Чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.
Тус хуулийг анхны хэлэлцүүлгээр нь дараагийн чуулганаар батална. Тиймээс байнгын хороо идэвхтэй ажиллахыг УИХ-ын дарга санууллаа.
Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Т.Энхэлээ