Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрийн өмчит үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах тухай, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай, Газрын үнэлгээний зэрэглэл болон суурь үнэлгээ, төлбөрийн хувь, хэмжээ тогтоох тухай, Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн тухай зэрэг нийт 12 асуудал хэлэлцэнэ. Мөн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагааны явц, үр дүнг Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулах аж.