зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Алтанхуяг: Хууль санаачилж болдоггүй цөвүүн цаг ирсэн байна

2015-6-18
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдээлэл хийлээ. Тэрбээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар түүний өргөн барьсан эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэх гэтэл Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах  тухай, прокурорын байгууллагын тухай хуульд  нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хойшлуулах санал гаргаж хэлэлцэх асуудлаас хассан юм.

 

 Үүнийхээ учрыг  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өчигдөр Хууль зүйн байнгын хороонд  хандаж, албан тоот ирүүлж,  Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн тодорхой заалтыг үндэслэн  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэлэлцэхийн өмнө ҮАБЗ-өөс шийдвэр гаргуулах нь зүйтэй талаар дурдсан хэмээж байгаа. Өөрөөр хэлбэл АТГ-ын  харьяанд шилжээд байгаа  прокурорын байгууллагыг прокурорын байгууллагад эргүүлэн шилжүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн учраас ийнхүү хойшлуулж байгаа нь тус хуулийн төслийг хэлэлцэхгүй гэх шалтаг болж буй бололтой. Энэхүү саналыг УИХ-ын дарга хүлээн авснаар  УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн өргөн барьсан  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг энэ долоо хоногт чуулганаар хэлэлцэхээргүй болсон юм.

 

Тэгвэл Н.Алтанхуяг “Миний өргөн барьсан хууль хасагдлаа. Хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хассан тухай тодруулсан. УИХ-аар хэлэлцэж байгаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн бичгийн дагуу хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасаж болохгүй. Гэтэл жагсаалтаас хассан байна. Товчхондоо бол УИХ-ын гишүүн хууль санаалчах боломжгүй болох цөвүүн цаг Монголд ирж байна. Хууль санаачилсан гишүүнийг дарамтлан, гүтгэдэг болжээ. Төрийн байгууллага өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацдаг болсон байна” гэлээ.

Ингээд түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

 

 АТГ-ын харъяанд шилжсэн Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагад эргүүлэн өгөхгүй бол хүний эрхийн зөрчил улам бүр даамжирна гэсэн саналыг Хүний эрхийн үндэсний комисоос ирүүлсэн. Тухайн үед уг зөвлөмж хэрэгжээгүй. Тиймээс би хүний эрхийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд энэ оны тавдугаар сарын 08-нд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлөн, өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл санаачлаад гурван газар санал авахаар явуулсан. Тавдугаар сарын найманд Засгийн газар, Прокурорын байгууллага, АТГ-т хуулийн төслөө хувилаад,  саналаа өгөөч гэж явуулсан. Гэтэл үүнээс хойш  Н.Алтанхуяг хувийн сэдэл, тэмүүллээр  энэ хуулийг хийгээд байна гэж тархи  угаасан үйл ажиллагаа сонин хэвлэлээр гаргаж байна. Нөгөө талаасаа УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэнд  улаан цайм, бүдүүлгээр халддаг, довтолдог зүйл байгааг би өөрөө мэдэрлээ.  Энэ хуулийн төслийг санаачилсны дараагаар хөрөнгө оруулгын мэдүүлэгт жил бүр бичдэг миний объект руу шалтаг зааж довтолж байгаа юм.  Намайг ТЕГ-т дуудаж байна. Албан ёсны вэб сайтаараа АТГ  намайг ямар муу хуулийн төсөл санаачилж байгаа тухай бичиж байна. Энэ зүйл хэрээс хэтэрлээ.  Тийм учраас би ямар зорилготой, ямар хуулийн төсөл санаачилснаа хэлэх гэсэн юм.

 

Нэгдүгээрт, Миний санаачилсан хуулийн төсөл Авлигатай тэмцэх тухай хуульд ямар ч өөрчлөлт оруулахгүй. Харин Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм. 2002 онд УЕП-ын дэргэд байгуулагдсан Мөрдөн байцаах алба гэж байгаа. 2014 онд 12 жилийн дараа үүнд өөрчлөлт орсон. Үүнийг би буцааж байгаа юм. Учир нь хүний эрхийн зөрчил газар авч байна. Товчхондоо хууль хяналтын байгууллагуудын албан тушаалтны үйлдэж байгаа гэмт хэргийг хэн хариуцах вэ? Цагдаа цагдаагаа, АТГ өөрсдийнхөө хүмүүсийг шалгадаг нөхцөл байдал үүссэн.  Тиймээс  өмнөх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээх нь зүйтэй гэж үзсэн. Өнгөрсөн онд хуульд  өөрчлөлт оруулахдаа АТГ-ын шалгадаг хэргийн хүрээг өргөн болгосон. Албан тушаалаа ашигласан гэдэг нэр томъёоны цаана юуг ч хийж болно. Тиймээс энэ өргөн томъёоллыг нь багасгасан.  Харин АТГ-ын үүрэг функц нь хэвээрээ байгаа. Үүнийг өөр байдлаар тайлбарлаж, Н.Алтанхуяг АТГ-ыг татан буулгах гэж байгаа юм шиг тархи угаасан мэдээллийг олон нийтэд цацаад байна.  Төрийг УИХ барьж байна уу эсвэл нэг байгууллага бариад байна уу. Монголд хэн төр бариад байна вэ.

 

Хууль хяналтын байгууллага хороондын эрх мэдлийг алдагдуулах, нөгөө эрх мэдлүүдийг нь хазаарлах замаар Монголд томоохон хэлмэгдүүлэлт үүсч байсан түүхтэй.  УИХ-ын гишүүнийхээ хувьд  барьдаг зарчим бол “Монголд дахиж хэлмэгдүүлэлт гарах ёсгүй”.  Монголын бизнес эрхлэгчид тайван амгалан үйл ажиллагаа явуулах учиртай. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид тайван амгалан ажиллах ёстой. Түүнээс бус өдөр бүр дуудагдаж, шалгагдаж, тагнагдаж, чагнагдаж байдаг нийгмийг би 25 жилийн өмнө хүсээгүй.  Тийм учраас үүнийг засч залруулах үүрэг надад байгаа юм байна. Тийм учраас би хуулийн төсөл санаачлахдаа хэн нэг гишүүнийг аваагүй. Хүнийг хөлдөө чирээд яах вэ. Хүмүүсийг, тэр дотроо УИХ-ын гишүүнийг барьцаанд авдаг явдал миний нүдний өмнө хоёр жил болж байна.  Монголд дахиж том  хэлмэгдүүлэлт болохоос хамгаалах  үйл ажиллагааг би иргэний зориг гаргаж хийх ёстой гэж бодсон. 

 

1933 онд Дотоодыг хамгаалах газар гэж байсан. Нэлээн эрх мэдэлтэй, тэр үеийн албан тушаалтнууд, цэргийн хүмүүсийг баривчлахдаа удирдлагатай нь зөвшилцдөг дүрэмтэй байсан. 1936 онд тэр дүрмийг хүчингүй болгосон. Тэр дүрмийг хүчингүй болгосон нь хэнтэй ч зөвшилцдөггүй, прокурор ч хэрэггүй болсон. Тийм учраас 1936 онд 21 том сэхээтэн лам нарыг хорьсон. 19-ийг нь буудаж алсан. Хүний эрхийн ноцтой зөрчил ингэж эхэлсэн. Эрх мэдлийг нэг газар өгнө гэдэг, эрх мэдэл өгөхийн төлөө улайрна гэдэг, эрх мэдлийг өөртөө авч үлдэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байна гэдэг ийм юмны эх үүсвэр болж байгаа. Тэр үед Чойдогсүрэн гэдэг мундаг прокурорыг хэлмэгдүүлж алж байсан түүхтэй.

 

Монгол Улсад аюулгүйн зөвлөлөөр авч хэлэлцэх асуудал байгаа юу гэвэл бий. Тэр нь нэг байгууллагын тухай асуудал биш, монгол хүний эрхийг баталгаатайгаар хамгаалах тухай асуудлыг ярих ёстой. Хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг баталгаажуулах явдал бол Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд бий. Тэр агуулгаар авч ярих. Чойдогсүрэнтэй төстэй үзэгдэл Алтанхуяг дээр ажиглагдаж байна.

 

Ийм том хэлмэгдүүлэлтийг хаахын тулд өнгөрсөн 2 жилд намайг ямар нөхцөлд ажилласныг та бүхэн мэдэж байгаа. Би бол шүдээ зуугаад явсан, нийт монголчуудын хэлмэгдүүлэх асуудал хөндөгдсөн учраас энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн.

 

Авлигатай тэмцэхэд Алтанхуяг саад болж байна, авлигачдыг Алтанхуяг хамгаалж байна гэж байгаа нь 1930 оны үгтэй адилхан. Энэ түүхийг давтуулахгүй байх санаачлагыг гаргах эрх УИХ-ын гишүүдэд байгаа. Бид алдаатай юм гаргачихсан юм билээ, тэрнийгээ засаад залруулчихъя гэж байгаа юм.  1.6 жил энэ эрх мэдэл АТГ-т очсоноор Монголын нигэмд ямар эерэг юм гарав. Олигтой юм гарсангүй.  Авлигатай тэмцэж байна гэж хэдэн хүнтэй байлдаж, шоронд хийж байна. Шоронд хийчихээд бизнесийг нь булааж, дээрэмдэж, мөнгийг нь, лицензийг нь булааж авч байна. Ийм гаарсан үйлдэл хэрээс хэтэрсэн. Энийг би Ерөнхий сайд байхдаа Үндэсний авулгүй байдлын зөвлөлийн хурал дээр дуудаж хэлсэн. Үүнээс хойш мөрдөх хавчих ажиллагаа ширүүссэн. Би хэлэх үгээ хэлнэ, хийхээ хэлнэ.

 

Энэ хууль батлагдсанаар прокурор нь прокурор шиг ажиллана. Одоо ямар байдал бий болсон бэ гэхээр АТГ-т Мөрдөн байцаах алба өгчихөөр хэн нэг хүнийг шоронд хорино гэхэд прокурор үгүй гэх газаргүй. Үгүй гэхээр чам дээр албан тушаалын хэрэг байгаа шүү. Хоёрдугаарт, 1933 оны үгийг хэлж болж байгаа. Авлигатай тэмцэх ажилд саад учруулж байгаа учраас чам дээр хэрэг үүсгэнэ. Прокурорыг, шүүгчдийг шударга ажиллахад саад учруулж байна.

 

АТГ өөрийнхөө гарын ганц хоёр прокуророор шийдвэр гаргуулдаг, тэднийгээ сонсохгүй болохоор нь дарамталдаг, дахиад шүүх дээр очоод өөрийнхөө сүлжээгээр хүнийг шоронд хорих шийдвэр гаргууж байна.

 

УИХ-ын даргад хэлсэн “Та энэ хуулийг хэлэлцэх асуудалд оруулж өгөөрэй” гэсэн.

 

Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга УИХ-ын даргад бичиг өгсөн. Эд нар их шуурхай ажилладаг болоод байгаа. Миний эсрэг биш л дээ. Монголын төрийн эсрэг гэж хэлье. Нэг агентлаг бичгээ өглөө. Нөгөөх нь шууд УИХ-руу бичгээ өглөө. Ямар шуурхай ажилдаг болчихсон юм бэ. ҮАБЗ-өөс зохих шийдвэр гаргах нь зүйтэй байна гэж бичсэн байна. Энэ нарийн бичгийн дарга их том алдаа хийж байгаа юм. ҮАБЗ-өөс шийдвэр гаргадаггүй юм. Зөвлөмж гаргадаг юм. Зөвлөмжийг УИХ гэдэг байгууллага өөрийнхөөрөө шийднэ. Манай төрийг ёстой самарч байна. Хүн сонсоход айхтар сүрхий байгууллагын нэрийг бариад Их хурлаар явж байгаа процессыг шууд таслан зогсоож чадаж байгаа ийм ноцтой байдал бий болчихжээ гэдгийг анхааруулж байна.

 

Тэд миний санаачилсан хуулийн төслийг нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс тодорхойлсон хууль дээдлэх зарчимд захирагдаагүй иргэдийн итгэл хүлээхүйц биш хариуцлагагүй хууль байна гэж бичсэн байна. Яаж ингэж дүгнэдэг байна. Түүнчлэн албаны бүрэн эрхээ хувийн болон өөртөө хамааралтай бүхий этгээдийн хувийн зорилгоор ашиглахгүй, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлын хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзэхээр хуульчилсны эсрэг болжээ гэж үзэхээр байна гэжээ.

 

Би та бүхэнд дахиад хэлье. Монголын төрийг самраад хаячихжээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох эрхэнд хүчний байгууллага халдаж буй тохиолдол нь 1937 оны түүхийг давтаж байгаа юм. Өмнөх хоёр жилд эд нар над руу биш өөр бусад гишүүдийн эрхэнд халдаж байсан. Давхар дээлийн хуулин дээр хүртэл нэг саналаар унагаж байсан юм. УИХ-ын гишүүд кнопоо дарж чадахгүй байгаагаас харвал энэ газраас асар их дарамт, шахалтыг үзүүлдэг гэдэг нь тодорхой байна. АТГ аливаа хүний тухай мэдээллийг цуглуулаад түүгээрээ засч, залруулах бус дарамтлах ажлыг хийдэг юм байна гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймээс бид тус хуулийн төслийг санаачилсан. Маргааш хэлэлцэх асуултын жагсаалтад оруулаад өгөхийг УИХ-аас хүссэн байгаа. Оруулах байх гэж найдаж байна. Хэл, амтай ч гэлээ энэ хууль батлагдвал монголчууд айдасгүйгээр ажлаа хийх юм. Би гэмт хэрэг хийсэн хэн, нэгнийг хаацайлах хүсэлгүй. Гэхдээ 1937 оных шиг Хувьсгалын эсэргүү нэрээр хүнийг хоморголж алж, хяддаг байдлыг зогсоох ёстой. Намайг Ерөнхий сайд байхад нэг компанийн захирлыг, орлогч захирал болон гэр бүлтэй хамт нийт 16 хүнийг орцноос нь шоронд аваачиж хийсэн. Тухайн үед нь би “Энэ юу болж байна. Ногоон малгайтны арми бий боллоо” гэж хэлсэн байсан. Тэгэж хэлснийхээ төлөө АТГ-ынхны зуултад орчихоод байна. УИХ-ын гишүүд нэг агентлагийн зуултад орчихоор Монгол улс цааш яаж явах вэ?. Би ард түмнийхээ язгуур эрх, ашгийг эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална. Надад өөр эрх ашиг байхгүй. Би үүнийг огцрохдоо хэлж байсан.

 

Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-ын шилжүүлэх санаачлагыг таныг гаргасан гэдэг. Гэтэл одоо яагаад уг ажлаасаа буцах гээд байга юм бэ?


- Тухайн үед нэр бүхий УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг санаачилсан. Би Ерөнхий сайд байсан хүнийхээ хувьд гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд нэг сарын дотор хариу өгсөн. Би энэ хуулийн төслийг нилээн судлуулаад дэмжихгүй гэдэг хариуг өгсөн. Энэ бол ташаа мэдээлэл.


- Хуулийн төслийг өргөн барихаас өмнө гурван газраас санал авсан гэсэн. Эдгээр газруудаас ямар саналыг ирүүлсэн бэ?


- АТГ-аас дэмжихгүй гэсэн санал ирсэн. Прокурорын байгууллагаас хариу ирүүлэхдээ прокурорын байгууллагын хууль хэлэлцэгдэх гэж байгаа. Түүнтэй хамт хэлэлцье гэсэн. Өмгөөлөгчдийн холбооноос санал асуухад дэмжсэн. Хүний эрхийн байгууллага дэмжихийн дээдээр дэмжсэн. Энэ хуулийг санаачлах сэдлийг Хүний эрхийн байгууллага анх надад өгсөн.


-16 хүнийг орцноос нь баривчлаад шоронд хийсэн гэсэн. Үүн дээр тодорхой баримт хэлж болох уу?


Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал асан Шоовдорыг эхнэртэй нь мөн орлогч захирлыг нь эхнэртэй нь хамт баривчилсан. Тэр хүн одон медальд тодорхойлогдоод явж байсан. Тэгээд учрыг нь олохгүй юм.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (43.242.243.180)
    АТГ ч галзуурч байна даа. Их л бяр орсон бололтой. Алтанхуягийг унагах гэж их л узэж байна. Энэ нь юу л болдог бол? Элбэгдорж одоо зогсоох цаг нь болсон шуу.!!!!
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • bob (70.79.223.98)
    UIH ta nar oorsdoo aitsgaagaaid iim yum hiilgesen biz de. Odoo aldaagaa zasaachee Huzuugui hulgaichiig diilehgui gej uu.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • зочин (43.242.243.118)
    Үнэхээр дэндүү цагаандаа гарсан хулгайч луйварчин юмдаа .одоо шоронд хатах цаг н ирэхээр өөрийгөө хамгаалсан хууль батлуулах гээд явж бдаг.даанч дээ энэ хууль батлаж байдаг тэнэг улс төрч байхгүй байлгүй.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
    • gg
      Hutsaa mal min
      2015 оны 06 сарын 19
  • Bolor (112.72.13.78)
    Дэнзэнтэнгүүдийн толгойлогч хамсаатнуудаа ялаас мултлах аргаа хуулийг гууль болгох замаар хэрэгжүүлэх гэж байгаа нь сүүлийн 25 жилд болоогүй шившигтэй бөгөөд ичгүүр сонжуургүй ил цагаан улс төрийн луйвар болж байна. АН маань 2016 онд сэхэхгүй болтлоо шороотой хутгалдах болж дээ
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.121.48)
    алтанхуяг арай л дэндүү байсан даа. та нар яасан их хууль ярьдаг хүмүүс вэ гээд их хурлын гишүүдээ загнаад байсан. хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёс хэрэгжээд ирэхээр өөрийгөө өмгөөлсөн хууль бариад гүйдэг. энэ нь бас л хууль зөрчөөд ирэхээр их хурлын гишүүн хууль санаачлаж болохгүй цаг ирлээ ш ч гэх шиг тэнэг юм яриад яахав. үйлээ эдлэнэ дээ.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.122.97)
    Элбэгдоржийг огцортол энэ янзаараа л байна
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • хурц (103.229.122.97)
    АТГ-ын ард Хурц Ээбээ 2 л байгаа шүүдээ тэдний гар хөл болсон газар тэднээс авилга авч цалинжина
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.122.50)
    NAAD LUIBARCHNAA TURGEN TSAAZLAHGUI BOL YU CH HIIJ MEDNE DEE
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • БАТАА (103.229.121.202)
    ЭНЭ НЬ ТАНЫ Л ГАВЪЯА, ЗӨВЛӨХҮҮД НЬ ШОРОНД ОРДОГ ЕС-тай УЛС МОНГОЛООС ӨӨР БИЙ ЮУ
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ардын хүү 3 (203.194.118.12)
    Одоо энэ АН лидер гэгдээд байгаа нөхдүүд бол ард нийтийн санал асуулгаар бараа нь харагдахгүй нөхдүүд шүү.Энхбаяр МАН-ны ясыг барьсан шиг энэ хэдэн урвагчдаар АН-ны ясыг бариулмааргүй байна. Манай ихэнхи улс төрчдийн дотор ялангуяа хоёр хөршийн гар хөл болсон хүмүүс маш их байгаа шүү. Тэд Монголд Ардчилалыг булшлах ганцхан зорилготой шүү. 2 том дарангуйлагч улсын дунд Ардчилал маш муухай харагдаад байгаад учир оршино.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ардын хүү 2 (203.194.118.12)
    Тэр тагнуулч гишүүд маш сайн нуугдаж 2 нүүр гаргаад байгаа тул бидэнд танигдахгүй олон жил болжээ. Тэгэхлээр АН цаашид байх эсэх нь одоо л шийдэгдэх цаг болоод байх шиг байна. Иймээс ирэх сонгуулиас өмнө хэн хэн бэ гэдгийг жинхэнээсээ мэдэх нь АН намын цаашдын хувь заяаг шийдэх болчихоод байгаа тул ҮНЭНИЙГ л нэг сайтар хэлээд өгөөч. Алтанхуяг гишүүн өөрөө бол хаанаас бол хаанаас ч гэсэн сонгогдоод УИХ-д ороод ирэх л байх. Гэтэл энэ их хуралд дахин сонгогдохгүй хүн маш олон байгаа. Мөн ялангуяа тэр тагнуулуудыг мэдмээр байна шүү
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Ардын хүү 1 (203.194.118.12)
    АН-д МАН-ны тагнуул гишүүд хэтэрхий олширчээ. Тэд анхнаасаа АН-ныг булшлах гэж орсон болхоос нээг сүрхий намын үзэл сурталд болсон юм биш. Тэд гаднаа Ардчилал гэж хашгирч байгаа хэдий үйлдэл нь яг эсрэгээрээ. АН-ыг булшлах зорилго нь бараг хэрэгжиж дуусч байх шиг байна. Иймд одоо Алтанхуяг гишүүн намын эв нэгдэл мэгдэл гэдэг манж зангаа орхиж хэн нь хэн бэ юу юу болоод байгааг шууд хэлээд өгмөөр байна. Улстөр гадарладаг хүн байтугай жирийн иргэд юу болоод байгааг ойлгохоо байлаа.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (185.64.197.96)
    Odoo ta nar bugd gedsendee huluu hiiltsej Mongoliin turiig ballaj bn.AN bol bugd tsagandaa garsan deremchid,hulgaichid.Bayartsogt ni 1 say dallor Sweitsariin bankind hiigeed dabhar deelee ugsun durtei salj ergej zasaga samarch tolgoid ni suuj jujigleseer
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (185.64.197.96)
    Zaas Saltanhyag min bolij uz.Uuruu shalgagdaad ireh uedee ATG iig ugui hiih huuli sanaachilj bhdaa yadag um be.Tiim l sn hun baidan um bol AN- n darga,erunhii said bhdaa Bayartsogt naraa shalguulahgui yasiin,ter uec tag chig suuj bsan bizdee.Ene estoi dendej bn,ashig sonirholiin zurchiltei uurtuu zoriulj huuli sanachilj bdag ih huraliin gishuud ene ih hurald duuren suuj bn.Zailaachee ichdegui nobsh be ta nar
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (1.251.132.190)
    Монгол орон аймшигт автсан бна.хүний эохийн асуудлыг уландаа гишгэвэл бид удахгүй хойд солонгос шиг улс болно гсн үг.АТГ татагдан буухгүй ч гсн хүний эрхийн асуудоыг ингэж дорд үзэж болохгүй
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (122.201.24.178)
    ALTANKHUYAG DARGIIG DEMJIJ BNA. ATG BUR ARAI L DAVARTSAN HIIJ BAIGAA UILDLUUD NI HEREES HETERLEE...GEMGUI HUMUUSIIG GEMTEI BOLGOJ HARAGDUULJ BAAHAN ZAHIALGAT AJIL HIIDGEE BOLIMOOR YM
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • АЛЦАНХУЯГ (202.179.20.94)
    АЛЦАНХУЯГ БӨӨН АВИЛГАЧДЫГ ТӨРҮҮЛЧИХЭЭД ОДОО ТЭД НАРЫГАА ХАЙЦААЛАХ ХУУЛЬ ГАРГАНА ГЭДЭГ ЧИНЬ АРАЙ ХЭТЭРЧ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ?? уеп-ЫН ДЭРГЭДЭХ МӨРДӨН БАЙЦААХ АЛБЫГ СЭРГЭЭЕ Ч ГЭХ ШИГ ОДОО БАЙТЛАА НУТГИЙН ДОРЛИГЖАВТАЙГАА НИЙЛЖ ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОХ ЗАМ РУУ ОРУУЛАХ НЬ ШИВ ДЭЭ.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.20.94)
    ИЧЭЭЧЭЭ АЛТАНХУЯГАА, УЛААН ЦАЙМ ИЙМ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ, ЗӨВХӨН ӨӨРИЙН ХҮРЭЭНДЭЭ ҮЙЛЧЛЭХ ИЙМ ХУУЛЬ САНААЧИЛЖ БАЙХААСАА ИЧЭЭЧ. ЦАГААНДАА ГАРСАН НҮДНИЙ БУЛАЙ. ДЭНЗЭН, ОХИН, ХҮРГЭН ГАНСҮХ ГЭЭД ЧИНИЙ ШУНАЛЫН БУЗРУУД ЧИНЬ ХУУЛИЙНХАА ДАГУУ ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭНЭ. ЧИ ДАЛДГАНАЖ БИТГИЙ СОЛИОРООД БАЙ.
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
    • БОД
      ЭРГҮҮ МАЛ МИНЬ ЧАМАЙГ ЗҮГЭЭР БАЙЖ БАЙХАД ХААЛГЫГ ЧИНЬ ЭВДЭЖ ОРЖ ИРЭЭД ХИЛСЭЭР ГҮТГЭЖ ЭРХЭНД ЧИНЬ ХАЛДААД ИРЭХЭД 1000ХАШГИРААД НЭМЭРГҮЙ. ОДОО БОЛ ЧАМД ЗҮГЭЭР ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙГАА БАЙХ. АМАА БАРИВДАА. АМЬДРАЛ ХЭЦҮҮ ШҮҮ
      2015 оны 06 сарын 18
    • Зочин
      Chi ch dagaldan bayasagch huurhiilultei uuriin bundguruuruu tungaan boddoggui mal bna daa chaavaas daa uruvdmuur yum.
      2015 оны 06 сарын 18
  • Зочин (122.201.31.15)
    Алтанхуяг босоод ирнэ Харин ч тэвчээртэй байна шүү Шаардлага гарвал Монголчуудаа удирдах авьяас Алтанхуягт бий Дэнзэнтэй холбож ойлгодог малнууд оройтож ойлгож Алтанхуягийг дэмжих байх аа
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Зочин (103.229.122.123)
    МоАХ-ын партизан Шоовдорыг барьж шоронд хийгээд Хөтөлийн цементийн үйлдвэрийг Женко,Элбэгдорж нар дээрэмдэж авсан. АН-ыхан бие биенээ барьж идэх нүглийг Элбэгдорж эхлүүлсэн. Цагаандаа гарсан. Жапан тауныг бариулж байгаа япон өвгөний буудалд хар тамхи оруулж тавиад баривчлах ажлыг Женкогийн өмгөөлөгч А.гансүх зохион байгуулж, баривчилж шоронд хийгээд газрыг нь дээрэмдэж Монгол корпораци компани нэрээр дээрэм хийж Хурдынхан барилга барьсан. Хар төмөрлөгийн захирлыг баривчилж үлйдвэрийг нь үнэгүйдүүлж дээрэмдэх ажлыг мөн Женко ,Элбэгэ нарыг хийсэн гэнэлээ. Ийм муухай газар даахгүй бузар хэргийг АТГ-аар хийлгэж байгаа. Тэр хүмүүс эргээд яахаа мэдэхгүй гэж үү. Хичнээн олон хүнийг шоронд оруулваа. Арай дэндэж, арай бузартлаа. Бүх УИХ-ын гишүүдийг нүгэл буянаар нь төмсөгдөж санал унагаадаг, засаг унагаахад хүрчээ. Харийн гар хөл ийм хурдан үйлчилж байгна. Цагаандарийн Энхтүвшин гэх ямарч боловсролгүй хар партизан Элбэгээтэйгээ нэг дугуй болон бузар хэрэгт хошуу дүрж байна. юм эргэнэ шүү. Оло
    2015 оны 06 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Иргэн, олон талт оролцоог нэмэгдүүлэх нь үндэсний хөтөлбөр хэрэгжихэд сайн нөлөөтэй гэв
    10 цаг 32 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    Уржигдар 19 цаг 57 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    2025-08-22
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    2025-08-22
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    2025-08-22
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    2025-08-22
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    2025-08-22
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    2025-08-22
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    2025-08-22
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    2025-08-22
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    2025-08-22
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    2025-08-22
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    2025-08-22
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    2025-08-22
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    2025-08-22
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    2025-08-22
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    2025-08-22
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    2025-08-22
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    2025-08-22
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2025-08-22
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК