Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН-ыг завсарлагынхаа хугацааг багасга гэв

2015-6-18
0
ЖИРГЭХ

        УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй холбогдулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.



Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн доорх хуулийн төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан. Үүнийг эсэргүүцэж хуралдааныг түр орхин гарсан гэв. Эмэгтэй гишүүдийн хувьд Нийгэмд хүлээлт үүсгэсэн, олон хүүхэд болон залуу гэр бүлийн эрх ашиг хөндөгдөөд буй уг хуулийн төслийг УИХ-ын 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа юм.

 

Энэ талаар тэд доорх байр, суурийг илэрхийллээ.


УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл- Хаврын чуулган завсарлахад цөөн хоног үлдээд байна. Гэтэл уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр завсарлага авснаар энэ чуулганы хугацаанд хэлэлцэх боломжгүйд хүргэлээ. Тиймээс завсарлагын хугацааг наашлуулах, уг хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан батлуулах шаардлагатай хэмээн үзэж, УИХ дахь эмэгтэй гишүүд нэгдсэн байр суурьтай байгаа. Завсарлагын хугацааг наашлуулах хүртэл бид байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй, үүнийгээ холбогдох байнгын хорооны дарга болон УИХ-ын даргад мэдэгдсэн гэлээ. Гэхдээ чуулганы хуралдааныг түр орхин гараад байгаа энэ хугацаанд эмэгтэйчүүд, эхчүүд болон хүүхдүүдэд тулгамдаад буй олон чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гарах, хууль эрх зүйн шинэтгэл хийх тохиолдолд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцоно гэдгээ мөн мэдэгдлээ.

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:- Энэ хуулийн төслийг хэлэлцэж, батлах ёстой гэдэг шаардлага нь хүйсийн болон аль нэг намын улс төрийн бодлоготой хамаагүй. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлах нь монголын ард түмний, монгол хүүхдүүдийн сайн сайхны төлөө хийх ёстой алхам. Өнөөдрийн байдлаар цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүд улсын төсвөөс хувьсах зардлаа аваад явж байгаа бол цэцэрлэг хүрэлцээгүй хэсэг нь төрөөс олгож байгаа хувьсах зардлыг авч чадахгүй байна. Энэ нь шударга бус юм. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн чадвартай, өндөр боловсролтой ээжүүд, залуу гэр бүл хүүхдээ цэцэрлэгт хамруулж чадахгүйгээс болж ажил эрхэлж чадахгүй байна. Энэ хэрээр нийгмийн хөгжил саатаж, ядуурал нэмэгдэж байна. Улс орны хөгжилд ч тодорхой хохирол учирч байгаа учир УИХ-ын эмэгтэй гишүүд дээрх хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцэж, батлах нь зүйтэй. Энэ төрлийн үйлчилгээ нь олон улсад түгээмэл байдаг бөгөөд нийтлэг жишгийн дагуу хүүхэд харах бололцоотой хүмүүсийг лицензжүүлэн, зөвшөөрөл олгоод, аюулгүй байдал болон бусад асуудлыг шийдвэрлэн, төр хяналтаа тавих байдлаар хүүхэд асрах үйлчилгээ явуулах эрх зүйн орчныг Монгол Улсад бий болгох юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд 60 тэрбум төгрөг шаардагдах ч улсын төсвөөс энэ хэмжээний мөнгө гаргах боломжгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ улс орны тусын тулд, ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө бид өнөөдөр үүнийг хийх ёстой. Улсын төсвийн зарцуулалттай бид танилцсан, энэ зардлыг зохицуулах боломж бий гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:- УИХ-ын зарим гишүүн энэ хуулийн төслийн талаар ярихдаа эрсдэл өндөртэй гэж байсан. Хуулийн төслийг боловсруулах болон хэлэлцэх хугацаанд эрсдлийг тооцон, шаардлагатай зохицуулалтуудыг тусгасан. Аюулгүй байдал болон бусад бүх хяналтыг эцэг, эх болон орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд хийнэ. Дээр нь гэрээгээр энэ харилцааг зохицуулах боломж бий гэдгийг танилцуулсан юм. Түүнчлэн таван ээж тус тусдаа хүүхэд хараад, ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа өнөөдрийн нөхцөл байдлыг өөрчилнө. Уг хуулийн төсөл батлагдсанаар нэг хуулийн этгээд харилцан гэрээ байгуулсны үндсэн дээр таваас илүүгүй хүүхдийг харж асрах, нэг хүүхэд асрах төв 15-аас дээшгүй хүүхэд харах үйлчилгээг явуулах хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр олон ажлын байр бий болно, мөн хараа хяналт дутмаг байгаагаас хүүхдүүд эрсдэлд орж байгаа тохиолдлууд буурна. Гэртээ түгжигдэн, гал түймэр тэргүүтэй олон эрсдэлтэй нөхцөлд өдрийг өнгөрүүлдэг хүүхдүүд энэ хуулийн төсөл батлагдсанаар харах хандах хүнтэй, хоол ундтай, хөгжих, нийгэмших бололцоог бүрдүүлсэн, төрөөс зохих ёсны халамжаа хүртэнэ.



УИХ-ын гишүүн С.Оюун:- УИХ дахь намын бүлэг тав хоног завсарлага авснаар намрын чуулган буюу ирэх 10 дугаар сар хүртэл хойш тавигдах асуудал үүсээд байгаа юм. Тиймээс бид хаврын чуулганы хугацаанд багтаан хэлэлцүүлж, батлуулах зорилт тавьж, ийм алхам хийж байгаа юм. Хаврын чуулганаар багтаан баталснаар 2015-2016 оны хичээлийн жилд олон хүүхдийн асуудал шийдэгдэх бололцоо бүрдэнэ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авснаар дахиад нэг жилийн дараа л хэрэгжих, тодруулбал цаг хугацаа алдах асуудал үүсээд байна. Тиймээс завсарлагынхаа хугацааг багасган, зохих журмын дагуу хэлэлцэж хаврын чуулганы хугацаанд баталж өгнө үү гэдэг шаардлага тавьсан.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    13 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    1 цаг 0 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 16 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 22 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 41 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 10 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 51 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 15 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 15 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 18 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    4 цаг 1 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 9 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 15 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 3 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 44 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 49 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 53 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 3 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 10 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК