Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хуулиа зөрчин байж ЭЗ-ийн ил тод байдлын хуулийг авч үлдэхийн цаана ямар учир байна вэ?

2015-6-12
0
ЖИРГЭХ

        УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хүлээлтийн шатанд байгаа эл хуулийн тухай сайн, муу яриа сүүлийн өдрүүдэд газар авч байна. Уг хуулийн төслийг Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрсөн оны зургадугаар сарын 9-ны өдөр өргөн барьсан юм. Уг хуулийн гол  агуулга нь эдийн засгийн өршөөл үзүүлэх. Тодруулбал, татвараа буруу мэдүүлсэн, нуун дарагдуулсан, авлига өгч авсан, хууль бусаар хөрөнгө хураасан, оффшор бүсэд хөрөнгөө нууж байсан зэрэг хэргээр шалгагдаж буй эсвэл ял эдэлж байгаа хүмүүсийг өршөөх зорилготой юм. Нэг үгээр хэлбэл тэдгээр хүмүүст нууц хөрөнгөө ил болгож түүнийгээ улсад тушаах боломжийг өгч байна гэсэн үг.  Эрх баригчдын хэлж ингэх нь эдийн засгийн хямралаас гарахад бага ч болов нэмэр болох гэнэ.

Уг хуулийг өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн 30 гаруй хувь нь төслийг дэмжсэнээр олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм. Гэтэл нэг их удалгүй УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гаднаас гүйж орж ирээд "Хуулийн төслөөр санал хураах үед байсангүй. Олон гишүүн хуралдаанд байхгүй үед санал хураасан нь төсөл унахад хүргэлээ. Хуулийн төслөөр дахиж санал хурааж өгөөч" гэсэн горимын санал гаргав. Ингээд дахин санал хураахад тус хуулийн төсөл гишүүдийн 67.3 хувийн дэмжлэг хүлээж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.

 

Далд хөрөнгийг ил болгох хуулийн төслийг унагасан ч үл ялих шалтгаанаар дахин буцааж босгосон уг үйлдэл өнөөдөр олны анхаарлыг ихээхэн татаж байна.

 

Нэгдүгээрт, нэгэнт санал хураачихсан хойно хэн нэгэн нь гаднаас гүйж орж ирээд би санал өгч чадсангүй. Тийм учраас дахин санал хураая гэсэн горимын санал гаргаад л дахин санал хураачихдаг бол УИХ дагаж, мөрдөх дэгийн тухай хуультай байх хэрэг байна уу. УИХ дэгийнхээ тухай хуулийг ноцтойгоор зөрчсөний тод жишээ энэ боллоо. Дэгийн тухай хуулинд ингэж болохгүй талаар тодорхой заасан байгаа.

 

Цаашлаад хуулиа зөрчин байж уг хуулийг хэлэлцэхээр авч үлдэх ямар шалтгаан УИХ-д байна вэ. Хэрвээ тус хууль батлагдвал эрх баригчид өөрийн намын харъяалалтай авлигач нөхдүүд аврагдана гэсэн хардлага бий. Ялангуяа тендерт оролцолгүй ажил авч түүнийгээ бондын их хэмжээний мөнгөөр хийсэн хүмүүсийг өршөөлд хамруулах зорилготой байгаа гэнэ.  Цаашлаад Чингис, Самурай бондоос мөнгө авч өөрсдийн хувийн ажилд зарцуулсан улс төрчдийг өршөөж мэдэхээр байгаа юм.  Мөн авлигалын хэрэгт холбогдсон, эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой олон дуулиант хэргийн эзэд энэ хуулиар аврагдана гэсэн үг. Хамгийн ноцтой нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар энгийн иргэд, дунд гарын бизнесмэнүүд бус зөвхөн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа авлига авч, хууль бусаар хөрөнгөжсөн цагаан захтнууд өршөөгдөх гэж байгаа юм.


Тухайлбал, Хуулийн төслийн 4.5-д “Эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар ил болсон, хэрэг бүртгэх мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа хэрэг болон шүүхийн шийдвэр гарсан хэрэгтэй холбогдож ил болсон хөрөнгө, орлого, өр төлбөр, алданги, хүү, торгууль энэ хуульд хамаарахгүй” гэсэн нь 2008 оны өршөөлд хамрагдаж чадаагүйгээс болоод хоёр тайлан гаргаж, шоронгийн хаалга татахад хүрээд байгаа бизнесийнхнийг “хохь нь” гэх маягтай заалт боллоо гэж үзэж буй юм байна. Үүнээс болж Монголын хэдэн авлигачид зориулж, зориудаар хууль санаачлан батлуулахаар оролдож эхэллээ гэсэн шүүмжлэл нь үнэний ортой болж эхлэв.

 

Ардчилсан намынхан бол уг хуулийг нүдээ аниад зүтгүүлж байгаа. Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гэтэл бүлгийн дарга нь дэмжихгүй гэдэг бүлгийнхээ байр суурийг илэрхийлээд байхад Д.Сарангэрэл, А.Тлейхан гэх мэт нөхөд уг хуулийг дэмжиж кноп дарсан нь тэднийг эсвэл ойр дотны хүмүүсийг нь уг хуульд өршөөгдөх хүмүүсийн нэг гэж хардах сэтгэлийг төрүүлж байгаа юм.  

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уг хуулийн талаар “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор өргөн барьсан татварын өршөөл үзүүлэх хуулийн төсөл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн. Мөрөөрөө бизнес хийж яваа хүмүүс, олон өрхийн амьдралыг авч яваа бизнес эрхлэгчид шударгаар татвар төлснийхөө төлөө хохирдог байж болохгүй. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нь аж ахуйн нэгж, иргэдэд зориулагдсан гэхээсээ илүүтэй хуулиа сахин биелүүлдэггүй, авлига авч хууль бусаар хөрөнгөжсөн цагаан захтнуудыг өөгшүүлсэн. Өөрөөр хэлбэл, "хуульчлагдсан авлигачид" болж хуулиар өршөөгдөх боломжийг олгож байна. Мөн шударгаар эд хөрөнгөө бүртгүүлж татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн урмыг хугалсан, хууль зөрчиж болдог, хуулиа биелүүлсэн нь хохирдог юм байна гэсэн ойлголтыг татвар төлөгчдөд бий болгож байна” гэж хэлэв.

 

Гэтэл уг хууль бизнес, эрхлэгчид бус улс төрчдөд зориулсан хууль байдаг. Тэгэхээр төрийн мөнгөнөөс дураараа идэж байсан өндөр албан тушаалтнууд нэг удаа төрийн хайр хишгийг хүртэх аж. Хуульд (ХОМ)-тээ зарим хөрөнгөө мэдүүлээгүй орхигдуулсан бол хариуцлага тооцохгүй байхаар заажээ. Гадаад улсад байгаа нуун дарагдуулсан, бусдын нэр дээр бүртгүүлсэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бусад орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгож мэдүүлсэн хувь хүн, хуулийн этгээдэд мөн адил хамаарахаар заажээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Бид эдийн засгаа ил тод болгоно. Манай татварын бааз бүрэн бүрдээгүй байна. Өнгөрсөн 20 жилд солигдож амжаагүй олон зүйл бий. Энэ хуулиар олгогдох нартай өдөр нийт бизнес эрхлэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болго гэж бид энэ хуулийг санаачилсан” гэсэн тайлбарыг хэлж байгаа юм.  

 

Тус хуулийн бас нэгэн ноцтой асуудал нь нуусан хөрөнгөө ил болгосон тохиолдолд тухайн аж аж ахуйн нэгж, иргэн дээр шинэ мэдээллийн сан үүсгэж нууцлах бөгөөд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, мөрдөж шалгахгүй гэх заалт аж. Тэр бүү хэл 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан, баланс, хөрөнгө орлогын мэдүүлэг, холбогдох мэдээллийг устгахаар заасан байна. Мөн эл хуулийн төсөлд нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг хориглоно гэжээ. Энэ тухай мэдээллийг ил болговол иргэнийг таван сая, аж ахуйн нэгж байгууллагыг 50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулжээ. Энэ заалтаар бол юм бүрийн цаад учрыг олон нийтэд ил болгох гэж ажилладаг сэтгүүлчид хамгийн ихээр торгуулж, хоригдохоор байгаа юм.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • 5112 (202.131.225.197)
    ТОМ ТЭНЭГТСЭН ХУУЛЬ БАЙНА ДӨӨ... НААД ИДСЭН УУСАН НӨХДӨД ЗОХИХ ХАРИУЦЛАГЫГ НЬ ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМНИЙ НЭРЭЭР МӨНГӨ ОЛЖ ИРЭЭД ӨӨРСДӨӨ ХУВААЖ ИДЧИХЭЭД, ӨРШӨӨЛД ХАМРАГДАНА ГЭВЭЛ ДЭНДҮҮ ЭМГЭНЭЛТЭЙ ХЭРЭГ. ХАРИН ЭНИЙГ ХҮСЧ БАЙВАЛ ТЭР ХУЛГАЙЛСАН МӨНГНҮҮДЭЭ ЭРГҮҮЛЭН НИЙЛҮҮЛЖ АРД ТҮМЭНДЭЭ ЗОРИУЛБАЛ ӨРШӨӨЛ ЯРЬЖ БОЛОХ ЮМ... ХУЛГАЙЧУУДАА
    2015 оны 06 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.22.58)
    Нэг жил бага их гэхгуй татвараас бух компани хувь хумуусийг челеелвел яаасан юм бэ шударга байл даа
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (122.201.22.58)
    Ичиж ухээсэй шударга ард тумнээ дэндуу дорромжилж байнаа
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Zochin (112.72.13.181)
    Yadag hubalznuud be dandaa idej uusnaa nuuh gej huuli gargadag batlagdbal bostsgooyo odoo bosoh tsagni bolsonshdee
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • unshugch (202.70.43.18)
    Erguu Battsereg huulia merdehgui huulgai hiisen humuusiig ersheej Gonchigdorj UIH-iig doromjilsnii shang hurtene dee
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.179.20.65)
    Идэж уусан хулгайчид санжийн баяраас эхлээд с баярцогт гээд аль аль намуудад хувалз болоод шигдчихсэн байгаа ньтуйлын үнэн. Энэ муухай хувалзнуудаас төрөө цэвэрлэхсэн. Ерөнхийлөгч баяраас өмнө өршөөл үзүүлж анх удаа гэмт хэрэгт холбогдсон болон гэмээ ухаарч зөв хүмүүжиж байгаа хүмүүсийг өршөөж өгөөсэй. Харин ард олны хөрөнгө идэж хагартлаа баяжисан хувалзнуудыг хэрхэвч өршөөж болохгүй шүү элбэгдорж өрөнхийлөгчөө. Цаадуул чинь хуулиа хуйвалдаад гаргаад ирэх нь мэдээж. Иймд хориг тавьж цуцлуулаарай ингэж чадвал таныг ард түмний ерөнхийлөгч гэж ойлгоё. Эс тэгвээс та хувалзнуудын нэгэн болж ойлгогдоно шүү
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.11.103)
    erunhiilugchuu ard tvmend tom urshuul heregtei bn.
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (112.72.13.241)
    ХЭРЭВ ЭНЭ ХУУЛЬ БАТЛАГДВАЛ АРД ТҮМЭН БОСОХООС ӨӨР АРГАГҮЙ.ЭНЭ ГОНЧИГДОРЖ ГЭЖ НӨХӨР ЭЭРЧ МУУРААД ХУРАЛ УДИРДАХ Ч ГЭЖ . ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨӨ ЦАЙРУУЛАХ ГЭЖ ИХ УЛАЙРЧ БНА ДАА. АРД ТҮМЭН ХАРИУГ НЬ ӨГӨХ НЬ ДАМЖИГГҮЙ. ДАРЛИГЖАВЫН БУРХАН БОЛСОН ОХИН ГЭХЭД ХЭДЭН ЗУУН САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨТЭЙ БАЙСАН ГЭСЭН.ДОРЛИГЖАВ ТИЙМ ИХ ХУР ХӨРӨНГӨТЭЙ БСАН ЮМ БХ ДАА.АТГ ШАЛГАХ ЁСТОЙ БАЙМААР
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.72.247.249)
    өөрсдийгөө бодоод байха юм даа өршөөлийн хууль баяраас өмнө гаргаач дээ Ерөнхийлөгч санаачлахгүй юм уу тэгвэл танд мөн ч олон хүн баярлна даа
    2015 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    1 цаг 30 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    2 цаг 16 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    2 цаг 32 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    2 цаг 39 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    2 цаг 58 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    3 цаг 27 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    4 цаг 8 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    4 цаг 31 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    4 цаг 32 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    4 цаг 35 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 цаг 18 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    5 цаг 26 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    5 цаг 32 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    6 цаг 20 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    7 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    7 цаг 4 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    7 цаг 6 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    7 цаг 10 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    7 цаг 20 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    7 цаг 27 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК