Нийслэлийн Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэгийг огцруулах саналыг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Лхагважав, Ч.Долгормаа нар өргөн барьжээ.
Тэд Д.Батбилэгийг огцруулах саналдаа "Д.Батбилэг нь ИТХ дахь цөөнхийг үл хүндэтгэдэг, ИТХ-ын төлөөлөгчид болон дүүргийн жирийн иргэдийг намын харьяаллаар гадуурхдаг, ИТХ-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан" гэх мэт таван үндэслэлийг дурджээ.
Тиймээс огцруулах хангалттай үндэслэл байна хэмээн үзсэн байна. Мөн уг асуудлыг тус дүүргийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг хүсч буйгаа огцруулах саналдаа тусгажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (3)