Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ын бүлэг С.Эрдэнэ сайдыг огцруулах асуудлыг хөндөнө гэв

2015-6-15
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд баримтлах байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ.

 

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.

 

Тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийн эхэнд "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд Үндсэн хуулийг зөрчсөн заалт орсон байна. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд Иргэд өөрийн өмчлөлийн газраа Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авахдаа үл маргах журмаар гэрээ байгуулах боломжтой гэсэн заалт оруулсан байна. Энэ нь иргэний аливаа хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг зөрчиж байна. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед иргэд барьцаанд тавьсан эд хөрөнгөө буцаан авах санхүүгийн боломжгүй байгаа. Гэтэл барьцаанд тавьсан хөрөнгийн тухай маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр банк бус санхүүгийн байгууллагад шууд шилжүүлэн өгөх нь иргэдийг хохироох юм.  Өнгөрсөн онд Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байсан. Уг хуулийн төсөлд газрыг гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх заалт оруулсан байсан. Энэ хууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул МАН-ын бүлэг эсэргүүцэж, хууль санаачлагчид нь буцаасан. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл энэ хуультай агаар нэг юм. Тиймээс МАН-ын бүлэг энэхүү хуулийн төслийг дэмжих боломжгүй" гэлээ.

 

Тэрбээр мөн “Чуулганаар Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуульд цэцийн гишүүн 70-аас доош настай байх, гишүүдийн цалинг Улсын дээд шүүхийн цалинтай адил хэмжээнд тогтоох, тэтгэврийн хэмжээг цалингийн 70 хувиар тогтоох зэрэг заалт оруулсан байна. Үндсэн хуулийн цэц зөвхөн Засгийн газар, УИХ-ын үйл ажллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. Тиймээс МАН-ын бүлгээс Үндсэн хуулийн цэц нь иргэний эрхийг хамгаалах маргааныг хянан шийдвэрлэдэг болох санал оруулна. Мөн Үндсэн хуулийн цэц Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой маргааныг 60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж, УИХ-аар хянуулахад 60 хоног зарцуулдаг. Энэ хугацааг богинсгож, хариуцлагатай, шуурхай ажиллах ёстой” гэв.

 

Харин МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа, “Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд төр 34 хувийг эзэмшихээр заасан байна. Өнөөдрийн хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжих нь зөв гэж үзсэн. Ингэхдээ Монгол Улсын байгалийн баялагийг ашиглаж байгаа тул Гацууртын ордын 34 хувийг төр үнэгүй эзэмших ёстой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, ордын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв 34 хувийг үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй бол ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг 6 хувьд хүргэх хэрэгтэй. Энэ болзлыг зөвшөөрсөн тохиолдолд Гацууртын ордыг ашиглахыг дэмжинэ. МАН-ын бүлэг уул уурхайн томоохон төслүүдийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нь зөв гэсэн байрь суурьтай байгаа. Хамгийн гол нь Монгол Улсын үндсэн эрх ашигт нийцсэн гэрээ, хэлцэл хийх хэрэгтэй” гэв.

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Анх хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 30 нь татгалзсан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бол гишүүдийн олонх нь дэмжээгүй тохиолдолд хуулийн төслийг санаачлагчид нь буцаах ёстой. Гэтэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг горимын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслөөр дахин санал хураалт явуулах горимын санал гаргасан. Тэгээд чуулганы хуралдаанд оролцоогүй гишүүдийг нэрсийн жагсаалтад оруулж, дахин санал хураалт явуулан, хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ бол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байгаа тул УИХ-ын дарга З.Энхболдод шаардлага хүргүүлнэ. Мөн тухайн үед хуралдаан даргалж байсан УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийг Үндсэн хуулийн цэцэд өгөхөөр тогтлоо. Манай бүлэг цалин, тэтгэврийн зээл болон малчны зээлийн хүүг бууруулах санаачилга гаргасан. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Нийгмийн даатгалын сангийн 532 тэрбум төгрөгийг арилжааны банканд 10 хувийн хүүтэй байршуулдаг. Энэ нь Монголбанкны бодлогын хүүгээс 3 хувь, арилжааны банкуудын дундаж хадгаламжийн хүүгээс 6 хувь бага байна. Ингэснээр хүүгийн зөрүүнээс 32 тэрбум төгрөг алдаж байна. Тиймээс ХАХНХ-ын сайд С.Эрдэнийг огцруулах асуудлыг хөндөх болно” хэмээн мэдээллэв.

 

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхосон асуултандаа хариулт авлаа.

 

-АН-ын бүлгээс мэдээлэл хийж "МАН засаг барьж байх хугацаандаа хэрэглээг дэмжсэн бодлого явуулсан.  Өөрөөр хэлбэл, иргэдэд хоёр  их наяд төгрөг тараасан. Харин АН  үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого явуулж байна" гэж мэдэгдлээ. Энэ талаар?

 

- МАН-ын явуулж байсан бодлого зөв байсан гэдгийг ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Бид хэрэглээг дэмжиж үүгээрээ эдийн засгийнхаа өсөлтийг бий болгож байсан. Хэрэглээгээр дамжиж аж ахуй нэгжийн  орлого нэмэгдэж, энэ хэрээр ажлын байр бий болж, баялаг бүтээгддэг байсан. Тэр үед эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан бол өнөөдөр 4 хувь болтлоо 4 дахин  буурсан.

 

-Төсвийг хумих, хөрөнгө оруулалтыг зогсоох нь бүтээн байгуулалтыг зогсоох юм биш үү?

 

-АН аргагүй байдалд  орж МАН-ыг  засагт хамтрахыг урьсан гэдгийг бүгд мэдэж байгаа. Хамтраад  юу  хийж бүтээх вэ гэдэг  зарчмын асуудал хөндөж,  5 зүйл заалт бүхий гэрээнд хоёр талаас  гарын үсэг зурсан. Сүүлийн үед гацаах гэдэг үг их сонсогдох боллоо. Хамтарсан гэдэг нь аливаа хууль бус  зүйлийг нүдээ аниад өнгөрөөхийн нэр биш. Буруу зүйлийг хэлж, засах нь бидний үүрэг.

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (112.72.11.109)
    nowshnuud .idej uuj habaj tcadahaa bsan gahainuud.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    nomtoibayr baymbatsogt nariig ogtsoruulax arga xemjee abax xeregtei, man-s ogtsorox un baixgui bolood chimeegui baigaad bna uu,, ta nar xezee ch buteen bosgoltiig xiigeegui, olon jil 18 aimagiig xolboson zamtai bolox tuxai yarisan tegeed uy ch xiigeegui,, zugeer l ard tumeniig xuurch oorsdiinxoo turiibchiig tuntiilgesen shuu dee, xarin an zasagt garaad buteen bosgoltiig mash ix xiiisen, ta nariin xiix chadaxgui baisan zamuudiig bugdiig xiilee, shine tsaxilgaan stantstai bolloo... medeej ingej buteen bosgolt xiij baigaa toxuoldod ediin zasagt xundrel garch l taaraa sh dee, ta nar bol uy ch xiigeegui, ed nariig xaraxaar sonin sanagdaad baix yum , ta ard tumend unexeer xairtai uy aan
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.58)
    Erdene gishuun bayangol duurgiig huvichlaad avchihsan yum shig bdg jolooch bsan zaluu ni hurgen ni bolood odoo duurgiin orlogch darga duurgeer duuren hamaatan sadan naiz nuhud ni ajildag tiim l yum hiij yavdag hun
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    бид энэ жилээ нэг л хэцүүхэн амьдарч байна даа хүүгийн өрөнд улсын нийт төсвийн 20-иод хувийг төлж эхэлсэн гэсэн шүү2017 оноос үүнээс ихийг өгнө ЭНЭ бүхэн Портуна ахын буян бололтой доо
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (122.201.31.157)
    Украины Ерөнхийлөгч Петр Порошенко долоо хоногийн турш архи ууж байгаа талаар ВВС, Израилийн Arutz 10 зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллээ. Ерөнхийлөгч нэг уухаараа бүтэн долоо хоног үргэлжлүүлдэг. Сүүлийн үед эрүүл байх үеийг нь цагаар биш харин минутаар тоолохоор болсон. Энэ л ёстой том асуудал болоод байна гэж Украины Сайд нарын зөвлөлийн түшмэл нэрээ нууцлан Arutz 10-д мэдээлжээ. Архины дон туссан Порошенкогийн улаан хамартай, хавдсан нүүртэй зургийг Украины хэвлэлийнхэн нууцалдаг ч интернэт хэрэглэгчид үе үе дэлгэдэг Порошенкогийн архидалт хөрш орнуудтай харьцах харьцаанд нь хүртэл нөлөөлж эхэлжээ. Европ тив анх удаа өөрийн гэсэн тивийн наадам зохион байгуулсныг та бүхэн мэдэж байгаа. Гэтэл Бакуд болсон энэ наадмын нээлтэд оролцох ёстой байсан Порошенко хүрэлцэн ирэх нь байтугай ядаж баяр хүргэсэн цахилгаан ч илгээсэнгүй. Азейрбайжанчууд энэ явдалд үнэхээр гомдсоноо илэрхийлж, Порошенко архаг архичин төдийгүй талархаж мэддэггүй архаг амьтан. Манай улс украин
    2015 оны 06 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Энэ ер нь бидэнд ямар хамаа байна??? Өөрийнхөө архичдыг яая гэж байж бусдын хамар дээрх ялааг харав гэгчээр??? Яршиг л байна, тэр Поросёнко яаж байх нь ямар хүртээлтэй юм?
      2015 оны 06 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    10 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    56 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 12 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 19 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 7 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 48 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 11 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 12 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 15 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 58 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 6 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 12 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 0 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 46 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 50 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 0 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК