Унгар Улсын Гадаад хэрэг, худалд ааны сайд Эрхэмсэг ноён Петер Сияяартогийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжиж байна.
Энэ онд Монгол Улс, Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ хүрээнд унгар тал 2006 онд хаасан Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа албан ёсоор сэргээн нээв.
Элчин сайдын яамыг нээж Монгол Улсын Гадаад хэргийн сайд, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Унгар Улсын Элчин сайд нар үг хэлэв. Түүхэн хэлхээ холбоотой унгар андууд маань Монгол оронд эргэн ирж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад энэ Элчин сайдын яам чухал ач холбогдолтой болохыг нээлтийн үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэв.
Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон албаны бусад төлөөлөл оролцов.
Сэтгэгдэл (1)