УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч Ерөнхийлөгчийн санаачилсан хоёр хуулийн төслийг эргүүлэн татлаа.
Мөн Засгийн газраас Хөгжлийн бодлогын хуулийн төслийг эргүүлэн татаж буйгаа мэдэгдсэнээр хэлэлцэх асуудлаас хасав. Ерөнхийлөгчийн санаачилсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүдэд ажлын хэсэг ажиллаж буй шалтгаанаар эргүүлэн татсан. Мөн Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийг татаж буй аж.
Т.Энхэлээ