Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн гэрээг засварлахыг ЗГ-аас шаардав

2015-6-03
0
ЖИРГЭХ

         “Шударга ёс” эвслийн бүлгээс Дубайд үзэглэсэн “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-тэй холбогдуулж мэдэгдэл гаргажээ. Өнөөдөр тус эвслийн бүлгийн гишүүд уг мэдэгдлээ танилцуулж Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд 14 хоногийн дотор тус төлөвлөгөөнд дахин засвар оруулж, УИХ-д дахин оруулж, хэлэлцүүлэхийг Засгийн газраас шаардав.



Уг мэдэгдэлд,

 

Нэг. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” -өөр  хэлэлцэн тохиролцсон асуудлын шинж чанар, цар хүрээ, эдийн засаг, санхүүгийн үр дагаварыг авч үзвэл “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ” болжээ гэж үзэж байна.



Хоёр. Монгол Улсын Засгийн газар, Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай байгуулсан 8 бүлэг, 57 зүйл, заалт бүхий “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө“ гэх “Гэрээ”-нд тусгагдсан заалтуудаас Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг гүйцээх ажлыг шуурхайлах, Монгол Улсын холбогдох бүх хууль, тогтоомжийг мөрдөж ажиллах, санхүүжилтийн бүртгэлийг өөрийн санхүүгийн бүртгэл, тооцоонд ил тод хөтлөх, тайлагнах, бүтээгдэхүүний агууламж, хэмжээг болон баяжмал дахь зэс, алт, мөнгийг тооцох зарчмыг тогтоох зэрэг 30-н зүйл, заалтыг хүлээн зөвшөөрч харилцан хяналттайгаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.


    
Гурав. Дээрх гэрээнд тусгагдсан 22 заалтыг нарийвчлан авч үзэж, хууль тогтоомжтой уялдуулах, эдийн засаг, санхүүгийн тооцоо үнэлгээг нарийвчлах, харилцан ашигтай байх зарчимд нийцүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хэлэлцэх, тохиролцон баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.



Дөрөв. Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн, Монголын талын эрх ашгийг эдийн засаг, санхүүгийн хувьд илт хохироосон, Оюу толгой төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг эрс бууруулсан үр дагавартай 4.3. (a), (b), 4.4, 4.5 (а) болон 5.6 дугаар зүйл, заалтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж нэн даруй хүчингүй болгох шаардлагатай байна. Зөвхөн энэ таван заалтын эдийн засаг, санхүүгийн хохирлыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд Монголын талын эзэмшиж буй 34 хувьд ногдох хэмжээгээрээ 1 тэрбум ам долларын алдагдлыг хүлээхээр байна.


Тав. Оюу толгой төслийн хэрэгжилтийг түргэтгэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор “Антре Гоулд” компаний эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах, “BHP” компанид төлөх 2 хувийн рояалтын асуудлыг хүлээн авахгүй байх, менежментийн багийг томилон баталгаажуулах,  менежментийн багаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт, цар хүрээ, төлбөрийг тохиролцох, “Оюу толгой” ХХК-ний удирдлагын багт Монголын талын эрх ашгийг хамгаалах төлөөллийг бий болгох зэрэг асуудлыг яаралтай хэлэлцэн, Монголын талд ашигтай тохиролцоонд хүрч гэрээндээ тусгаж баталгаажуулах шаардлагатай байна. Эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэснээр ойрын ирээдүйд Монголын талд оногдох ногдол ашиг багаар бодоход 2.2 тэрбум ам доллараар буурахаас урьдчилан сэргийлэх боломжтойг мэдэгдэж байна.


Зургаа. “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй “Гэрээ”-нд зохих засвар, өөрчлөлт оруулж тохиролцох ажлыг 14 хоногт багтаан хийж гүйцэтгэн дүнг УИХ-д илтгэхийг Засгийн газраас шаардаж байна. Эвслийн бүлэг Оюутолгой төслийг Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд, хамтран ажиллах талуудад харилцан ашигтай, Монголчуудад өгөөжтэй байх нөхцөлөөр хэрэгжүүлэх байр суурин дээрээ хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна" гэжээ.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (150.129.141.29)
    Энэ улс төрчид гэгчдийн үйл ажиллагааг харахад ямагт хувийн амбийцдаа автагдсан, эх орон ард түмнээ огт боддоггүй үйлдэл хийх юм. Манай 2 их хөрш гүрэн монголчуудын нэгдсэн нэг санаагаар хэзээ ч явж чаддаггүй авир араншинг маш сайн мэдэх юмаа. Манжийн хааны үеээс монгол хүний зан чанарыг нэвт судалсан үзэл бодол 2 хөршид маань үеийн үед уламжлагдан төрийн бодлогонд нь гүн бат суусан байх юм. Энэ нь монголчуудыг нэг үзэл санаагаар хэзээ ч нэгтгэж болохгүй, тэгвэл монгол хэнд ч дийлдэхгүй, харин дунд нь хувийн шунал сэтгэл дээр нь тоглож яс хаян хагаралдуулбал монголчууд бие биенээ үзэн ядаж, улмаар үндэстний хувьд сөнөн доройтох болно гэдгийг 2 хөрш дэндүү сайн мэддэг. Архи, авгай, хүүхэн, албан тушаал, мөнгө хөрөнгө бол монгол хүний цорын ганц шунал хүсэл, үүний төлөө юугаа ч худалдахад бэлэн гэж тэд үздэг юм. Монголчуудаа та нар сэрж, ойлгооч, net-ээр дүүрэн харийн яс хаягч нар арзалдан ямар муу муухай коммент бичдэг гэж санана аа. Энэ бол зүгээр нэг хийх юмаа олж ядсан хүмүүсийн үйл
    2015 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.11.30)
    жингэр ноход хуцаж л байг жингийн цуваа явдагаараа явна
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.11.30)
    жингэр ноход хуцаж л байг жингийн цуваа явдагаараа явна
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.179.11.30)
    жингэр ноход хуцаж л байг жингийн цуваа явдагаараа явна
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • D,D,D, (112.72.13.66)
    KOMMUNISTUUD BAGA SHOU XII
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    Ядаргаатай муу ажлын садаанууд. Ганц уурхайг олигтой ажиллуулья гэхээр ингэж болохгүй, тэгж болохгүй гээд мэдэмхийрчих юм. Ямар та нар ажиллаж Улсад татвар төлдөггүй байж, мэдэхгүй зүйлдээ хошуугаа дүрж дэмийрэх юм. Тийм л оролцох дуртай юм бол Хархорин, НаранТуул захын дотоод хэрэгт хүртэл очиж хутгалдаач... Ажилгүй новшнууд
    2015 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    1 цаг 15 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    2 цаг 48 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    3 цаг 34 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    3 цаг 50 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    3 цаг 57 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    4 цаг 16 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    4 цаг 45 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    5 цаг 26 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    5 цаг 49 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    5 цаг 50 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    5 цаг 53 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    6 цаг 36 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    6 цаг 44 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    6 цаг 50 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    7 цаг 38 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    8 цаг 19 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 22 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    8 цаг 24 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    8 цаг 28 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    8 цаг 38 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК