Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Эрдэнэчимэг: Оросын эрх ашигт нийцэхгүй байна гэсэн

2015-6-16
0
ЖИРГЭХ

        Тавантолгойг УИХ-аар хэлэлцүүлэх эсэхийг шийдэх ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийж ажлын хэсгийн ажил хэр явагдаж байгаа талаар мэдээлэл өглөө.

 

Тавантолгойн ажлын хэсэг байгуулагдаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Дэд хэсэг өдөр бүр хуралдаж, холбогдох материалуудыг нарийн судалж байгаа. Ажлын хэсэг тогтоолын төслийн 14 заалттай холбоотой дүгнэлт гаргах ёстой. Одоогоор 50 хуудас гаруй хуудас материал бүхий дүгнэлт гаргасан байна хэмээн Л.Эрдэнчимэг гишүүн мэдээллээ.

 

Тэрбээр, Ажлын хэсэг байгуулагдсанаас 20 хоногийн дараа гэрээний Англи хэл дээрх хувилбарыг авсан. Уг хувилбарыг ажлын хэсгийн хуулийн зөвлөх судлаж байгаа. Одоогоор Англи эх нь Монгол хэл дээрх материалтайгаа нэлээд зөрүүтэй байна гэсэн мэдээлэл ирүүлсэн гэв.

 

Мөн Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас шаардсан хэд хэдэн материал ирээгүй байгаа.

Үүнд:

1. Засгийн 2014 оны 268-р тогтоолын хурлын протокол. Энэ тогтоолоор тендер зарлах шалгуур үзүүлэлтүүдийг батласан байдаг.

2. “Энержи ресурс” болон Шинхуа компанийн хооронд Хамтарсан компани байгуулах гэрээ, С.Баярцогт сайд хэлэхдээ “Компани хоорондын гэрээг тухайн компаниудаас нэхэж авах хэрэгтэй” гэсэн боловч ажлын хэсэг үзэхдээ Засгийн газар энэ гэрээг нэхэж авах үүрэгтэй гэж үзэж байгаа.

3. Сумитомо компанитай Худалдааны компани байгуулах гэрээ.

4. “Энержи ресурс” болон “Эрдэнэс Тавантолгой” хоорондын эрх шилжүүлэх гэрээ.

 

Эдгээр материалыг ирүүлсний дараа л Ажлын хэсэг дүгнэлтээ гаргах боломжтой гэж тэрбээр мэдэгдэв.

 

Түүнчлэн, “Уул уурхайн чиглэлээр дэлхий нийт ил тод байх зарчим баримталж эхэлсэн. Монгол Улс ч мөн уул уурхайн ил тод байдлыг хуулийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа. УИХ уул уурхай, ашигт малтмалтай холбоотой бүх асуудлыг нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Энэ сарын 14-15-ны өдөр ажлын дэд хэсэг Эрдэнэс Тавантолгой компани дээр ажиллаад ирсэн. Өнөөдрийн байдлаар тус компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадгалагдаж байна. Мөн хоёр сая тонн нүүрс олборлоход бэлэн болсон байна. Нийт  4.3 сая тонн нүүрс бэлэн байна гэсэн үг. Нүүрсний ханш 140 сая ам.доллар болж байгаа. Эрдэнэс Тавантолгой компани Чалкод 142 сая ам.долларын өртэжй. Энэхүү өрийг дарах хэмжээний нүүрс бэлэн байна гэсэн үг” гэлээ.

 

Тэрбээр мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариулт өглөө.

 

-Англи хэл дээрх хувилбарт ямар зөрүү гарсан бэ?

 

-Ажлын хэсгийн хуулийн зөвлөх одоогоор дүгнэлтээ танилцуулаагүй байгаа. Энэ долоо хоногт Англи болон Монгол эхийн зөрүүг ажлын хэсгээр хэлэлцэх болно. Гэрээ анх Англи хэл дээр боловсруулагдсан. Уг гэрээг Монгол хэл рүү хэн гэдэг хүн, хэрхэн орчуулсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа.

 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэр хугацаанд ажиллаж дүгнэлтээ гаргах ёстой вэ?

 

-Ерөнхий сайд УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийхдээ Тавантолгойн ажлын хэсэг 14 хоногийн дотор дүгнэлтээ боловсруулж өгнө үү гэсэн хүсэлт илэрхийлсэн. УИХ-ын даргын захирамжид тодорхой хугацаа заагаагүй. Энэ асуудал 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.доллар Монгол Улсын төсөвт оруулах томоохон ордтой холбоотой асуудал тул маш нухацтай хандах ёстой. Одоогоор 3000 гаруй хуудас материалтай танилцан, дүгнэлтээ боловсруулж байна. Тиймээс яарах шаардлагагүй. Японы Засгийн газраас Тавантолгойн хэвтээ тэнхлэгийн төмөр замд хөрөнгө оруулалт хийх гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа гэсэн мэдээлэл байгаа. Ажлын хэсгээс хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замд нэг хөрөнгө оруулалт хийсэн компанид Тавантолгой ордод олборлолт хийх эрх өгөх асуудлыг тогтоолын төсөлд оруулсан. Тиймээс бусад хөрөнгө оруулагчийг татан оролцуулах замаар Монгол Улсын эрх ашигт  нийцсэн гэрээ хийх ёстой. Тийм учраас энэ хаврын чуулганаар заавал хэлэлцэх ёстой гэсэн шахалтад автагдахгүй.

 

-"Чалько"-ийн өр юу болсон гэсэн үг вэ?

 

-Чалько компанид 350 сая ам.долларын өртэй байсан. Өнгөрсөн гурван жилд дарсаар байгаад 140 сая ам.долларын өртэй үлдсэн.

 

-Өнгөрсөн намар очиход ерөөсөө дарагдахгүй байгаа юм уу?

 

-Нүүрс олборлолт өдөр тутам 24 цагаар хийгдээд, гаргасан нүүрсийг Чалько компани уурхайн амнаас өөрийнхөө авто машинаар зөөж байгаа юм билээ. Сардаа 600 мянган тонн нүүрсийг өрөндөө авч байгаа. “Эрдэнэс тавантолгой” компанийн ажил зогсоогүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд. 2011, 2012 онд нэлээн ашигтай ажилласан байгаа.

 

-Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад УИХ-д оруулаад ирэхээр хууль бус гэсэн асуудал хөндөгдөх юм биш үү?

 

-УИХ-ын даргын Тамгын газрын асуудал. Дэгийн тухай хуульд заасан заалтын дагуу Ажлын хэсэг байгуулагдсан. Оюутолгойн гэрээ байгуулахын өмнө яг ийм ажлын хэсэг байгуулагдаж, ажиллаад УИХ-д Оюутолгойн гэрээг оруулж ажиллаж байсан юм билээ. Тийм учраас энэ ажлын хэсэг хууль ёсны ажлын хэсэг.

 

-Ажлын хэсэг Засгийн газарт тогтоол хүргүүлнэ гэж байсан. Ямар учиртай тогтоол юм бэ?

 

-Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад дуусч байна. Засгийн газар ТТ-н тогтоолын төслөө буцааж татах хэрэгтэй гэсэн дүгнэлтийг тогтоолын төсөлд тусгана. Хоёрдугаарт, тогтоолын төсөлдөө иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж тусгах ёстой. Гуравдугаарт, хөндлөн чиглэлийн 1800 км төмөр замыг урагшаа явж байгаа хөндлөн төмөр замтай хамтад нь хөрөнгө оруулалт хийх, Монголын төрийн өмчит төмөр зам компани нь төмөр замынхаа 51 хувийг заавал эзэмших. Энэ хөрөнгө оруулалтыг хийсэн хөрөнгө оруулагч талд Тавантолгойн олборлох эрхийг өгөх нь зүйтэй гэсэн заалт оруулж байгаа. Энэ долоо хоногт Засгийн газарт санал авахаар хүргүүлнэ.

 

-Нэмж оруулах хөрөнгө оруулагч байгаа юм уу. Төмөр зам барихад Чингис бондоос  200 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. Үүнээс болоод зарим эсэргүүцэлтэй тулаад байгаа юм уу?

 

-2010 онд Тавантолгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендэр зарлаад зургаан компани шалгараад явж байсан. 2014 оны наймдугаар сард дахин сонгон шалгаруулалт хийхдээ 2010 онд шалгарсан зургаан компанийн дотор хаалттай тендэр зарласан. Энэ бүхний материалтай ажлын хэсэг танилцсан. Пи Бо Ди сүүлчийн өдөр хүртэл энэ консерциумд багтаж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсээр байсан, Засгийн газар шалгаруулаагүй. Дээр нь Японы нэлээн том консерциум орж ирээд 2010 онд шалгараад явж байсан. Тэдний зүгээс Иточу компани Тавантолгойд 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсан юм билээ. Тийм учраас Хятад, Монголын консерциумд Иточу компанийг оруулж өгөөч ээ, Японы хөрөнгө оруулагч нар сонирхож байна гэсэн ч Засгийн газар хүлээж аваагүй юм. ОХУ-ын Якунинаас ирсэн захидалтай танилцсан. 2010 онд яригдаж байсан. Тэр хэмжээндээ биш сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр зам байхгүй, зөвхөн урагшаа гарцтай  төмөр зам бариулахаар Тавантолгойн сонгон шалгаруулалт хийгдэж байгаа нь ОХУ-ын эрх ашигт нийцэхгүй байна. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлах үеэр хийгдсэн яриа хэлэлцээрээс эсрэг байдалтай сонгон шалгаруулалт хийгдсэн. Бусад компанийн тухайд маш богино хугацаа өглөө. 2014 оны есдүгээр сард сонгон шалгаруулалт зарлаад арванхоёрдугаар сард шалгаруулсан. Гурван сарын хугацаанд тухайн компаниуд Монголын талтай гэрээ хэлэлцээрт орох боломж үүсээгүй. Ялангуяа 268 дугаар тогтоолд заасан долоон үзүүлэлт болох, 5-аас доошгүй жил нүүрсний олборлолт, борлуулалт хийх компани нь Монголын талын компани байна гэж заасан нь ганц л компани бий. Энержи ресурс л болж байгаа. Тус компани нь Хятадын Шиньхуа компанитай тохиролцоонд орчихоор бусад компани шаансгүй болсон. Тэгэхээр цаанаасаа бодлогоор бусад компанийг оруулахгүйн тулд ийм шалгуур үзүүлэлт тавьсан гэж үзэж байгаа.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • уншигч (119.235.67.239)
    Компаниас гэрээний эхийг нэхнэ гэн үү? Ийм юм гэж бдийм уу? Энэ Т1-ийг хөөж явуулаач.
    2015 оны 06 сарын 17 | Хариулах
    • Зочин
      шанага царайлчихаад шанагаа бариад шангаараа ТТ нүүрсээ гарга даа мал аа.
      2015 оны 06 сарын 17
  • Зочин (150.129.140.162)
    Монголд том үйлдвэрүүдийн төсөл хэрэгжихгүй бүтэлгүйдэг шалтгаан Оросын эдийн засгийн алуурчид шүү дээ Тэрбум доллар Орост очих хэрэгтэй юу Монголд үлдэх хэрэгтэй юу гэдгийг 20 жил гэж ярьсан бүтээгүй шатахууны үйлдвэр харуулсан Монголчууд данх үйлдвэрлэхээс айдаг улс Орос юмаа
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • zochin (132.234.228.3)
    Zamiin hudulguunii durmee changataga. Hichneen saihan humuusee zam teevriin osloor aldah um be. Ymar dainbaildaantai ue bish dee. Amar taivan tsagt hed hedeeree zam teevriin osloor uheed baih um. Jolooch nariigaa uhamsar suulga hurd hetruuldegiig boliulaach dee. Hichneen saihan toli shig zamtai ene hugjiltei orond ch hurdaa hetruuldeggui SAFETY g deed zergeer hangaj baihad zam muutai buren bus huuchin Japan mashintai manaihand hatuu changa zamiin hudulguunii durem tuuniig ygshtal bieluuldeg zamiin tsagdaa heregtei baina. 2-3 jildee humuusiig jaahan uhamsar suulgatal heden zuun myngaar torgdood erhiig hasaad ymar ch baisan ymarch nuhtsuld hurd hetruuldeggui bolgoomjtoi zorchdog boltol ni dasgah dorvitoi arga hemjeeg avaachee.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (83.237.109.27)
    Алтангадас, МАН-ыхан Шинхуагын төлөө үхэхнээ
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Одоо бүр компани хоорондын ажилд хөндлөнгөөс оролцдог Их хуралтай болох нь ээ.
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • батаа АН-ийн гишүүн (112.72.13.231)
    ЭРДЭНЭЧИМЭГЭЭ БОЛИОЧЭЭ АРД ТҮМЭН АЖИЛТАЙ БОЛМООР БАЙНА ШҮҮ ДЭЭ ХОЁР КОМПАНИЙН АЖИЛД ОРОЛЦООД
    2015 оны 06 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    11 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    57 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 13 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 20 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 39 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 8 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 49 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 12 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 13 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 16 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 59 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 7 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 13 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 1 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 42 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 47 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 51 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 1 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 8 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК