Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН-ынхан хамтарсан гэрээгээ эргэж харах уу?

2015-6-22
0
ЖИРГЭХ

        Сүүлийн үед эрх баригч АН, МАН-ынхан хоорондоо хагаралдаж, түнжин муудацгаах болов. Олны анхаарлыг ихээхэн татаж буй уг үйл явдал хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй ч эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан МАН-тай хамтарсан гэрээгээ эргэж харж мэдэх гэнэ. Үнэхээр ч сүүлийн үед АН-ынхан МАН-руу хандсан хурц, ширүүн мэдэгдлүүдийг ээлж дараалан хийх болсон. Хамгийн сүүлд л гэхэд тус намын дэд дарга Ш.Түвдэндорж МАН-ынханд хандан “Хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Гүйх нохойд гүйхгүй нохой саад гэгчээр нэгнийгээ ажил хийх гэхэд нь саад больдогоо болих хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор хэвлэлээр сөрөг гүжирдлэг явуулж болохгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Ганц ч албан тушаалтан энэ хуулиар чөлөөлөгдөхгүй гэдгийг  албан ёсоор мэдэгдэе. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно. МАН  хоёр их наяд төгрөгийг хавтгайрсан халамжаар тараасан бол манай нам үүнтэй дүйцэхүйц мөнгийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжихэд зарцуулж байгаа. Чингис бондын үр өгөөж удахгүй гарах болно” гэсэн.

 

Түүнээс өмнө АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр хэвлэлийн хурал зарлаж байгаад МАН-ын сайд нар яамныхаа ажилчдыг үндэслэлгүйгээр халж байна. Энэ үйлдлээ даруй зогсоохгүй бол  хариуцлага тооцно гэх мэтээр ярьж байсан. Мөн тус намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар МАН хамтарч чадахгүй бол Засгаас гарах хэрэгтэйг ч сануулж байв.

 

Энэ мэт Ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд бүлгийн дарга, дэд дарга нь хүртэл ээлж, дараалан МАН-ыг Засгийн газраас явах хэрэгтэй гэдгийг ил, далд хэлбэрээр сануулах болов.

 

Гэхдээ энэ хэрүүлийн овоог МАН-ынхан өөрсдөө эхлүүлсэн гэж хэлж болно. Тэд Засгийн газарт хамтарч ажиллаж чадна гэж гар, хөлөө барилцаж орчихоод АН-ыг буруутгасан мэдэгдлүүдийг эхэлж хийсэн билээ. Тухайлбал, Засгийн газраас өргөн барьсан хэд, хэдэн хуулийн төслийг МАН-ын бүлэг зарчмын хувьд дэмжихгүй гэдгээ илэрхийлж байлаа. Үүнд нь дургүйцсэн АН-ынхан ингэж байж мэдэх.

 

Гэхдээ МАН-ынхан хөөгдөөд Засгийн газарт суугаад байсангүй. Тэд сүүлийн үед эрчимтэй дуугарч эхлэв. Хамгийн сүүлд л гэхэд Ш.Түвдэндоржийн хийсэн мэдэгдлийн хариуд МАН-ын бүлгийн гишүүн Д.Хаянхярваа мэдээлэл хийж, сонгуулиар амласан үйлдвэрүүдээ барихыг АН-аас шаардсан.

 

Тэрбээр “АН-ын мөрийн хөтөлбөрт  Коксжсон нүүрсний, төмөрлөгийн, нүүрс шингэрүүлэх, газрын тос боловсруулах, барилгын материалын, арьс ширний, мах, сүүний, цөцгийн тосны, аж үйлдвэрийн парк, ноолуурын, оёмол бүтээгдэхүүн, дизайны парк гэх мэт нийт 50 гаруй үйлдвэрийг 2016 он гэхэд ашиглалт оруулахаар тусгасан. Өнөөдөр парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход нэг жилийн хугацаа үлдсэн. Гэтэл мөрийн хөтөлбөрт тусгасан үйлдвэрүүд  дотроос хэд нь баригдсаныг хэлж мэдэхгүй байна.  Мөн АН 2012 оны сонгуульд оролцохдоо “Монгол хүн” мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөрт “Гадаад улс орнуудын төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг хязгаарласан зохицуулалт хийнэ. Уул уурхайн ордод Монголын төрийн эзэмшлийн хувийг 51 хувиас бууруулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилт тавьсан байна. Гэхдээ энэ мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэхдээ тооцоо судалгаанд үндэслээгүй учраас өнөөг хүртэл хэрэгжээгүй байна. Өнөөдөр 51 хувь биш 34 хувийг эзэмших эсхүл бүр төр хувь эзэмшихгүй байх гэсэн асуудал яригдаж байна.Тэгэхээр тэд мөрийн хөтөлбөртөө тооцоо судалгаагүй хандсан байна" гэх мэтээр ярьсан билээ.

 

Энэ мэт тэд нэг сэдвийг тойрч хэрэлдсээр.

 

Уг нь тус хоёр нам эдийн засгийг сэргээж, эх орноо хөгжүүлээд өгье хэмээн Засгийн газарт хамтарсан. Гэтэл хамтарсныхаа маргаашнаас бие, бие рүүгээ дайрсан мэдэгдлийг хийж эхлэв. Ямартай ч тус хоёр нам хамтарсан шиг хамтарч чадахгүй байгаа нь оргүй худал зүйл биш. Хамтраад асуудлаа шийдэхгүй алалцаж буй нь угаас АН, МАН  хоёр хамтарвал ажил явдаггүйн аль эртний тогтсон жишиг. Тус хоёр нам Засагт хамтрахдаа 20 гаруй асуудлаар хэлэлцэж, тохиролцсон гэдэг. Гэхдээ энэ гэрээ нь олон нийтэд ил болоогүй. АН-ын уг хамтарсан гэрээгээ эргэж харах болсон бас нэгэн шалтгаан нь Засагт хамтарснаас хойш МАН-ын рейтинг суга өссөн нь судалгаагаар батлагдсан үзүүлэлт гэнэ. Харин эсрэгээрээ АН-ын рейтинг унасан байна. Тодруулбал, МАН-ын рейтинг 30 гаруй хувьд хүрсэн бол АН-ын 27 орчим болжээ. Тэгэхээр АН-ынхан МАН-тай Засагт хамтарсан гэрээгээ эргэж харах хэрэгтэй талаар сүүлийн үед эрчимтэй ярих болжээ.

Т.Хулан

www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (59.153.113.216)
    БОЛЬЁ ОО
    2016 оны 03 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.35)
    Хөөгөөд үз л дээ. Яахнуу харья. Муусайн Тэнэг дуракууд. Та нарыг сонгосоныхоо төлөө компаниа дампуурууллаа. Баярлалаа. Ахиж битгий төрөөрэй. Муу сайн ч тэр Ардын нам нь л арай илүү байж.
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.70.37.34)
    АН сөнөтүгэй
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • Zochin guai (202.70.46.205)
    AN garch ireed undug ih bolson shyy, sonsood baihnee ene gensek iinh ni undug geh shiv kkk
    2015 оны 06 сарын 23 | Хариулах
  • zam (118.187.8.34)
    Garamgabatar ter zamaa zasaachee tanii hiisen ter zam l hetsuu bna
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Rabdan (27.123.214.118)
    Kkk Kkk ed nariin nudend saidiin suudal haragdaad MAN-g Zasgaas gargaj baina geed oorsdoo Said boloh gej moroodoj bna .Yag AN-n gisuudiin unen torh nuur tsarai shunaliin tulam Garamgai aatar Erhem ayar nar said bolno gej moroodood noir n hurehgui bna daa.
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Irgen (27.123.214.118)
    Ardchilsan namiin gishuudiin ambits gej ene shu dee.Odoo MAN-g Zasgaas hooj gargachihad Garamgaibaatar,Erhembayar geh met AN-n gishuud SAID bolno gej moroodoj bna.AN-n gishuud said boloh alban tushaaliin toloo MAN-g bitgii hel ooriin namiin dargiin araas. HUTGA shaadag hunii unergui shunaliin tulamnuud estoi buzruud.Ene bol zugeer l SAID boloh gesen heden hunii AMBITS
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (27.123.214.118)
    Барилгын материалын үйлдвэр баригдаад цементын хараат бус болох ажлыг хийж ашиглалтанд орсон сая гэхэд бүрэн автомат ургамалын тосны үйлдвэр ашиглалтанд орлоо ингээд л үр дүнгээ өгөөд эхлэж байхад МАН засаг барих үед ийм үйлдвэрүүд баригдаж байгаагүй байхад тэдний талд ямар усан тэнэгүүд санал өгөх билээ дээ худлаа бичихээ болимоор юм ккк мөрөөдөхөд мөнгө төлдөггүй гэжээ
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • zochin (112.72.13.180)
    Ardchilsan gh nam uls orniig maani suiruuleed duuslaa.man zasgaas gar eeljit bus songuuli hii.dahiad jil bolohod mulhuj ch chadahgui bokoh ni
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.179.20.105)
    Мулгуй толгойт юмыг зөв ойлго. Тэр их мөнгийг ямарч ашиггүй тараасны гай одоо үйсээд байгаа хямрал шүү дээ. Тэр их мөнгөөр мөн их бүтээн байгуулалт хийж болох байтал санжийн баяр гэгч луйварчин сонгуульд ялахын тулд хоосон мөнгө амлачхаад тараасны гай. Тэр их мөнгө хятадын эрээний бараа идэх уух юм болоод жорлонд ялгадас болоод хэвтэж байгааг зөв ойлгоочээ мулгуй. Минь
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • unshigch (202.70.43.18)
    MAN-iin taraasan halamjiin mengiig ard tumen bid hurtsen Tegeegui bol AN shig heden darga ner ni huvaagaad udeh baisan shuudee Altanhuyg shig hamsaatnuudtaigaa huvaaj udeh baisan bizdee
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
    • Зочин
      МАН-ын тараасан халамжийн мөнгөний үр дүн нь өнөөдөрийн эдийн засгийн хямрал гэдгийг ойлгодоггүй юм уу. 2 нам аль нь ч дангаараа засаг барьсан асуудлыг хэзээ ч шийдвэрлэж чадахгүй. Чингэхлээр энэ хоёр нам шуналаа дараад, хэл амаа ойлголцож хамтарч байж энэ хүү хямралаас гарах боломжтой.
      2015 оны 06 сарын 22
  • Зочин (202.179.20.105)
    Хүнд хэцүү цагт аль алин нь тэвчээр зааж бие биенээ хүндэтгэн улс төрийн соёлтой байж эвсэн нэгдэж асуудалд бодитой хандаж эдийн засгийн түр зуурын хүндэрлээс гарах гарцыг хамтдаа олох хэрэгтэй. Хэрэв муухай зантай авгай нөхөр шиг хэрэлдээд салвал хэн ч хожихгүй ба харин ард түмэн хохирно. Хүнд цагт буйран дээр нь хаяад явсныгаа цаашид улс төрийн тавцнаас арчиж хаях хэрэгтэй шүү монголчуудаа. Энэ намуудаар хэчнээн жил доромжлуулж тэднийг хичнээн эрхлүүлэх вэ монголчуудаа. Тэвчээрт хязгаар бий шүү
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Зочин (112.72.13.71)
    EH ORON MINE IERH 2016 OND EDIIN ZASAGIIN HUBID DAMFUURLAA ZARLAH GEJ BAINA ARDCHILSAN NAMII GISHUUD DEMJIGCH NAR ULS ORNIIG YAAJ DAMFUURUULJ ARD TUMNIIG SOHORUULDEGIIG HARUULJ OGLOO HUN SHIG AMIDARAH, ULS SHIG HOGJIH ARDCHILSAN NAMII 2012 ONI SONGUULIIN URAI ARD TUMNIIG YADUUGIIN TUILD HURGEH SANAA TOLOBLOGOO BAIJ ARDCHILSAN NAMIIN HULGAICH NATRTAI ARD TUMEN TOOSTOO BODON TSAG BOLJ ARDCHIULSAN NAMIIN HULGAICH NARTAI ARD TUMEND UHGRAH ERH BAIHGUI
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • батсайхан (202.179.8.114)
    Энэ охин арай юм уншдаггүй юмуу да чиний ам уруултай биздэ н
    2015 оны 06 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    саяхан
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    16 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    22 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    41 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 цаг 10 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 51 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    2 цаг 15 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    2 цаг 16 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    2 цаг 18 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 2 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    3 цаг 9 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    3 цаг 15 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 3 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    4 цаг 45 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 47 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 49 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 54 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 4 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    5 цаг 11 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    17 цаг 31 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК