Намрын чуулганы эхэнд төсөв тодотгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Төсөв санхүүгийн хүндрэлээс болж эмнэлгүүдэд эм, тарианы хомсдол үүссэнээс гадна эмчилгээний зориулалттай багаж, тоног төхөөрөмжүүдийнх нь ажиллагаа саатаж байгаа. Мөн эмнэлгүүдийн эм, тариа бусад бараа материалын өр 7.8 тэрбум төгрөгт хүрчээ. Тиймээс Засгийн газар энэ салбарт дөрөвдүгээр улиралд зарцуулахаар төсөвлөсөн 13.8 тэрбум төгрөгийг одооноос зарцуулж эхлэхээр болжээ. Ингэснээр аравдугаар сард төсөвт зайлшгүй тодотгол хийж, дөрөвдүгээр улиралд хэрэглэх эм тарианы санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон байна.
Т.Энхэлээ