвал монголд их тус болох гээд байна. Юун гэр хорооллын дахин төлөвлөлт чиний толгой хүрэхгүй
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • ха ха (202.5.206.13)
    Маанаг цус шүү. Чи тэр чөлөөт бөхийн холбооноос ахыгаа аваад зайлчихвал монголд их тус болох гээд байна. Юун гэр хорооллын дахин төлөвлөлт чиний толгой хүрэхгүй
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • хахахах (202.5.196.145)
    хэхэ том үхэр
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хиймэл оюун ухааны нөлөөгөөр компаниуд ажилчдаа цомхотгож байна
    5 цаг 1 мин
  • Украин, Оросын стратегийн бүсүүдэд тулаан ширүүсч, цэргийн хөдөлгөөн нэмэгдлээ
    5 цаг 24 мин
  • ИЗНН дүрмийн шинэчлэлээ хэлэлцэхээр хуралдаж байна
    6 цаг 56 мин
  • Цагаан ордны хамгаалалтын сул талыг илчилсэн тохиолдлууд
    7 цаг 4 мин
  • Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоогийн үеэр буудлага гарчээ
    7 цаг 23 мин
  • "Сэлбэ дэд төв" төслийн асуудлаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарыг саатуулжээ
    8 цаг 15 мин
  • Т.Доржхандын Ажлын албаны дарга асан, Эрээний консул З.Лхагвадоржийг эгүүлэн татахыг шаарджээ
    9 цаг 38 мин
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
    10 цаг 18 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
    10 цаг 55 мин
  • Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
    10 цаг 58 мин
  • Усан спорт сургалтын төв ашиглалтад орж, нээлтээ хийлээ
    Өчигдөр 18 цаг 26 мин
  • Душанбегийн их дуулгад Монгол Улсын 21 жүдоч оролцоно
    Өчигдөр 14 цаг 31 мин
  • 1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард олгоно
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • Ирэх долоо хоногт дараах байршилд цахилгаан хязгаарлана
    Өчигдөр 14 цаг 23 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 14 цаг 20 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Анхны нарны зайн үүсгүүрийг практикт ашиглаж эхэлжээ
    Өчигдөр 14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 15 градус дулаан байна
    Өчигдөр 11 цаг 03 мин
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 16 цаг 46 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    Уржигдар 16 цаг 07 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    Уржигдар 16 цаг 02 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
24 баримт
  • Доналд Трампын гурав дахь гэргий, Словени улсын загвар өмсөгч Меланиа Трамп гэж хэн бэ?
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК