Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болж, 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тухайлбал, Ерөнхий сайдын АНЭУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн тухай, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талаар авах зарим арга хэмжээний тухай болон Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн хууль, тогтоолын төслүүдийн талаар маргааш буюу энэ сарын 16-нд Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм.
Т.Энхэлээ