Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Хүрэлбаатар: Тавантолгойн гэрээний улс төр, атаа жөтөө зэргийг авч хаяад зөвхөн хар, цагаанаар хараад үз

2015-5-27
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.

 

-Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаарх асуулгыг хэлэлцсэн. Таны хувьд далд эдийн засгийг ил болгох юм үлдсэн юм уу. Торгохыг нь торгоод, шалгахыг шалгасан гэж байсан. Энэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярихгүй юу?

 

-2013, 2014 онд нийтдээ 27 мянган аж ахуй нэгжид шалгалт хийж 17 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 450 тэрбум төгрөгийн татварын нөхөн төлбөр, торгууль, алданги төлүүлсэн гэдэг мэдээллийг Сангийн сайд бидэнд өгсөн. Эдийн засаг хямралтай байхад ДНБ-ийнхээ хэмжээтэй бараг тэнцүү хэмжээний зөрчил илрүүлж, алданги тавьсан гэдэг нь аж ахуй нэгжүүдийг нэлээд сайн шахчихсан байна гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар мэдүүлээгүй байсан хөрөнгөө ил болгох, төлөөгүй байсан татвараа төлөх боломжийг бүрдүүлж өгч байгаа учир ил болгох юм үлдсэн үү гэдгийг Засгийн газраас тодруулсан юм.

 

-Уг хууль нь тодорхой ашиг сонирхолын хүрээнд үйлчилэх юм байна. Шударгаар татвараа төлсөн аж ахуй нэгж, иргэд яах юм гэдэг зүйл яригдаж байгаа. Улс төрчидтэй холбоотой бизнесийнхнийг хамруулах гэж байна гэсэн хардлага яваад байгаа шүү дээ?

 

-Надад ч гэсэн тийм хардлага бий. Өнгөрсөн 2 гаруй жилийн хугацаанд улсын хэмжээнд 11260 аж ахуй нэгжийг хууль хүчний байгууллагууд шалгасан. Гэтэл Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийн 4.5-д эрх бүхий байгууллагын шалгалтаар зөрчил нь тогтоогдсон, хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа аж ахуйн нэгжүүдийг өршөөхгүй гэсэн байна лээ. Тэгэхээр эрх бүхий байгууллага гэдэгт Татварын маргаан таслах зөвлөлийг бас оруулсан гэж ойлгож байна. Тэгэхээр татварын маргаантай болон хэрэг бүрдэлтийн шатанд байгаа аж ахуй нэгжүүдийг үүнд хамруулахгүй гэчихээр миний хэлдгээр дахиад цаана нь хэн үлдэж байгаа юм бэ гэдэг асуудал үүснэ. Маш цөөхөн аж ахуйн нэгж л хамрагдах болж байгаа юм. Чингис, Самурай бондын зарцуулалт, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой асуудлуудаар хэрэг үүсч амжаагүй яваа нь бүрэн өршөөгдөх юм байна гэж хараад байгаа юм.  Аж ахуй нэгжүүдэд боломж олгох нь зөв гэж байгаа бол эрх бүхий байгууллагаар шалгагдаж буй байгууллагуудыг ч мөн хамруулаад явах ёстой гэж байгаа юм. Тэгвэл үндсэндээ энэ хардлага алга болчихно л доо.

 

-Тавдугаар сар эдийн засгийн хувьд мэдээлэл дүүрэн өнгөрч байна гэж харж байна. Учир нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нэг тэрбум ам.долларын зээлийн шугмаа нээж байгаагаа мэдэгдсэн. Ерөнхий сайд Оюу толгой төслийн далд уурхайн төсөл дээр гарын үсэг зурлаа гээд л үргэлжилж байна. Ингэснээр Монгол Улсад валют орж ирэх боломж нээгдлээ гээд байгаа?

 

-Оюу толгой эдийн засагт өгөөжөө өгөөд явж байгаа аж ахуй нэгж гэдгийг бүгд мэдэж байгаа. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг 2012 оны сонгуулийн дараа бүрдсэн Засгийн газар л хааж боосоор байгаад зогсоосон. Ухаандаа өөрсдөө хааж боосоор байгаад зогсоосон зүйлээ одоо явуулж байгаа юм ш дээ. Уг нь ямар ч хэл амгүй явж л байх ёстой төсөл гэж би хардаг.

 

-Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлийн шугамын тал дээр хариулсангүй. Үүнийг ямар өнцгөөс харж байгаа бол?

 

- Бидэнд энэ зээлийн талаар ямар нэгэн мэдээлэл алга. Энэтхэг нэг тэрбум ам.долларын зээл амаллааа гэсэн, бас Арабд хувийн хэвшлийнхний сангийн нэг тэрбум ам.долларт гарын үсэг зурлаа гэсэн. Эдгээр мөнгөтэй холбоотой асуудлуудын талаар бүлгийн хурал дээр мэдээлэл авья гэсэн хүсэлтээ тавьчихсан. Мэдээлэл авсныхаа дараа энэ асуудлаар ярилцвал зөв биз дээ. Харин өрийн босго бол аль хэдийнэ тулчихсан. Одоо манай эдийн засагт нэг тэрбум ам.долларын зээл орох босго байхгүй.

 

-Гэхдээ эрчим хүч, төмөр замын зээл өрийн босгод хамаарахгүй гээд байгаа. Хэрэв энэ чиглэлээр ороод ирвэл яах юм?

 

-Би сая тойрогтоо ажиллаж байгаад ирсэн. Төмөр зам, эрчим хүчний салбарт авсан зээлэнд гаргасан Засгийн газрын баталгааг Засгийн газрын өрөнд оруулахгүй гэдгийг УИХ баталчихсан гэсэн. Уг нь олон улсад хэрэглэгддэг түгээмэл аргачлал, стандартаар бол Засгийн газрын гаргасан баталгаа өрөнд л орж явдаг л даа. Өөрөө өөрсдийгөө л хуураад байгаа юм. Энэтхэгийн зээлийн хувьд мэдээлэл авч байж тайлбар өгье, тааж ярих боломжгүй ээ.

 

-Оюу толгойн далд уурхайн төлөвлөгөөн дээр Ерөнхий сайд гарын үсэг зурснаараа өөрийгөө жижигхэн харагдуулж байна гэсэн яриа гарч байх юм. Гарын үсэг зурж болохгүй байсан юм уу. Ерөнхий сайдын зүгээс энэ бол улс төр хийх зүйл биш болсон. Компанийн асуудал шүү гэдгийг мэдэгдэж байсан...

 

-Дахиад хэлье. Энэ чинь хэвийн явж байсан төсөл шүү дээ. Хэвийн явж байхад нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг Засгийн газар зогсоосон. Өөрсдөө шахаж дарамталсаар байгаад зогсоочихоод өөрсдөө дахиад эхлүүлж байгаа юм. Эрүүл саруул Засгийн газар байсан бол анхнаасаа хэл ам болохгүйгээр ажил хэрэг болгоод явах байсан юм. Их л цаг хугацаа алдлаа. Одоо далд уурхайн бүтээн байгуулалтаа явуулья гээд хөрөнгө оруулалтын 14 банкнаас санхүүжилтээ шийдэхээр санхүүжилтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсан гэж ойлгож байгаа.  Ерөнхий сайд зураагүй биз дээ.

 

-Эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл нь хэзээнээс мэдрэгдэх вэ?

 

-Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт үргэжилэхээр боллоо гэдэг нь хөрөнгө оруулагчдад жаахан ч гэсэн итгэл үнэмшил төрүүлэх үйл явдал болж байна гэж ойлгож байна. Анхнаасаа шууд тэр чигээр нь явуулсан бол Монголын төрд итгэх хөрөнгө оруулагчдын итгэл өндөр байх байсан юм. Рокфеллерийн хэлсэн нэг үг байдаг даа. “Нэр хүндийг хөдөлмөрөөрөө олж ав, харин тэр нэр хүнд таны төлөө ажиллаж эхэлнэ” гэж. Тэгэхээр Монгол улс хөрөнгө оруулагчдын хувьд алдсан нэр хүндээ олж авах ёстой. Ингэж байж манай улс хөгжинө, дэвшинэ.

 

-Тэгвэл Тавантолгойг та хэрхэн харж байна вэ?

 

-Тавантолгой мөн хөдөлж эхлэх ёстой.

 

-Болж бүтэхгүй заалтууд орсон байна гээд байгааг нь та харав уу?

 

-Тавантолгойн гэрээг үзсэн. Гэрээнээс улс төр, атаа жөтөө, үл ойлголцол зэрэг олон өнгийг нь авч хаяад зөвхөн хар, цагаанаар хараад үз. Тэгж харахаар нэг тонн нүүрсийг 30 доллараар зарах уу, 80 доллараар төгрөгөөр зарах уу гэдэг асуудал л байгаа юм. Хэрэв энэ төсөл явахгүй бол нүүрсээ ухаж машин дээрээ ачаад давхиж очоод 1 тонныг нь 30 доллараар зарна. Хэрэв төсөл хөдөлбөл нүүрсээ угааж баяжуулаад төмөр замаар тээвэрлэн 80 доллараар зарах юм. Ердөө ийм л зүйл.

 

-Тэгээд бүх өнгийг аваад харах боломж өнөөгийн улс төрчдөд байна уу?

 

-Бид тэгж харах ёстой. Ингэж харж байж л Монгол Улсын эдийн засгийг чирч явдаг хөдөлгүүрүүдээ хөдөлгөнө. Тэгэхгүйгээр манай эдийн засаг сайжрахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад хувийн хэвшил гэдэг том хөдөлгүүрүүд нь эдийн засгаа аваад явж байна. Төр нь өөрөө бүх зүйлээ чирээд явахаар ямар байдалд хүрдгийг Хойд Солонгос зэрэг зарим орны туршлага бас харуулж байна. Үүнийгээ бид сайн ойлгох ёстой. Тиймээс эдийн засгийн хөдөлгүүр болсон хувийн хэвшлээ, хөрөнгө оруулалтаа дэмжиж байж улс орон хөгжинө, ард иргэдийн амьдрал сайжирна гэдэгт би хатуу итгэдэг. Манайхан хангалттай улс төр хийлээ. Үр дүнд нь юу болдгийг нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ханатлаа л харлаа. Одоо болье.

 

-Ажлын хэсэг дээрээ жаахан саатчихав уу?

 

-Л.Эрдэнэчимэг гишүүн нь уншдаг юм бол хурдан уншаад Ажлын хэсгээ даруйхан хуралдуулаад дүгнэлтээ гаргаач. Гэхдээ миний эрхэд халдахыг би огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй шүү гэдгийг хэлье.

 

-Ямар эрх?

 

-Хэлэлцэх эсэхийг шийдэх эрх нь УИХ-ын гишүүнд байдаг болохоос Ажлын хэсэгт байдаггүй юм.

 

-Эдийн засгийн нөхцөл байөдлыг та хэрхэн харж байгаа вэ?

 

-Хүнд.

 

-Гэхдээ эдийн засагчид зургадугаар сарын сүүлчээр гайгүй сэргэх хандлагатай байна гээд байгаа юм биш үү?

 

-Үгүй. Хэрэв бид бодлогын алдаагаа засахгүй, хөрөнгө оруулалтаа дэмжихгүй бол доошоо унасан хэвээрээ л байна. Энэ Засгийн газар бодлогын алдаануудаа засахгүй байгаа юм.

 

-Парламентад суудалтай бүх намууд хамтарснаар бодлогын шийдвэрүүдээ гаргаад явна гэсэн шүү дээ. Таныхаар бодлогын алдаануудаа засахгүй байна гэж хараад байгаа юм уу?

 

-Бодлогын алдаа засагдаагүй хэвээрээ байгаа.

 

-Энэ оны төсөв нэлээд тасалдалтай гарна гэдгийг Сангийн сайд хэлсэн. Барилгын салбар маш хүнд байх бол уул уурхайн салбар мөн хүнд байна гэдгийг хэлж байна лээ?

 

-2013, 2014 онуудад улсын төсөв алдаатай зохиогдож, төсвийн орлого хоёр жил дараалан жил бүр нэг их наяд төгрөгөөр тасарч байсныг санаж байгаа биз дээ. Орлого тасарсан хэмжээгээр өр нэмэгдсэн шүү дээ. 2015 оны төсөв мөн л худлаа хийгдсэн. Тийм болохоор орлого нь дахиад л тасарна.

 

-Хаа очиж 2015 оны төсөв чинь гайгүй болсон гээд байсан биш үү?

 

-Хэрэв тийм байсан юм бол яахаараа улсын төсвийн орлого тасардаг юм, яахаараа цалин тэтгэврээ хүртэл цаг хугацаанд нь тавьж чадахгүй дээ хүрдэг бил ээ.  Хий хоосон орлого тавих, эдийн засгийн өсөлтөө худлаа тооцох нь ийм л аюултай. Бодитойгоор төсвөө төсөвлөчихсөн бол ийм байдалд хүрэхгүй. Энэ онд улсын төсөв 500 тэрбум төгрөгөөр тасарна. Яахав өмнөх онуудынхаа алдааг хоёр дахин багасгасан юм байна.  Хоосон горьдож болохгүй.

 

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа болохоор “Стэнд бай” хөтөлбөрийг авах ёстой гээд байгаа. Гэтэл Сангийн сайд “Аль болох өөрсдөө эдийн засгаа эрүүлжүүлэх бодит нөхцөл байдал дээр нь аваачиж үзье гэж байгаа” гэдгээ хэлсэн. Тийм болохоор уг хөтөлбөрийг авахгүй гэсэн л дээ?

 

-Эхлээд бодлогын алдаануудаа засчих.

 

-Богинохон хугацаанд засагдчихдаг юм уу?

 

-Хүсвэл болно, харин дургүй бол юу ч гэж хэлээд, юу ч хийгээд нэмэргүй. Бодлогоо засахгүй хугацаа алдвал хямрал үргэлжлэх хугацаа улам л уртасна. Алдааг эрт засах тусмаа хямрал дуусах хугацаа наашлах юм.

 

-Хямрал аль түвшиндээ илүү мэдрэгдэж байна вэ?

 

-Бүх түвшинд мэдрэгдэж байна. Би тойрогтоо очиж бүх сумдаар яваад ирлээ. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт л муудаж байгааг хэлж байна. Дэлгүүрүүд бараагаа зээлээд зарж байна. Цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдарч байна шүү дээ.

 

-Та Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн харж байгаа вэ. Монголбанк буруу ажиллаж байна гэдгийг байнга хэлдэг гишүүдийн нэг нь та?

 

-Монголбанк Засгийн газартай хамтарч 4 их наяд төгрөгийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг мөнгө хэвлэж хэрэгжүүлснийг манай намынхан маш их шүүмжилсэн. Үр дүнд хүрч үүнийг зогсоосон гэж ойлгож байгаа. Одоо байдал хүнд байна гээд төсвийн алдагдлыг нөхөх гэж Монголбанк мөнгө хэвлэж, зээлэх юм бол эдийн засаг бүр дампуурна. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох асуудал яригдана гэдгийг “Өдрийн сонин”-оор дамжуулан Монголбанкныханд хэлчихье.

 

Эх сурвалж: “Өдрийн сонин” Э.ЭНХБОЛД

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (203.194.114.44)
    Өө энэ НОВШ ЧИНЬ ОДЖАРГАЛААС АВИЛГАА АВЧИХСАН АМЬТАН БАЙНА ЛДАА.
    2015 оны 05 сарын 28 | Хариулах
  • иргэн (150.129.140.201)
    Танай намын уул уурхайн дэд сайд чинь зогсоосон шүү дээ ОТ-г
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • ЭТТ Эрдэнэ. С. (202.70.34.114)
    Хятадад 9 баяжуулах үйлдвэрээ зогсоочихоод, Монголд жилд 30 сая тн нүүрс баяжуулах үйлдвэр бариад монголоос нүүрс 80-оор нүүрс авах уу? Энержи Ресус өнөөдөр 70 - 80-оор баяжуулсан нүүрсээ зарахын тулд 8 - 10-аар өртгөө бууруулаад байхад тэд 8 үйлдвэрээ зогсоосон байна. Чи ер нь яг хэдэн төгрөг авчихсанаа хэлчих. Монголын эдийн засгийг монголын эдийн засагчид үнэндээ сүйрүүлдэг
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Эдийн засагч (122.201.28.4)
    Яахын аргагүй эдийн засагч шиг ярьжээ
    2015 оны 05 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Батшугар: Хүнсний асуудлыг зөвхөн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний асуудал гэж харахгүй
    2 цаг 16 мин
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    3 цаг 40 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    5 цаг 12 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    5 цаг 59 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    6 цаг 15 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    6 цаг 21 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    6 цаг 40 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    7 цаг 9 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    7 цаг 50 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    8 цаг 14 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    8 цаг 14 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    8 цаг 17 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    9 цаг 0 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    9 цаг 8 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    9 цаг 14 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    10 цаг 2 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    10 цаг 43 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    10 цаг 48 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    10 цаг 52 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК