УИХ-ын дарга З.Энхболд энэ хаврын чуулганы төлөвлөгөөний асуудлаар товчхон мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэгийн хуулийн дагуу бол хаврын чуулган ирэх сарын 1-ны өдөр албан ёсоор хаагдах ёстой. Гэхдээ би бүрэн эрхийнхээ хүрээнд долдугаар сарын 10-ны өдөр хүртэл чуулганы хуралдааныг сунгана. Энэ хугацаандаа багтаж асуудлуудаа хэлэлцэж амжихгүй бол хаврын чуулганыг дахин сунгана. Хаврын чуулганаар хэлэлцэнэ гэж төлөвлөсөн бүх асуудлаа хэлэлцэж дуустлаа хуралдана. Хоёр удаа ээлжит бусаар хуралдах төлөвлөгөө ч байна" гэлээ.
Т.Хулан