Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргахтай холбогдсон тогтоолын төслийг дэмжлээ

2015-6-10
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.06.10/ хуралдаанаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, М.Батчимэг, Н.Энхболд нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн юм.

 

Тогтоолын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулсан юм. Монгол Улс аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар бэхжүүлэхэд чухал ач холбогдол өгч, энэ бодлогын хүрээнд нутаг дэвсгэрээ аль нэг улсын эсрэг ашиглуулахгүй байх, гадаадын цэрэг, зэвсэг, түүний дотор цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг нутаг дэвсгэртээ байрлуулахгүй байх үүднээс 1992 онд нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй хэмээн зарлаж, түүнийгээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах талаар тууштай арга хэмжээ авч ирсэн. Энэ үндсэн дээр 2000 онд Цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 19 дүгээр тогтоол гаргасан байна.

 

Манай улсын санаачлагыг олон улсын хэмжээнд ч сайшаан дэмжиж, 1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоол батлан уг асуудлыг хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд оруулан хоёр жил тутам хэлэлцэж, уг статусыг бэхжүүлэхэд Монгол Улстай хамтарч ажиллахыг гишүүн орнууддаа уриалсан шийдвэр гаргажээ. Энэ тогтоолын заалтуудыг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн бөгөөд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд заасан цөмийн зэвсэгтэй 5 гүрэн болох АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Францтай улстай тус улсын статусыг бэхжүүлэх, түүнд зохих ёсны баталгаа олгох талаар идэвхтэй яриа хэлэлцээ хийсний дүнд эдгээр улсууд 2000, 2012 онд Монгол Улсад улс төрийн баталгаа олгосон. Улмаар Монгол Улсын өвөрмөц статусыг хүлээн зөвшөөрч, тэрхүү статусаа мөрдөх нөхцөлд түүнийг хүндэтгэж, зөрчих аливаа үйлдэлд дөхөм үзүүлэхгүй байхаа нотлон илэрхийлсэн байдаг.

 

Түүнчлэн 2013 онд Олон улсын парламентын Холбоо (ОУПХ), НҮБ-ын Зэвсэг хураах алба болон Дэлхийн ирээдүйн төлөө зөвлөл Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх тухай бодлого, энэ талаар Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, тогтоолыг өндрөөр үнэлж “Ирээдүйг тодорхойлсон бодлогын шагналтан”-ыг тодруулахдаа манай улсын бодлого, хуулийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэжээ. Мөн өнгөрсөн онд болсон ОУПХ-ны Ассамблейн хүрээнд зэвсэг хураах чиглэлээр гарсан тэргүүн туршлагын асуудлыг хэлэлцэхдээ манай улсын туршлагыг тусгайлан хэлэлцсэн байна.

 

Улсын Их Хурлаас баталсан энэхүү хууль, тогтоолын хэрэгжилтийг Гадаад хэргийн яам нэг удаа, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гурван удаа гаргаж, уг хууль, тогтоолын заалтууд зохих ёсоор хэрэгжиж байна гэж үзсэний дээр өнөөгийн гадаад шинэ нөхцөл байдалд зохицуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн аж. Иймээс Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг улам бататгах, энэ талаар Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурталчилгаа, мэдээллийг сайжруулах үүднээс нэр бүхий гишүүд энэхүү тогтоолын төслийг санаачилжээ.

 

Гурван заалттай уг тогтоолын төсөлд Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусын талаар хийж буй ажлаа Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд жил бүр мэдээлж байх, мөн цөмийн зэвсгээс ангид байх статусын болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглахтай холбогдсон үндэсний аюулгүй байдлын чанартай асуудлаар шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс урьдчилан чиглэл авч байхаар тусгажээ. Түүнчлэн цөмийн зэвсгээс ангид байх статусыг бүс нутгийн хэмжээнд урагшлуулах замаар тус улсын аюулгүй байдлыг бүс нутгийн аюулгүй байдалтай холбох, хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ болон Казахстан улстай хил орчмын цөмийн байгууламжуудын талаар мэдээлэл солилцож байх зэрэг үүрэг чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тусгасан байна.

 

Энэ оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн өмнө ийм тогтоол гаргах нь улс төрийн хувьд цаг үеэ олсон чухал арга хэмжээ болно гэж төсөл санаачлагчид үзэж байгааг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцуулгынхаа үеэр онцоллоо.

 

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжлээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон байсан ч уг асуудлыг хэлэлцэхийг түр хугацаагаар хойшлуулсан юм. Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хэлэхдээ, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг хамтарч хуралдаж, зарчмын шинжтэй зарим асуудлаар нэгдсэн ойлголтод хүрэх, төсөл санаачлагчийн төлөөлөлтэй санал солилцож зарим асуудлыг дахин нягтлах зэргээр ажиллаж байгааг дурдаад улс орны аюулгүй байдалтай холбоотой уг асуудалд нухацтай хандаж зөв томьёолох, орчин үеийн нөхцөл байдал, шаардлагатай уялдуулан зарим асуудлыг дахин нягтлах шаардлагатай байгаа тул хэлэлцүүлгийг тодорхой хугацаагаар хойшлуулах санал гаргасныг байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    1 цаг 29 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    2 цаг 16 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    2 цаг 32 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    2 цаг 39 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    2 цаг 57 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    3 цаг 27 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    4 цаг 8 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    4 цаг 31 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    4 цаг 32 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    4 цаг 35 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 цаг 18 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    5 цаг 25 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    5 цаг 31 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    6 цаг 20 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    7 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    7 цаг 6 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    7 цаг 10 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    7 цаг 20 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    7 цаг 27 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК