Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засгийн газрын хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцлээ

2015-6-23
0
ЖИРГЭХ

Хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

 

Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарт үүрэг болголоо.

Ипотекийн зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэл хувийн урьдчилгаа төлбөрт 200 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг арилжааны банкуудад гэрээний үндсэн дээр гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа.

Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд зорилтот бүлгийн иргэд ипотекийн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, барилгын салбарын санхүүгийн эрсдэлийг багасгах, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах үүднээс Засгийн газраас орон сууцны тодорхой хөнгөлөлтийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд иргэд ипотекийн зээлээр орон сууц худалдан авахад Засгийн газрын зүгээс орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд дэмжлэг үзүүлснээр хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

 

 

Стратегийн ач холбогдолтой томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна

 

Монгол Улсын Гадаад хэргийн яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцээд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд гарын үсэг зурахыг зөвшөөрлөө.

Монгол, Японы эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа манай улсад зээл тусламж олгох хэлбэрээр нэг урсгалтай явж ирсэн бол цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын  ажиллагаа бүрдүүлж ажиллах нь чухал гэж үзэж байна. Энэ шинэ шатны хамтын ажиллагаанд хоёр орны хувийн хэвшлийнхний идэвхтэй оролцоо нэн чухал бөгөөд үүнийг бүрдүүлэхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны оролцоо, дэмжлэг онцгой ач холбогдолтой юм. Япон улс манай оронтой харилцах асуудалд улс төрийн шийдвэр гаргаж, Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны шугамаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь хоёр орны Стратегийн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсын бүтээн байгуулалтын төслүүд болох зүүн бүсийн төмөр зам барих, нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах, нүүрсний ордуудыг түшиглэн Дулааны цахилгаан станцууд барих зэрэг ажлыг урагшлуулан хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно.

 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлнэ

 

Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, улс орны эдийн засгийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тэнцвэртэй, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, нийгмийн салбарын хөгжлийг дэмжих, хүний хөгжлийн үзүүлэлтүүд, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэгдсэн, улс төрөөс хараат бус, нэгдмэл, цогц, тогтвортой, залгамж байх зарчмыг хангасан хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хоорондын уялдааг хангах, үр дүнд суурилсан төлөвлөлт, төсөвлөлтийг хийх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 

Эмнэлэг, боловсрол, соёл, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад тусламжаар ирсэн барааг албан татвараас чөлөөлнө

 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төсвийн хөрөнгөөр санхүүждэг төрийн байгууллагууд ихэнх тохиолдолд хандив, тусламжид ногдох татварын зардлыг төсвийн төлөвлөгөөндөө тусгах боломжгүй байдгаас өөрийн батлагдсан төсвөөс татварын зардлыг гаргах боломжгүй болдог. Эмнэлэг, боловсрол, соёлын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад чухал шаардлагатай техник, тоног төхөөрөмж, бараа материалыг гадаад улсын төрийн бус байгууллагаас хандивлах тохиолдолд тус бараанд ногдох гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардлыг Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөс санхүүжүүлэхээс өөр аргагүйд хүрдэг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд эмнэлэг, бүх шатны боловсрол, соёл, спортын үйлчилгээ үзүүлдэг төсвийн байгууллагад хариу төлбөргүйгээр өгсөн барааг албан татвараас чөлөөлөх заалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хуульд дээрх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэж, татварын зарим зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх шаардлагагүй болох бөгөөд эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүд хандив, тусламжийг  хугацаанд нь авах боломж бүрдэх юм.

 

Төрийн үйлчилгээний цахим системд холбогдох үйлчилгээний жагсаалтыг баталлаа

 

Төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлэхийг Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нарт даалгалаа.

  Цахим системд төрийн 32 байгууллагын 167 үйлчилгээг багтаахаар тусгасан байна.  Уг ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр гүйцэтгүүлснээр улсын төсөвт ачаалал үүсэхгүй, хөрөнгө оруулалт шаардахгүйгээр төрийн үйлчилгээг цахимжуулах боломжтой гэж үзэж байна.  Төрийн үйлчилгээий цахим систем нэвтрүүлснээр www.ezasag.mn цахим хуудсаар дамжуулан иргэд  төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүйгээр хүртэх боломж бүрдэнэ.

 

“Ухаалаг засаг” төсөл хэрэгжинэ

 

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаг” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Монгол Улсын Засгийн газар цахим засгийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах зорилгоор мэдээллийн технологийн системийн тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын мэдээллийг цахимжуулах, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэж иргэдийн мэдээллийн технологийн хэрэглээний тэгш бус байдлыг багасгах зорилт тавин ажиллаж байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг үр ашигтай, ил тод, хүртээмжтэй болгох зорилго бүхий “Ухаалаг засаг” төслийг Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Төсөл 2015-2020 онд хэрэгжих бөгөөд төрийн үйлчилгээний зардал багасч, Засгийн газрын үйл ажиллагаа, дэвшилтэт технологид оруулах хөрөнгө оруулалтыг өгөөж нэмэгдэнэ гэж тооцож байна. Мөн Төрийн лавлах үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэж иргэдэд хүрэх төрийн үйлчилгээ улам боловсронгуй, шуурхай, найдвартай болно.

 

Дархан хотын цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”- ийн Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Дархан хотын төвлөрсөн цэвэрлэх байгууламжийг 1965 онд анх ашиглалтад оруулсан бөгөөд 1990 онд өргөтгөл хийн цэвэрлэх байгууламжийг бүрэн барьж дууссан. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа голын эрэг дагуу Бурхантын хөндийд байрлах бөгөөд экологийн эмзэг тогтоцтой тул өнөөгийн үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд ачаалал нэмэгдэхэд хүрээлэн буй орчны чанарыг бууруулж, цаашид улам доройтуулах эрсдэлтэй байгаа юм. Иймд бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлэн ашиглах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх шаардлага бий болсон бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

 

Товч мэдээ

 

-Монгол, Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протокол, Монгол, Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

 

- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

 

- Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Цахим эрүүл мэнд” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

 

- Хөвсгөл аймгийн Түнэл сумын Эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барихад шаардагдах 200 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

 

-Галт зэвсгийн тухай хуулийн төслийг хэлэлцээд хуралдаан дээр гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

 

-Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийг соёрхон батлах хуулийн төслийг  УИХ-д өргөн мэдүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    18 цаг 55 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    19 цаг 34 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    19 цаг 40 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    19 цаг 49 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    20 цаг 0 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    20 цаг 26 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    20 цаг 53 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    21 цаг 31 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    21 цаг 48 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    22 цаг 13 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    22 цаг 16 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    22 цаг 58 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    23 цаг 4 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    Өчигдөр 11 цаг 07 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    Өчигдөр 10 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    Өчигдөр 09 цаг 52 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    Өчигдөр 09 цаг 33 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
  • ӨНӨӨДӨР: “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийн талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК