Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч хойшлууллаа. Учир нь Мөрдөн шалгах сонсголыг хэрхэн явуулах талаар нэгдмэл ойлголтод хүрч чадаагүй учир хойшлуулах хүсэлтийг зарим гишүүд гаргажээ. Уг хүсэлтийг МАН-ын гишүүд ч дэмжсэн байна. Харин уг хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин санал хураалт явуулах санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Мөрдөн шалгах сонсголоор Ажлын хэсэг дээр нэгдмэл ойлголтод хүрсний дараа хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)