Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүмүүст заавал шагнал өгөх ёстой

2015-6-19
0
ЖИРГЭХ

        “Одон гавъяа шагналыг байх ёсгүй үеэ өнгөрөөсөн зүйл, Барууны ертөнцөд ийм юм хэнд ч хэрэггүй хог” гэж хэлсэн улстөрчтэй хурал дээр зад үзэлцэв. Мэтгэлцсэний үр дүнд “ нээрээ чиний зөв байж” гэж байх юм. Аяга цайн дээр арав хувирсан этгээд гэж би ахиад голов.



Төрд хүндэтгэлийн дээд, нандин зүйл-одон медаль гавъяа шагнал байх ёстой. Европчуудтай харьцуулахад монгол хүний хэмжүүр өөр билээ. Үнэт зүйл өөр. Монгол хүн хэзээ ч мөнгө, үнэтэй эд хогшил, өндөр хадгаламж гэж явдаггүй. Өөрийнхөө хөдөлмөрөөр бахархах, олон хүүхэдтэй болох нь чухал-энэ бол монгол хүний үнэт зүйлсийн ялгаа. Европын хүмүүс ондоо. Аль болохоор цөөхөн хүүхэдтэй байх гэнэ. Хүүхдүүд нь насанд хүрсэн л бол тусад нь гаргачихаад чөлөөтэй байхыг эрхэмлэнэ. Тэд нар нь ч бараг л ээж аавыгаа эргэж ирэхдээ авчирсан хүнснийхээ талон биллийг нь авчирч өгдөг гэж ярьдаг. Гэтэл монгол хүний сэтгэл өөр дөө.



Одон медалийг өмөөрөх хоёр шалтгаан надад байна.


Нэгдүгээрт, бид өнөөдөр иргэдэд хангалттай цалин, хичнээн мянган ам.доллар зарим орон шиг өгч чадахгүй. Ахмадуудыг тэтгэвэрт нь гаргахдаа ч хуримтлалтай болгох нөхцөлийг хангаж чадахгүйгээс хойш үүнийг ямар нэг хэмжээгээр нөхөх ёстой. Төрийн шагнал одон бол социализмын үеэс ирсэн гавъяа шагнал. Өмнөх зуунуудад ч бас байдаг л байсан уламжлал. Өгөх ёстойг нь өгч чадахгүй байна. Энэ хүмүүс заавал авах ёстой. Өнөөдөр Ерөнхийлөгчийг шагнал хавтгайрууллаа гэж шүүмжилцгээдэг л юм. Гэтэл тэр шагнуулж буй хүмүүсийг нь харахад дөчин жил гучин жил улсад ажилласан ариун цагаан мөртэй эмч, багш гээд олон мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ хугацаанд хэдэн сая ам.долларын хадгаламжтай болсон бусад орны эмчтэй адилгүй. Яагаад бид энэ эмчид Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль өгөхөөсөө харамлах ёстой юм бэ? Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй. Заавал бусад орныг дуурайх хэрэг байна уу? Саяхан гадаад залуу эхнэрийнхээ гэрийн ажлын хөдөлмөрийн хөлсийг нэг бүрчлэн бодож жилд 72000 $ болж байгаа талаар бичсэнийг фейсбүүкээс харлаа. Энэ хүнд ачааг нуруундаа үүрсэн ээжүүдийг Алдарт эхийн одонгоор энгэрийг нь мялаахад биднээс тийм их юм унана гэж үү?



Хоёрт, бид Баруун  Европоос өөр хэмжүүрт амьдарч байна. Европт ахмадуудын амиа хорлолт өндөр. Тэр хүмүүст байр нь байдаг, мөнгө байгаа, өөхөөр доторлож, торгоор гадарласан ч нөгөө сайхан халуунаараа үнэт зүйл байдаггүй. Амиа бодож довоо шарлуулж, аливаад дан ганц хувийн эрх ашгийн үүднээс хандана. Хонины бэлчээрт хормой дор төрсөн жирийн монгол хүн хүүхдүүдээ тойруулаад, байгаагаа хувааж идээд, бахархах одон медалиа гаргаж зүүгээд цагаан сараар байгууллага дээрээ очоод л, манайх муу ч сайн ч хэдэн ахмадуудаа жилдээ нэг хүлээж аваад, амралтанд явуулаад харж үзээд байдаг. Мөнгө гэхээсээ илүү өөр хэмжүүр. Монгол хүмүүсийн элэг өөр. Ахмад үеэрээ бид чинь бахархдаг.Тийм учраас би одон медалийг нь өгөх нь зүйтэй гэж боддог.



Шагнал, одон төгс хэмжүүр биш. Босго өндөртэй болгоё, шагнал хавтгайрлаа гэдэг л юм.Энэ бол сайжруулж болох жижиг техникийн асуудал.  Гэхдээ төрийн эрхэм дээд цол, төрийн одонд ямар нэг далд санаа байхгүй гэдэгт бүгд итгэдэг. Нэртэй, хүндтэй хэвээрээ байдаг. Тэнгэрээс од шүүрсэн юм шиг, ховорхон аз тохиосонд баярлах ахмадуудад сэтгэлд нь хур бууж байдаг юм.



Орчлонгийн улаан тоосонд одон шагналын байр байж л байсан. МЭӨ 3 мянган жилийн өмнө эртний Египтэд хүзүүний алтан зүүлтэн одонгоор шагнадаг байжээ. Эртний Ромын иргэнийг хаста пура жуухаар шагнадаг байв. Индонези, индианы эрэлхэг дайчдын шагналд шивээс нэмж шивдэг байжээ. 1792 оноос хойш одоо хүртэл Польшид Виртути Милитар одонгоор шагнасаар байна. Өнөөдөр ОХУ, АНУ, Их Британийн Засгийн газар эрэлхэг эсхүл олон нийтийн төлөө ажилласан, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан бие хүн иргэдээ иргэний одон медалиар шагнадаг. АНУ гэхэд Конгрессийн алтан медаль, Ерөнхийлөгчийн эрх чөлөөний одон гээд явж өгнө. НҮБ хүртэл өөрийн одонтой.



Монголын Богд хаант улсын анхны одон “Эрдэнэ Очир” одонг 1913 оноос олгодог байжээ. Петербург хотын Бокийн пүүсэнд “Эрдэнэ Очир” одонг захиалж хийлгэсэн гэдэг. Ардын засаг 1925 онд анх Цэргийн гавъяаны, Бичгийн гавъяаны гэсэн хоёр одонг баталсны Бичгийн гавъяаны одон нь хожим Аж ахуйн гавъяаны гэж, одоо Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гэж нэршжээ. Энэ одонгоор анх Д.Лосол, Б.Цэрэндорж нар шагнуулж байжээ.



Эцэст нь хэлэхэд, шагнуулахыг хүсч байгаа, төрдөө үнэлүүлэхийг хүссэн бүхэл бүтэн үе одоо амьдарч байна. Хойт хөршөөсөө нэг жишээ татъя. Москвад Улаан талбайн хойморт байрладаг В.И.Лениний бунханг буулгахаар болоод В.В.Путинаас асуутал “Хэрэггүй. Энэ бол хүний түүх. Энэ бол зөвхөн В.И.Ленин гэдэг хүний зөв буруу алхам биш, энэ хүнтэй холбоотой бүхэл бүтэн үе амьдарч байгаа. Энэ үеийн хүмүүсийн дурсгалыг хүндэтгээд энэ Мовзолей байж байх нь хэрэгтэй” гээд Владимир Владимирович татгалзжээ. Тодорхой, тууштай байр суурь. Насаараа ажилласан манай дүүргийн ахмадуудыг одон медаль гардаж байгааг харахад төрийн мэлмийд багтсан тэр хүмүүсийн нүдэнд нь нулимс цийлэгнэж, туйлын их баярлаж байгааг харахад өрөвдөх бас бахдах сэтгэл төрдөг. Хий нь гарсан, үхэхээс бусдыг үзсэн, бидний өнөөдрийг босгох гэж бор зүрхээрээ зүтгэсэн, амьдралын хатуу хүтүүг туулсан хүмүүс шүү дээ. Төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлүүлэг л дээ. Усыг нь уугаад худгийг нь мартах манай ёс лав биш.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (77.167.123.231)
    Gavya shagnal zuugeed eruul boloh uu saihan amdrah uu tegej bitgii at tumniikher setgel sanaagaar toglo Europe Bol yag zov hemneleer yavj bgaa hoorondoo naaldaad saihan amdrach chadaj Bn uu? Yuin shagnal shagnal dagaad mongoo zarlagdana bas eruul mendee arhiaar bombogdoj horduulna bolij uz hiih ajilgyi soliotoi yumnuud! Tegsnees zov amdrah uhaaniig surguuld bhadaa n Zaaaa!!!!!
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • GALAA (103.229.123.120)
    TURIIN SHAGNAL GOL NI ESNEE OLOH ESTOI. TERNEES BISH HAVTGAIRUULAN ODON MEDALI, GAVYAT, ARDYN TSOL TEMDEG OLGOOD BNA.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Баатаржав (103.9.90.66)
    Маш зөв зүйтэй асуудлыг тавьсан байна. Өмнөд Солонгост 50-60-70-аад онд бүтээн байгуулалтанд оролцсон хүмүүстээ тусгай хамгамж үзүүлдэг. Монголын ахмададууд хийсэн, бүтээсэн ихтэй хүмүүс. Тэднийг бага ч гэсэн урамшуулж байх хэрэгтэй.
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.111)
    ardchilsan namiinhan ulsad taban jil ajillagui herne altan gadas odongoor arhichin, heruul hiij yabdag nohoriig shagnasaniig todorulhad ulsad ajilsan hunii ner deer altangadas odon garguulj ireed neriig zasaad ardchilsan namiin nohduudee olgodog yum bainlai en bol bodoitoi bolson zuil manai egch ulsad 32 jil ajillaj baigaa hodolmoriin hundet medalid hoer udaa altan gadas odond gurban udaa todorhoilogdson bolobch odoo boltol ireegui baigaa sayhan bid shuulgej uzhed 2013 ond altan gadas odongoor shagnasan humuusd ner en baigaag medeed surbaljilj uzhed durrhiin tamgiin gazart ajildag ardchilsan namiin nohduud neriig en darj oorchlood ardchilsan namiin hund olgoson boloh ene togtoogdson ardchilsan nam, elbegdorj nar ingej oorsdiigoo shagnadag ulsuud
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    Demjij bn
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.111)
    TORIIN BOLON TORIIN BUS BAIGUULGAD 25040 JIL AJILSAN ULSUUDDAD TOR SHAGNALA OGGOOGUI BAIJ ARDCHHILSAN NAM GESEN FAIZ ZUUSEN ULSAD BUTEN TABAN JIL AJLLAAGUI ULSUUDAD TORIIN SHAGNAL ELBEGDORJ HULGAICH OLGOJ SHAGNALIIN NER HUDIG UNAGASAN SHUDEE ELBEGDORJ HULGAICH ODON TARAAHGUI GESEN UGEE BIELUULJ ARDCHILSAN NAMIIM NERTEI GISHUUDED ODON TTARAAJ BAIGAA EHLEED BOLIJ ULSAD 25-40 JIL AJILSAN BUH ULSAD TORIIN SHAGNALUUDIIG OLGOH HEREGTEI40 JIO. AJILSAN HODOMORIIN HUNDET MEDALGUI AHMAD AJILTAN ONDOR NASTAN OLON BAIGAA TEDEND HODOLMOOR HUNDET MEDALI BOLON ALTAN GADAS, HODOLMORIIN GABYAANII ODONG NEG NEG HONOGIIN ZAITAI ZARLIG GARGAN OLGOH HEREGTEI OLGOOGUI ENE TORIIN AJIL HIIJ BAIGAA ULSUUDIIN BURUU BOLHOOS OLGODOOGUI GEED SUUJ BAIGAA AHMADUUDIIN BURUU BISH
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.111)
    TORIIN BOLON TORIIN BUS BAIGUULGAD 25040 JIL AJILSAN ULSUUDDAD TOR SHAGNALA OGGOOGUI BAIJ ARDCHHILSAN NAM GESEN FAIZ ZUUSEN ULSAD BUTEN TABAN JIL AJLLAAGUI ULSUUDAD TORIIN SHAGNAL ELBEGDORJ HULGAICH OLGOJ SHAGNALIIN NER HUDIG UNAGASAN SHUDEE ELBEGDORJ HULGAICH ODON TARAAHGUI GESEN UGEE BIELUULJ ARDCHILSAN NAMIIM NERTEI GISHUUDED ODON TTARAAJ BAIGAA EHLEED BOLIJ ULSAD 25-40 JIL AJILSAN BUH ULSAD TORIIN SHAGNALUUDIIG OLGOH HEREGTEI40 JIO. AJILSAN HODOMORIIN HUNDET MEDALGUI AHMAD AJILTAN ONDOR NASTAN OLON BAIGAA TEDEND HODOLMOOR HUNDET MEDALI BOLON ALTAN GADAS, HODOLMORIIN GABYAANII ODONG NEG NEG HONOGIIN ZAITAI ZARLIG GARGAN OLGOH HEREGTEI OLGOOGUI ENE TORIIN AJIL HIIJ BAIGAA ULSUUDIIN BURUU BOLHOOS OLGODOOGUI GEED SUUJ BAIGAA AHMADUUDIIN BURUU BISH
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • darvin (202.55.180.8)
    Mongolchuud ed mongond xet abtaad baiddagui ard tumen alibaa zuil xer xemjeeteig Mongol xumuuc cain meddeg um ertnii ner curgaal deer mongnii xair uxeld xurgedeg gedeg bichcen baidag xun buteecniixee xereer amidrax ectoi boloxooc shunaj amidarbal auvl oirxon baidag shagnaliin xubid mash zob um ard tumneecee shagnaliig xaramlax ecgui um
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.230.238)
    Төрдөө үнэлүүлж, түмэндээ хүндлүүлэг л дээ. Усыг нь уугаад худгийг нь мартах манай ёс лав биш...Энэ маш зөв үг шүү ...
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.230.238)
    Энэ маш зөв бичсэн байна ...би дэмжиж байна ..баярлалаа...баяр хүргээд амжилт хүсье
    2015 оны 06 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Ардчилсан хувьсгалыг хийсэн партизанууд, тэр үеийн нам төрийн удирдагчид, НАХЯ-ныхны гавъяаг яагаад огт дурьддаггүй юм бол. Хувьсгалыг дусал цус, ширхэг ч хагархай цонхгүйгээр хийхэд монгол хүний цус үзэх дургүй сэтгэлгээний онцлог нөлөөлсөн юм биш үү. Заавал дайсан олох гэсэн үзэн ядалт дээр чинь өөр харь хүмүүс тоглоод бна даа. Интернет орчинд зориуд яс хаягчид мөнгөөр ажиллаад байгааг анхаараач...
      2015 оны 06 сарын 19
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа
    10 мин
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    57 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    1 цаг 13 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    1 цаг 19 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    1 цаг 38 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    2 цаг 7 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    2 цаг 48 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    3 цаг 12 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    3 цаг 12 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    3 цаг 15 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 58 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    4 цаг 6 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    4 цаг 12 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 цаг 0 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    5 цаг 41 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    5 цаг 46 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    5 цаг 50 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    6 цаг 0 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    6 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК