Өнөөдөр үдээс хойш буюу 14:00 цагт Монгол Улсын Их Хурлын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Монгол Улсын засгийн газраас иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй зарим арга хэмжээний талаар" мэдээлэл хийнэ. Саяхан эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Барилга хот байгуулалтын сайд ипотекийн зээлийн урдчилгааг 10 хувь болгох талаар ярьсан нь иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм.