Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гацууртын ордын эзэмших хувь хэмжээг тогтоох тухай хэн юу хэлэв?

2015-6-18
0
ЖИРГЭХ

        Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан -"Ноён уулын булш, түүх соёлын хосгүй давтагдашгүй зүйл. Энэ уулыг  нинжа нараас яаж хамгаалах вэ?. Хүннүгийн үеийн булш, бунханыг хөндөхгүй гэх баталгаа бий юу" гэв.

 

Түүний асуултад Р.Жигжид сайд хариулахдаа "Ноён уулын булш, бунхантай газрыг улсын тусгай хамгаалттай газарт бүртгэхээр болсон. Үүгээр хамгаалах орчин бүрдэнэ" гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Зурагнаас харахад цэвдгийн тархалт янз бүр байна. Хөлдөлтийн гүн 3-4 метр. Нарийвчлан судалгаа хийх шаардлагатай" гэв.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Өргөдлийн байнгын хороонд Ноён уулаа хамгаалах асуудлаар 20 мянган өргөдөл ирсэн. Гэтэл Су.Батболд "Манай байнгын хороо хэлэлцэнэ" гээд даргын зөвлөлийн хурлаар дарамталж байгаад авсан. Үнэхээр харамсаж байна. Тони Блейр Монголд ирээд байгаа нь Ноён уулыг ухах гэсэн санаа гэж гадны хэвлэлүүд бичиж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Наадмын өмнө хуулиудыг бөөндөх санаа байна уу. Сэлэнгээс УИХ-д нэр дэвшсэн, дэвших сонирхолтой С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар хаачив аа" гэлээ.


Р.Жигжид сайд түүний асуултад хариулахдаа "Эндээс орж ирэх 265 сая доллар, 400 гаруй сая ам доллар татварт орохоор байгаа" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Сентерра Гоулд компанийхан төр 34 хувиа эзэмшвэл 130 сая доллар төл гэж шантаажилсан.  Энэ асуудлыг хэлэлцэх зайлшгүй шаардлага байгаа юм уу.  Нөөц ашигласаны тусгай зөвшөөрөл хэдэн хувиар тогтоогоод байгаа юм бэ бага хэмжээний татвар аваад баялгаа өгөөд явуулах юм уу. Цагаан суварга яг ийм маягаар алга болсон" гэж асуув.

 

Р.Жигжид сайд хариулахдаа "Төрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгө оруулагч талд шилжүүлж, стратегийн ордын нөөц ашигласан тусгай төлбөрийг 3 хувь дээр тогтоогоод байна" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Монголын төр ямар хэмжээний шаардлага тавьж байгаа вэ" гэж асуув.

 

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн уг асуултад хариулахдаа "Төслөөс нийт 600 сая долларын эдийн засгийн үр өгөөж орно" гэв.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "Эдийн засгийн үр нөлөө тодорхой харагдахгүй байна. Том дансны цаана та нарыг хуурч байна. Ёс зүйгүй загнадаг Сентерра Гоулд яагаад парламентыг хуураад байгаа юм бэ. Заавал тэдэнтэй гэрээ хийх ямар албатай юм бэ" гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Р.Жигжид сайд Төрийн эзэмшлийн 34 хувийг ашиггүй. Роялтыг судалж байна гэлээ. Яах гэж сайд хийж байгаа юм бэ. Дэд сайд Г.Тэмүүлэн ОТ-г цааш нь харуулахад гол үүрэг гүйцэтгэсэн. Одоо Гачууртыг алга болгох гэнэ. Энд тэнд нэр дэвших санаа байгаа байх. Хаана нэр дэвшинэ тэнд  өөрийг чинь хэн бэ гэдгийг бид хэлэх болно" гэлээ.

 

УИХ-ын гишүүн О.Болорчулуун "Сентерра Гоулд бол хөгжиж буй орнуудыг цөлмөдөг. Монголын улс төрчдийг лоббидаж ашиглана гэдгээ ил тод зарладаг. Үнэт зүйл гэж байх ёстой.  Хөндөж болохгүй газар бидэнд байх учиртай. Газрын гүнд ноёдын булш байна. Б.Тулга худлаа донгос.  300 орчим булш бунхан байна. Тэр чигээрээ археологийн дурсгал. Орчин нь хайрламаар хүндэлмээр, биширмээр, салбар бүрээс горхи урсаж Хараа голыг тэтгэж байна. Төөрөлдүүлсэн мэдээлэл явж байна бүрэн судалгаа хийгээгүй гэдгийг ШУА нотолсон" гэлээ.

 


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "ОТ, Бороо Гоулдын хэлбэрээр л явж байна. Газар түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд төрийн өмч мөн гэж Үндсэн хуулинд заасан. Газрын доорх баялгаа үнэлсэн юм уу. Баялгаа үнэлээд хөрөнгийн зах зээлд мөнгө босгох нь дэлхийн жишиг. Ингэж чадахгүй байна. Гачууртын ордыг стратегийн ач холбогдолтой болгосон нь Сентерра Гоулдад зориулсан шүү дээ" гэв.

 

Уул уурхай сайд Р.Жигжид түүний асуултад хариулахдаа "Газрын доорх баялгийг эзний татвараар ойлгож болно. Стратегийн ордод яагаад оруулсан бэ гэвэл хөрөнгө оруулагчид санал гаргаж УИХ-аар хэлэлцүүлж баталсан. Ашигт малтмалын нөөцийн тусгай төлбөр 53 сая ам доллар буюу 108 тэрбум төгрөг" гэлээ.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: "Хоёр сонголт бий, эх оронч болж мессеж их авах, эдийн засгийг огт мэдэхгүй хүнд ч ойлгомжтой байна шүү дээ. Бүр энэ чиглэлээр сайхан гоё шар хантааз хийгээд тавьчихгүй яасан юм бэ. 2008 онд стратегийн ордыг ашиглахдаа 51, 49 гэж тогтоосон эбайдлаа өөрчлөх үү?"


Уул уурхай сайд Р.Жигжид "Заавал хантаазаар илэрхийлэхгүй цаасаар хангалттай ойлгохоор байгаа. Харин тодорхой аргачлал бий болгох нь зүйтэй. Стратегийн ордын талаар олон өнцгөөс ярьдаг. Судалж үзэх асуудлын нэг ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь гадны компани байгаа. Энэ компани Бороогийн уурхайг эрхэлж байсан туршлагатай, техникийн бааз суурьтай тул хүндэтгэхээс өөр арга байхгүй. Цэвдэгийн хувьд Гачууртын ордын мөнх цэвдэгийн тайлан ирүүлсэн байгаа. Энэ дүгнэлтээс харахад нарийвчлан хийх шаардлагатай гэж байгаа.

 

Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн:  "Нөөц 50 тонн. Богино хугацаанд хувь эзэмшигч эрсдэлтэй гэж үзээд 70 тэрбумыг 7-8 дахь жилээсээ авна. Үр өгөөж нь голлох татвараар тооцогдоно. Цалинд 600 сая доллар, худалдан авалт 1 их наяд төгрөг хийгдэнэ.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: "Би Гачууртын ордыг очиж үзсэн, урт нэртэй хуулиар үйл ажиллагаа нь зогссон. Хайнаагаа тасалж ярих нь зөв. Нэг талаас хүчиндээд явуулья гэх ч нөгөө талаас ард иргэдийн зүгээс тавьж буй асуудлыг бас тооцох хэрэгтэй. Гачууртын орд хэний эзэмшлийнх юм бэ? Мөнх цэвдэгийн асуудлыг судалсан юм уу?, ард түмэндээ хэлж өгөөч. Хэдэн хүмүүсийг ажилтай болгох гээд нийт ард түмний эрх ашгийг зөрчиж болох уу? Элбэгдорж Ерөнхийлөгч сонгуульд ард түмэнд амласан байдаг. Түүний эрх ашиг хөндөгдөөд байна уу? түүнтэй ярилцаж үзсэн үү?. Эдийн засгийн хямралаас гаргах арга хэлбэр гэж харагдахгүй байна. Бүх стратегийн ордуудыг нэг мөр шийдвэл яасан юм бэ?".

 

Уул уурхай сайд Р.Жигжид хариулахдаа: "Ашиглалтын тусгай зөвшөөрөл өмнө Гацуурт компанид байсан одоо Сентерра Гоулд компанид байгаа. Мөнх цэвдэгийг ШУ-ны байгууллагаас судалж байгаа цэвдэг нь хайлаад ойр орчим түүх дурсгалын газруудад нөлөө үзүүлэх вий гэж үзэж байгаа Геофизикийн судалгааг хийх хэрэгтэй. Иргэдийн асуудал Босоо Хөх Монгол зэрэг газраас Монгол улсын Ерөнхий сайдаас асуулга асуусан хариултыг өгсөн байгаа. Ерөнхийлөгчтэй биечлэн ярьсан зүйл миний хувьд байхгүй. Ерөнхий сайд ярьсан байх.

 

Чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс хойших хуралдаанаар уг асуудлыг үргэжлүүлэн хэлэлцэх юм.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • alt (211.36.166.158)
    ene odoo zugeer engiin ard irged oilgihoor zuil l yarimaar bga youm. Jishee niit alt 50 tonn neg toniig 500.000.000 dollar geed l 2.5 terbum dollar ashig olno. ene n mongoliin gazar nutagt bga bayalag uchir bid tsever ashgiin 60 huviig hurtene ta nar olborloh geed ba etgeed busad buh asuudlaa shiid ingeed yarichihaj boldoggui youm uu. tegeed l alban tushaalaa ashiglaal neg heden tsaas tonshchihgeed l eson joriin ner tomeo heregleed baih youm ene 76 bolildoo
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    9 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    55 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 11 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 18 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 37 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 6 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 47 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 10 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 11 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 14 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 57 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 5 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 11 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 59 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 40 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 43 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 45 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 49 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 59 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 6 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК