Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн сард Арабын нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэрээ “Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэсэн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Уг төлөвлөгөөний асуудал одоо УИХ дээр асуудал үүсгээд буй. Уг асуудлыг хууль зөрчиж шийдвэрлэсэн хэмээн зарим гишүүд үзэж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөөд байгаа. Харин Ерөнхий сайд “Оюутолгойн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь огт хууль зөрчсөн ажил биш. Хуулийн дагуу бүх асуудал шийдэгдсэн” гэх тайлбарыг өгч байгаа юм.
Тэгвэл уг асуудлаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй сонсгол зохион байгуулахаар болсон байна. Нээлттэй сонсголыг хаврын чуулган завсарласаны дараа зохион байгуулна хэмээн тус байнгын хорооны дарга О.Баасанхүү хэллээ. Уг сонсголыг Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэдийн гомдол, саналын дагуу зохион байгуулахаар болсон байна. Сонсголд бэлдэж эхлээд байгаа аж.
Т.Энхэлээ