Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр: Тавантолгой хаашаа эргэх вэ?

2015-6-16
0
ЖИРГЭХ

        УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногт Байнгын хороо, Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахдаа Тавантолгойн гэрээний төслийг багтаажээ. Үүнээс үзвэл УИХ дээр гацаад буй Тавантолгойн төсөл одоо л хөдөлж эхлэх нь гэж болохоор. Харамсалтай нь удтал хүлээгдсэн Тавантолгойн асуудал ингэж хурдан шийдэгдэхгүй бололтой. Учир нь Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байна.

 

Хуваарь ёсоор бол Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. 

 

 Гэхдээ утгаар нь хэлэлцэж чадах уу, үгүй юу гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Олны таамаглаж буйгаар өнөөдрийн хуралдаан эхэлдгээрээ эхлэх ч ажлын хэсгийн дүгнэлт гараагүй гэдэг шалтгаанаар хойшилж мэдэхээр байна. Л.Эрдэнэчимэг гишүүний байр суурь ч үүнийг баталж байгаа юм.

  

Тэрбээр энэ талаар “Ажлын хэсгийн дүгнэлт гарах болоогүй. Уг асуудлыг чуулганы хуралдаанаар долоо хоног бүр хэлэлцэнэ гэж төлөвлөөд байгаа юм. Гэхдээ энэ долоо хоногт дүгнэлтээ гаргаж байнгын хороогоор хэлэлцүүлж амжихгүй нь. Бараг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлж амжихгүй байх гэсэн төлөвлөгөөтэй байна. Учир нь нарийн үзэж судлах шаардлагатай зүйлүүд байна. Бидэнд шаардлагатай бүх материал ирээгүй. Тухайлбал, нэгдүгээрт, Тавантолгойн тендер зарласан тухай 2014 оны 268 дугаар тогтоол, хоёрдугаарт “Энержи Ресурс”, “Шинхуа”-тай хамтарсан компани байгуулах, гуравдугаарт,“Сүмитомо”-той худалдааны компани байгуулах, дөрөвдүгээрт,“Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн хооронд эрх, үүрэг шилжүүлэх гэрээний төслүүд ирээгүй байна” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Түүний хэлснээс үзвэл уг асуудлыг хаврын чуулганаар амжиж цэгцлэх нь битгий хэл хэлэлцэж ч амжихгүй бололтой.

 

Нөгөөтэйгүүр үнэхээр л ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэх шаардлагатай, тэгээд дүгнэлт нь гараагүй байхад уг гэрээний төслийг УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан нь ямар учиртай вэ?. Энэ асуултад хариулж чадах хүн өнөөдөр байхгүй байна.

 

Магадгүй хэдэн долоо хоног дараалан Тавантолгойг хэлэлцэхийг шаардсан гишүүдийн шаардлагад хариулах хариултгүй болсон УИХ-ын даргын башир арга байж мэдэх юм хэмээн хүмүүс хардаж эхэллээ. Тэрбээр удахгүй “Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх гэж оруулж ирээгүй биш ирсэн. Харин ажлын хэсэг нь дүгнэлтээ гаргаж өгөөгүй. Би хэлэлцүүлэхэд бэлэн байна” гэдэг тайлбарыг хэлээд сууж мэдэх юм. Тэгэхээр УИХ-ын дарга Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байна гэдэг хэл, амнаас мултарна гэсэн үг. Харин нөгөө Л.Эрдэнэчимэг тэргүүтэй ажлын хэсгийг хэзээ дүгнэлтээ гаргаж өгөхийг хүлээх л үлдэх биз.  Угтаа бол ажлын хэсэг, УИХ-ын дарга хоёрыг салшгүй холбоотой гэдгийг хэн бүхэн мэдэх билээ.

 

Олны анхаарлыг татаж буй бас нэгэн асуудал байгаа нь Тавантолгойн гэрээний төсөлтэй холбоотой янз бүрийн байр суурь. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнчимэг дүгнэлтээ гаргах хаа байсан юм гэж хэлж байгаа бол ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар тэс өөр мэдээллийг өчигдөр сэтгүүлчдэд өгсөн.

 

Тодруулбал тэрбээр "Засгийн газар хэсгийн  шаардсан долоон баримт бичгийг гаргаж өгөхгүй байна. Тухайлбал, Энержи Ресурс болон Шиньхуа компани хоорондын Хамтарсан компани байгуулах тухай гэрээ, Засгийн газар, Сумитомо хоорондын Худалдааны компани байгуулах гэрээ, Энерж Ресурс болон Эрдэнэс Тавантолгой компани хоорондын эрх үүрэг шилжүүлэх гэрээ зэргийг нэрлэж болно. Гэхдээ Ажлыг гацааж харагдуулахгүйн тулд бидэнд ирүүлсэн материал дээр нь дүгнэлт гаргаад чуулганаар хэлэлцэх болсон. Тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэх үед дээрх долоон баримт бичгийг гаргаж өгнө гэдэгт итгэж байгаа. С.Баярцогтын хувийн компанитай холбоотой материал байсан бол тоож гуйхгүй. Монголчуудын эрх ашигтай холбоотой материал учраас бид Засгийн газраас нэхсэн. Ер нь зарим гэрээний баримт бичгийг Засгийн газраас өгөхгүй байгааг ойлгохгүй байна” гэв.

 

Түүний ярианаас үзвэл ажлын хэсэг дүгнэлтээ аль хэдийн гаргаад өгчихсөн болж таарч байна. Гэтэл Л.Эрдэнэчимэг гишүүн өгөөгүй гээд байдаг. Энэ талаар О.Баасанхүү гишүүнээс лавлахад “Би өглөө хөдөөнөөс ирсэн учраас ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан эсэхийг мэдэхгүй байна. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байхад Байнгын хороо, Чуулганы хуралдаанаар хэлэлцдэг эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.

 

Ийнхүү тэд өөр, өөр байр суурийг илэрхийлсээр байна. Дээрхийн аль нь ч байсан өнөөдөр асуудал эхнээсээ тодорхой болж эхлэх биз.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (153.156.40.53)
    Таван толгойг өгөөгүйд оросууд маш их ууртай байгаа шүү!!! Хэрэв одоогийн төслөөр батлагдвал Путин манай Элбэгдорж, Сайханбилэг хоёрыг яаралтай дуудаж аваачаад зад загнана даа!!!
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Хайран коксчих нүүрс хамаг соры нь хятадын чалкод өгөөд дууслаа.Уг нь угааж баяжуулаад зарсан бол олоэ жил биднийг тэжээх бсан ЭТТ гацвал бослого гаргаяааа
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • зочин (112.72.13.168)
    5толгойд Олон улсын хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэсэн үгэндээ засаг ороогдоод одоо өөх ч биш булчирхай ч биш байдалд бүрэн орсон Үүнийг урьд хөрш л чадварлаг ашиглаж байх шив дээ Монголын нүүрсийг Хятадаас өөр хэн авах билээ гэсэн үг л гарцгүй байдалд оруулж байна Оросоос Монголын зах зээлийг бүрэн Хятадад найр тавьж өгөөд байгаа нь ч их дарамт болж байна Уг нь Америкийн сонирхлыг буюу хөрөнгө оруулалтыг ямар нэг байдлаар энд оруулж Монгол Америк Хятад гэсэн хоршлоор ажиллавал их зүгээр байсныг засгийн газар даанч алдчихлаа Стратеги гэдэг чинь ийм л утгатай үг шүү дээ Их хурал дээр ч олигтой шийдэл гарахгүй байх МАН өөрийг нь санхүүжүүлэгч бүлэглэлээ дэмжих гээд 5толгойн гэрээг дэмжих болтой Даанч юм даа
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.109)
    ter heden hulgaruuddaa uguud yavuul.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    57 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 13 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 20 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 8 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 49 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 12 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 13 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 16 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 59 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 7 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 13 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 1 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 47 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 51 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 1 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 8 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК