Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Үдээс өмнө гурван хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэв

2015-6-11
0
ЖИРГЭХ

      Чуулганы хуралдаанаар Нягтлан бодох бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Тус байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үед Р.Амаржаргал гишүүн санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгт татварын мэргэшсэн зөвлөхийг оруулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийн дагалдаж өргөн мэдүүлсэн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч нь татварын мэргэшсэн зөвлөх байх шаардлагыг хасах гэснийг одоогийн хуулийн зохицуулалтаар нь хэвээр үлдээх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

 

 

Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, бүх аж ахуйн нэгжүүд заавал мэргэшсэн нягтлан бодогчоор нягтлан бодох тайлан бүртгэл гаргуулж байхаар тусгасан зүйл байхгүй. Богино хугацааны сургалтыг хааж боосон зүйл ч байхгүй. Гэхдээ хагас сарын сургалтад суучихаад санхүүгийн тайлан гаргах гэх нь зохистой зүйл биш гэдгийг хэлж байв. Харин жижиг, дунд үйлдвэрийн нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт гэж байдаг. Манай улсын хувьд уг стандартыг хялбаршуулсан хэлбэрээр мөрдүүлэхээр энэ хуульд тусгасан гэсэн хариултыг ажлын хэсгээс өгсөн юм.

 

2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, түүнчлэн уг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2001 онд батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох санал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан юм. Ингээд уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

 

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Аудитын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг сонсов.

 

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал аудитын хуулийн этгээдийн явуулах үйл ажиллагаанаас санхүүгийн холбогдох үйлчилгээ гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Мөн Засгийн газраас одоо мөрдөгдөж байгаа Аудитын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлээгүй тул ажлын хэсгээс уг хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх тухай санал дэмжигджээ. Түүнчлэн хуулийн төсөлд шинээр оруулсан аудитын хуулийн этгээдэд тавигдах шаардлагатай холбогдсон шинэ харилцааг шилжилтийн хугацаанд зохион байгуулах үүднээс ажпын хэсгээс Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.

Тус байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн байнгын хорооны ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос дэмжсэн болон дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Уг хуулийн төслийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх, хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1997 оны 05 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Аудитын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох саналыг нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан Аудитын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх үүргийг байнгын хорооны тогтоолоор Засгийн газарт өгөхөөр болов.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуусан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Р.Гончигдорж, Ц.Даваасүрэн нар асуулт асууж тодруулсан юм.

 

Энэ үеэр Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр маш олон санал гаргасан байгаа тул эдгээрийг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэхэд ихээхэн цаг авахаар байна. Тиймээс төслийг буцааж татаад ажлын хэсгийн гаргасан саналуудыг тусган дахин өргөн баривал шуурхай хэлэлцэж шийдэх боломжтой гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

 

Энэ саналтай холбогдуулан ажлын хэсгийн ахлагч Р.Амаржаргал хуулийн төсөлтэй холбогдуулан байнгын хорооноос зарчмын зөрүүтэй 40 гаруй, холбогдох бусад хуулийн төслийн талаар 20 гаруй санал гаргасан. Иймээс Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл нэлээд өөрчлөгдсөн, гэхдээ энэ талаар төсөл санаачлагчийн төлөөллийн байр суурийг сонсох нь зүйтэй байх гэлээ. Харин Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хуулийн төсөл өргөн баригдаад нэлээд хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хэд, хэдэн хуульд өөрчлөлт орсон нь эдгээр саналын нэлээд хувийг эзэлж байгаа. Түүнээс төсөлд зарчмын өөрчлөлтүүд ороогүй, хуулийн үзэл баримтлал хэвээр байгаа тул боломжтой бол хэлэлцэж шийдэж өгвөл сайн байна гэдгээ хэллээ.

 

Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг түр зогсоох тухай горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 64.3 хувь нь дэмжив. Иймээс энэ хооронд төсөл санаачлагчтай ярилцаж төслийг татаж авах эсэх асуудлыг шийдвэрлэхээр болов.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарласан юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    1 цаг 28 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    2 цаг 15 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    2 цаг 31 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    2 цаг 38 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    2 цаг 56 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    3 цаг 26 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    4 цаг 7 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    4 цаг 30 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    4 цаг 31 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    4 цаг 34 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 цаг 17 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    5 цаг 25 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    5 цаг 31 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    6 цаг 19 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    7 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 3 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    7 цаг 5 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    7 цаг 9 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    7 цаг 19 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    7 цаг 26 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК