Засгийн газрын ээлжит хуралдаанаар эмнэлгүүдийн эм, тариа тасарсан асуудлыг хэлэлцсэн байна.
2015 оны Төсвийн тухай хуулийн Эрүүл мэнд, спортын салбарын эм эмнэлгийн төхөөрөмжийн зарим санхүүжилтийг дутуу тооцоолж хийснээс болж хүндрэл үүсээд байгаа. Тодруулбал, зарим эмнэлгүүд эмгүй болж буй. Мөн эм,нийт эмнэлгийн төхөөрөмжийн өр 7.8 тэрбум төгрөгт хүрсэн байдалтай байгаа юм. Тиймээс энэ асуудлыг төсвөөс хэрхэн нөхөж, санхүүжүүлэх талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.
Ингэхдээ Эрүүл мэнд, спортын яам Сангийн яамтай харилцан ажилласны дүнд энэ асуудлыг улирлын мөнгөн дүнг шилжүүлэх замаар зохицуулах шийдвэр гаргасан талаар хэлсэн байна. 2015 оны дөрөвдүгээр улиралд авах ёстой 10 тэрбум төгрөгийн хоёр болон гуравдугаар улиралд шилжүүлээд санхүүжилтээ хийх юм байна. Харин үлдсэн улирлын санхүүжилтийг ирэх 10 дугаар сард Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэхээр болжээ.
Т.Энхэлээ