Наадмаар 9 хоног амрах асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж байсан ч хойшлуулжээ. Энэ жил Долдугаар сарын 11, 12, 16, 17-ны өдрүүд нь долоо хоног бүрийн амралтын өдрүүдтэй давхцаж байгаа билээ. Иймээс Хөдөлмөрийн сайд С.Чинзориг ирэх долдугаар сарын 16, 17-ны ажлын өдрүүдийг ирэх сарын 4, 5-ны амралтын өдөрт шилжүүлэхээр санал боловсруулсан аж. Гэсэн ч өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан байна.
Сэтгэгдэл (1)