УИХ дахь нам, эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын талаар хэлэлцэж, байр сууриа нэгтгэнэ. Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд болох бол Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд болно. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд хуралдах аж.
Т.Энхэлээ