Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өчигдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд боллоо.
Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм.
Сонгуулийн ирцийн мэдээллийг 2 цаг тутамд танилцуулж байна. Хамгийн сүүлд мэдэлснээр өчигдөр 16:00 цагийн байдлаар 4821 иргэн санал өгч, сонгуулийн ирц 23,7 хувьтай байна гэж мэдээлжээ. Түүнээс хойш Нийслэлийн ЗДТГ ямар нэгэн мэдээлэл, ирцийн талаарх мэдээг өгсөнгүй.
Тэгээд ч өглөө 7 цагт эхэлсэн дахин сонгууль 16 цаг гэхэд ийм муу ирцтэй байсан тул сонгуулийн ирц хүрээгүй хэмээх таамаглал цахим ертөнцөөр газар авч байна.
Сэтгэгдэл (1)