Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д айлчилж байна. Тэрбээр ОХУ-ын Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцох гэж байгаа юм.
Айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзалт хийх аж. Энэ үеэр эдийн засгийн харилцаа, дэд бүтцийн асуудлын талаар санал солилцож, ярилцах юм байна.
Ерөнхий сайдын хувьд энэ зун нэлээд завгүй өнгөрөөхөөр төлөвлөөд байгаа аж. Тэрбээр ОХУ-д айлчлал хийсний дараа АНУ, Англид ажлын айлчлал хийнэ. Дээрх айлчлалуудаараа хөрөнгө оруулалтыг босгох асуудлыг хөндөх юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)