Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Сэлэнгэ аймагт ажиллаж байна

2015-6-06
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.06/ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж байна. Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд угтан авлаа.

 

Тус аймгийн Засаг дарга С.Бүрэнбат аймгийнхаа цаг үеийн асуудлаар танилцуулга хийсний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд аймгийн удирдлагуудаас хил, гаалийн зөрчил, өнөөдрийн нөхцөл байдал болон 1000 айлын орон сууцны хөтөлбөрийн талаар асууж сонирхов.

Өнгөрсөн онд “Сэлэнгэ-Ногоон бүс” хөтөлбөрийг боловсруулан гаргаж, Сэлэнгэчүүдийнхээ идэвхи оролцоо, сэтгэл зүтгэл, хамтын үр нөлөө, хүчин чармайлтаар манай аймаг “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөнийг өрнүүлсэн. Мөн Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас 2015 оныг “Иргэн таны төлөө ажиллах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд сумдууд өөр өөрийн онцлогт нийцсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг “Ээлтэй үйлчилгээ-Иргэн танд” уриан дор зохион байгуулсан бөгөөд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, газар дээр нь иргэдэд нэг цэгээс чирэгдэлгүй хүргэдгээрээ онцлогтой болсныг аймгийн удирдлагууд онцоллоо.

 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт түрээсийн орон сууц, залуу гэр бүлд зориулсан орон сууцны асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ч.Дэмбэрэлсайхан хэлэхдээ, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал, Сүхбаатар суманд нийт 720 гаруй айл шинээр орон сууцанд орсон бөгөөд цаашид иргэдийн хэрэгцээ нэмэгдвэл шинэ орон сууц барих боломж байгаа гэв. Мөн 64 айлын “Залуус хороолол” болон бусад шинэ орон сууц барих бүтээн байгуулалтын ажлууд графикийн дагуу хийгдэж байгаа талаар мэдээлэв. Сэлэнгэ аймгийн Засаг дарга  С.Бүрэнбат хэлэхдээ шинээр орон сууц баригдахын зэрэгцээ бид дэд бүтцийн асуудлыг давхар шийдэж ажиллах хэрэгтэй байгаа гэв.

Улсын Их Хурлын дарга аймгийн удирдлагуудад УИХ-аар хэлэлцэж байгаа болон батлагдсан хуулиудын ач холбогдлын талаар ярилаа. Мөн  Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа бөгөөд хууль удахгүй батлагдана гэлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцсоны дараа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалтын нээлтийн арга хэмжээг нээж үг хэллээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, төвлөрлийг сааруулах, нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2013 оны 3 дугаар сард УИХ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хооронд Хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурснаар  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд олон ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн байна. Нэгдүгээрт, Сургагч багш нарын үндэсний сүлжээг бий болгож байна. 2013-2014 онд улсын хэмжээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны бүрэлдэхүүнээс тус бүр 2, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Монголын Баг, сумдын үндэсний холбооноос тус бүр 10, нийт 62 сургагч багшийг сургаж бэлтгээд байна. Хоёрдугаарт, Сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж байна.  Тухайлбал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулийн ба эрх зүйн үндэс, Иргэдийн оролцоо, иргэдтэй харилцах, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, Орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлага, Авлигаас урьдчилан сэргийлэх, Байгаль орчин, ногоон хөгжил, Хүний эрх ба жендэр зэрэг сэдвүүдээр 24 цагийн сургалтын хөтөлбөр, дагалдах гарын авлагын хамт боловсруулсан байна. Мөн энэхүү сургалтын хоёр дахь шатны сургалтын агуулга, хөтөлбөрийн хүрээнд Орон нутгийн хурлын төлөөлөгчийн Манлайлал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлт тооцох, Судалгаа хийх арга зүй, ИТХ-аас бусад байгууллагуудтай харилцах зэрэг сэдвүүдийг боловсруулж, өнөөдрөөс та бүхэнд энэ сургалт явагдах гэж байна. Гуравдугаарт, Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт явуулж байна. Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөд зориулсан суурь сургалтыг иргэдийн Төлөөлөгчдийн 361,  Хурлын 8000 гаруй сонгуульт төлөөлөгчдөд хүргэж,  хамрагдалт 85.5 хувьтай болжээ.  Судалгаанаас үзэхэд нийт оролцогчдын 69.5% нь сургалт маш чухал ач холбогдолтой байсныг онцолсон бол 30.5% нь хэрэгцээтэй сургалт байсан гэж үзжээ. Энэ жил зохион байгуулагдах хоёрдахь шатны сургалтанд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, нарийн бичгийн дарга нар нийт 3000 орчим хүн хамрагдана. Дөрөвдүгээрт, Эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан “Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөр, гарын авлагыг боловсруулж, 21 аймаг, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс 30 сургагч багш бэлтгэсэн байна. Мөн уг сургалтыг өнгөрсөн жил  5  аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заасан бөгөөд энэ жил үлдсэн 16 аймгийн эмэгтэй төлөөлөгчдөд заахаар “МонФемНет” байгууллага төлөвлөж, Өвөрхангай аймгаас сургалтаа эхлүүлээд байна. Ингэснээр бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2084 төлөөлөгч эмэгтэйчүүд бүрэн хамрагдана гэв.

 

УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга С.Баярцогт хэлэхдээ, УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга ийнхүү “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадаврийг бэхжүүлэх нь” төслийн сургалтын үйл ажиллагаанд оролцож буй нь арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч буй хэрэг юм. Өнгөрч буй долоо хоногт Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг бид Улаанбаатар хотноо хийлээ. Энэхүү хуралдааны үеэр Сэлэнгэ аймаг шилдэг аймаг болсон. Энэ нь Сэлэнгэчүүд та бүхний хөдөлмөрийн үр дүн юм гэлээ. Мөн тэрээр УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй хуулиудын талаар сургалтад оролцогчдод  мэдээлэл өглөө.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь" төслийн Үндэсний удирдагч Б.Болдбаатар сургалтад оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү төслийн зорилго, хүрэх гол үр дүн нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход оршиж байна. Төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг сургалтад хамруулж, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэнэ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. УИХ-ын Тамгын газар уг төслийн үндэсний хэрэгжүүлэгчээр нь ажиллаж байгааг хэллээ.

 

Улсын Их Хурлын даргыг Сэлэнгэ аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
    1 цаг 17 мин
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    2 цаг 49 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    3 цаг 36 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    3 цаг 52 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    3 цаг 59 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    4 цаг 17 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    4 цаг 47 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    5 цаг 28 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    5 цаг 51 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    5 цаг 52 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    5 цаг 55 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    6 цаг 38 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    6 цаг 45 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    6 цаг 52 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    7 цаг 40 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    8 цаг 21 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 24 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    8 цаг 26 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    8 цаг 30 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    8 цаг 40 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК