Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Н.Алтанхуягтай уулзаад гомдол, санал байвал хэл гэж хэлсэн

2015-6-24
0
ЖИРГЭХ

        Ерөнхийлөгч өөрийн санаачилсан “Улс төрийн намын тухай хууль”, “Төрийн албаны тухай” хуулийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийнхээ сонирхсон асуултад хариулав.

 

-Эдгээр хуулийг хэзээнээс эхлэн мөрдөж эхлэхээр тусгаж байгаа вэ? Сонгуулиас өмнө баталж амжих уу?

 

-УИХ өргөн барьсан хууль хэлэлцэхгүй байх, унагадаг аргатай болоод байгаа. Миний өргөн барьсан хууль үндсэн төсөл болж хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцэж байгаад үүнийг батлахгүй гээд буцааж байсан тохиолдол бий. Хэрвээ ийм зүйл болвол би маргааш нь эргээд л өргөн барина. Тэр шаардаж байгаа шаардлагыг нь биелүүлээд өргөн барина. Одоо өргөн барихаар Хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль байгаа учраас амжихгүй байх. Улс төрийн намын тухай хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг рүү гаргах бодолтой байгаа. Энэ үйл ажиллагаанд оролцож байсан олон мянган хүний сонирхолыг татсан хууль учраас нэлээн өргөн хэлэлцүүлгийг хийнэ. Намар УИХ цуглахад өргөн барина. Энэ хугацаанд ажлын хэсэг санал авахад идэвхтэй ажиллана. 2016 оны сонгуулиас өмнө батлавал сайн байна.

 

-Гишүүн болсон хойноо намаа сольдаг асуудлыг Улс төрийн намын тухай хууль зохицуулж байгаа юу?

 

-УИХ, ИТХ-д сонгогдож орж ирээд намаа сольдог асуудлыг Намын тухай хуулиар маш тодорхой зохицуулж өгч байгаа. Намаа соливол нөгөө тал нь нэмж тооцдогийг болиулж байгаа. Мөн улс төрийн намд, намаас гарч байгаа гишүүнийг дараа нь сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх эрхийг өгч байгаа. Ийм байдлаар хааж өгөхгүй бол замбараагүй намаа сольдог байдал зогсохгүй.

 

-Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах эрхийг авах гээд хуулийн төсөл явж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс бичиг өгсөн гэсэн. Энэ бичиг таны зөвшөөрлөөр очсон уу?

 

-Ер нь авилгатай тэмцэнэ гэдэг  маш хэцүү. Нэг үе авилга Монголын хамгийн тулгамдсан асуудал байсан. Дураараа дуригдаг, албан тушаалтай л бол болно гэдэг байсан үе дарагдсан. Шилэн дансны хууль гарч сумын даргаасаа эхлээд мөнгөний асуудал дээр гарын үсэг зурахдаа хуулиа хардаг болсон. Иймэрхий байдлаар хяналт тавигдаж байгаа. Авилгатай тэмцэнэ гэдэг ард түмнээ хамгаална гэсэн үг. Нөгөө талдаа өмгөөлж хамгаалж болохгүй нэг зүйл нь хүний эрхийг зөрчиж болохгүй. Хэрэг илрүүлнэ гэдэг нэрээр олон хоног хорьдог, байцаадаг үйл ажиллагааг таслан зогсоох хэрэгтэй. Би Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуягтай уулзаад “янз бүрийн гомдол санал байвал нээлттэй ярь” гэж маш тодорхой хэлсэн.

 

-Засгийн газрын тухай хуулийг дахин өргөн барихаар бэлтгэж байгаа юм байна. Таны өргөн барьсан хуульд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй гэж заасан. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна гэсэн өөрчлөлт орж байгаа. Тэгэхээр энэ хоёр хууль зөрчилдөж байна. Намрын чуулганд Засгийн газрын тухай хууль өргөн барихдаа өөрчлөлт оруулах уу?

 

-Энэ хуулийг дахин өргөн барихдаа хугацааг нь бүр тодорхой болгож өгч байгаа. УИХ-ын ээлжит сонгууль болоод түүний дүнгээр байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэх өдрөөс хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд томилогдсон өдрөөс Засгийн газрын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Миний хувьд Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүн байх ямар ч шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Гуравны нэг, үндсэн яамдын сайд УИХ-ын гишүүн байх хэрэгтэй гэж ярьж байна. Гэхдээ ингэж батлаад л гуравны нэг дээрээ зодолдоод эхэлнэ. Яамдын тоогоо нэмээд л үүнийгээ тойрч гарах олон арга бий. Одоо УИХ-д нэр дэвших хүмүүс үүнийг сайн бодох хэрэгтэй. УИХ-ын гишүүн болвол намын дарга, олон хүний санал авбал Ерөнхий сайд болж болно бусад суудал хаалттай гэдгийг бодолцох хэрэгтэй. Сайд заавал намын гишүүн байх шаардлагагүй. Тухайн салбарын хамгийн сайн ажилтан байхад Ерөнхий сайд оруулж ирээд батлуулж болно. Тэгвэл энэ УИХ-д мэргэжлийн хууль ярих гэсэн хүмүүс өрсөлдөж орж ирэх боломжтой.

 

-Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Авсан саналынх нь тоогоор 1000 төгрөгийн санхүүжилт олгодог. Энэ тоо нэмэгдсэнээр улсын төсөвт очих ачаалал нь ямар байх вэ?

 

-Улсын төсвөөс санхүүжүүлж буй өнөөдрийн дундаж түвшингээс хэтрэхгүй юм байна лээ. Тиймээс улсын төсөвт айхтар ачаалал болохгүй. Жаахан нэмэгдэж эсвэл хасагдаж магадгүй.

 

-Төрийн өмчит томоохон, аж, ахуй нэгж байгууллагуудын удирдлагын томилгооны асуудлуудыг Төрийн албаны хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ? Тус газарт намын харъяаллаар хүмүүс очих бүрт улсын өмч, хөрөнгө үрэгдэж алга болдог шүү дээ?

 

-Улсын үйлдвэрүүдтэй холбоотой гурван хуулийг УИХ-аар батлах шаардлагатай байгаа юм. Засгийн газар дээр яриад Ерөнхий сайд боловсруулаад явах ёстой. Энэ цаг мөчөөс хойш Төрийн өмчит аж, ахуй нэгжийг одоогийнх шиг байгуулахаа больё. Төрийн хувь хэмжээ, стратегийн орд гэж ярихаар болбол төр өөрийн хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр өмчөө эзэмш. Хийж чадахгүй бол тэр хувиа хөрөнгө оруулагчдад өг гэдэг зарчмаа хатуу баръя би хэлж байсан. Энэ зарчим болоод үлдчихсэн яваад байгаа. Тэгэхээр үүнийг хуулиар зохицуулаад төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй. Зохицуулалтад нь шаардлагатай зарим нэг зүйлийг бид Төрийн албаны тухай хуульд оруулахыг хичээнэ.

 

-Биднийг энд улс төржиж байх хооронд зуншилт хүндхэн болж байна. Монгол орны газар нутаг ган гачиг, түймэрт автчихсан байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?

 

-Саяхан би Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын нээлтэд явж байхдаа зуншлагын байдал хүнд байгааг харлаа. Мал хаврынхаараа явж байна. Үлээх салхинд уначихмаар л байна лээ. Энэ зун ган ихтэй хүнд байна. Алдарт бичин жил энэ жил дахин давтагдах вий дээ гэж хөгшчүүд ярьж байна. Тэгэхгүй байгаасай гэж залбирч байна. Хур бороо орж, зуншлага сайхан болоосой гэж хүсч байна. Гэхдээ уг ажилд багийн дарга нараас эхлээд аймаг, сумын бүх засаг дарга нар анхаарал тавьж ажиллаасай. Манай орон бараг 60 сая малтай байна. Үүнийг эзэн нь зохицуулахгүй бол байгаль зохицуулалтаа хийдэг хатуу хуультай. Монголын газар нутгийн бэлчээрт дунджаар 30 сая мал байх ёстой гэсэн судалгаа бий. Тэгэхээр малаа цөөлж нядалдаг ажилд малчид онцгой анхаарах хэрэгтэй. Үүнд нь зориулаад махыг нь авдаг агуулах, зоорийг нь байгуулах ажлыг хийгээд өгвөл. Зун их ган болж, намар жаахан цас ороод хөлдвөл идэх өвчгүй болж зуд болно. Наадам дөхөж байхад үхрийн нуруу толийчихсон байдаг. Гэтэл одоо шар үстэйгээ явж байна. Хонины ноос зунгаг гүйгээд хөвсийгөөд гараад ирсэн байдаг. Бас л тэгээгүй байдаг.

 

-Улс төрийн намын санхүүжилтийн хуулиар Сонгуулийн Ерөнхий хорооны эрх, үүргийг нэмэгдүүлж байна уу. Эсвэл өөр байгууллагын тухай яригдах уу?

 

- Сонгуулийн Ерөнхий хороо эрх, хэмжээ одоогийнх шигээ байсан дээр гэж би бодож байна. Нэр, усыг нь өөрчилж барих зүйл яригдаж байгаа юм байна лээ. Би тэгэх хэрэггүй гэж бодож байна. Зарим байгууллага байснаараа байгаад үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Тэр дотор уг асуудлыг хариуцсан тодорхой ганц, хоёр нэгж нэмж гарах байх. Бүтцэд өөрчлөлт нэг их орохгүй. Намын гишүүнчлэлийн бүртгэлийг Улсын бүртгэлийн газар давхар хийх юм. Улсын бүртгэлийн газар бүх аймагт салбартай учраас түүгээрээ дамжуулна. Сонгуулийн Ерөнхий хороо хяналтаа тавина. Эрх, үүргийн их тодорхой зааж өгч байгаа учраас гайгүй байх. Гэхдээ сонгууль явуулчихаад бусад үед суучихдаг байгууллага байж болохгүй юм. Бусад үед сонгуульд оролцдог гол сүбьект болох улс төрчид, намуудын үйл ажиллагаанд хяналт тавиад явдаг байхаар зохицуулж өгнө. Маш оронд энэ зарчмаар ажилладаг.  Монголд ч ингэж ажиллахад болохгүй зүйл байхгүй.

 

-Тавантолгой төсөл явсангүй, Оюутолгойн далд санхүүжилттэй холбоотой асуудал шүүмжлэл дагуулж байна. Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох төсөл УИХ-ын төвшинд уналаа. Энэ бүхэнд та ямар байр суурьтай байна вэ?

 

-Оюутолгойтой холбоотой асуудлаар би Ерөнхий сайдад нэг зүйлийг хэлсэн. Айлчлалаар явахаасаа өмнө УИХ дээр баасан гаригт мэдээлэл хийхдээ “Оюутолгойн хоёр дахь шатны ажлаа эхлүүлж байгаа, зарчмын тохиролцоонд хүрч байгаа, ордыг хариуцаж байгаа “Эрдэнэс МГЛ” компани хөрөнгө оруулагч талтай гэрээ зурна” гэдгээ яриад явсан бол ийм ярианд орохгүй. Яриагүй учраас зугатаад дуугүй явчихсан ч юм шиг ойлголт төрүүллээ. Чи энэ дээрээ алдаж... Би жишээ нь Ерөнхий сайд байсан бол араа бодно шүү дээ. Нэг юм зураад ирэхэд ийм хэмжээний ярианд орно гээд, УИХ дээр мэдээлэл хийж байхдаа “Араас битгий хашгираад байгаарай, энэ бол өмнө нь олон сар яригдаад дүрэм журмын дагуу хийгдэж байгаа, ийм арга хэмжээнд би оролцох нь байна шүү гэдгээ хэлээд явах байсан” гэж бодогдож байна. Би түрүүн хэлсэн, Засгийн газрын хийж байгаа ажил бүхний хойноос Засгийн газрыг огцруулдаг,  тэр нам Засгаас гарна, тэр нам орно гэдэг УИХ-ын гишүүдийн ярьдаг сэдэв энэ болоод байна. Энийг зогсоохын тулд Ерөнхий сайдад тодорхой эрх мэдлийг өгөх ёстой.  Наад зах нь өнөөдрийн Үндсэн хуулиар сайд нарын асуудлыг УИХ дахь намын бүлгээр оруулдаг, намаар ярьдагийг болиул. Ерөнхий сайд оруулж ир. Сайдыг огцруулах асуудлыг гишүүд санаачилж, УИХ-д асуудал өргөн барьдагийг болиул. Найман гишүүн наад зах нь гарын үсэг зураад Ерөнхий сайдад ханд. Хэрвээ Ерөнхий сайд нь огцруулах асуудлыг оруулж ирэхгүй байгаа бол тэр тайлбараа УИХ-даа хэл. Оруулж ирж байгаа бол УИХ шийдээд яв. Ерөнхий сайдын алба хашиж байхдаа би Засгийн газрын хоёр гишүүнээ огцруулах асуудлыг оруулж байсан, огцруулж л байсан. Тийм учраас Үндсэн хуулийн хүрээнд маш олон асуудлыг шийдэх боломжтой. Энэ тухай өмнө нь би ярьж байсан учраас дэлгэрүүлэх шаардлагагүй. Тавантолгой дээр дэндүү их цаг алдаж байна. Хугацаа нь хэтэрсэн хоол хор болдог, хугацаандаа шийдээгүй асуудал хог болдог гэдэг зүйр цэцэн үг хэлье. Би тэгж л боддог. Ачаа болоод л байдаг байхгүй юу. Ямар үр дүн гарч байгааг та бүхэн бараг мэдэж байгаа байх. Шаардлагатай байж уу, үгүй юу. УИХ яриад Засгийн газар татаж авч байгаа гэж би ойлгосон, өгч байгаа мэдээллээс. Засгийн газар цогцоор нь шийдье гээд. Тэр бас зөв санаа байж болно. Тавантолгойг урагшаа явах төмөр замтай холбоод шийдье гээд Засгийн газар гэрээ байгуулж байгаа нь, Тавантолгойн 50 хувь дээр асуудал бий.  Дахиад цаад 50 хувийг нөгөө тийш явах төмөр замтай холбож шийдэх хэрэгтэй гээд иймэрхүү шийдэл ярьж байгаа бол гишүүд олон талаас нь ярьсаар байгаад зөв шийдэл болж болно. Өмнө нь хараагүй байсан, магадгүй шаталж шийдэх байсан, асуудлыг нэгмөр шийдэж болно. Одоо үүнээс цааш хугацаа алдмааргүй байна. Цаг алт гэдэг нь ийм зүйл дээр л гарч байгаа юм. Гацууртын ордын тухайд УИХ нэгэнтээ шийдчихсэн, түүн дээр би юу хэлэх вэ дээ.

 

- Таныг эрх мэдлээ нэмэгдүүлэх хэмжээнд 61 хууль тогтоомжид өөрчлөлт оруулсан. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төсөл унаж байна, шаардлага хангахгүй байна. Боловсруулалт муу байна гэдэг зүйл УИХ дээр яригдаж байна?

 

- Аль болох сайн боловсруулалт хийхийг хичээж байгаа. Хоёрдугаарт, оруулж байгаа хуулиудын нэлээн олон нь УИХ-аас дэмжлэг авсан. Өмнөх бүрэн эрхийн хугацааны юмыг ярьсангүй, шүүхийн шинэчлэлийн хүрээнд болон бусад асуудлын хүрээнд өргөн мэдүүлж,  дэмжигдсэн 23 хуулийн төсөл байдаг. Өргөн барьсан хуулийн төслүүдээс 60-70 хувьтай явж байгаа, боломжийн. УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүд дээр судалгаа хийсэн. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх санаатай хууль нэгийг ч боловсруулаагүй. Иргэдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, төрд хариуцлага бий болгох, ард түмний хяналтыг нэмэгдүүлэх чиглэлээр хуулиуд өргөн барьж байгаа. Энэ зарчмаа барина.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (122.201.22.41)
    estoi neg aisan hund
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.64.197.12)
    Neeg ih saihan yarih um.Getel hereg deeree z.elnhbold ni Mongol Tvz - g songuuliin bolon uursdiiguu reklamduulah gej bulaaj abch uuriin namiin huniig tabichihaj bn.Tiim bish baisan bol Ouyndarias uur hun tabihgui yasiin.Zaabal uuriin namiin nariin bichig baisan hun abaachij tabij bh gej.Nuguuh ni Ganbaatariig yag gargaj haragdaach
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.120.148)
    ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН УРЬДЧИЛГААГ 10 ХУВЬ БОЛГОХ АЖЛЫГ САНААЧИЛЖ, ХӨӨЦӨЛДӨЖ ШИЙДҮҮЛСЭН ЦОГБААТАР САЙДДАА БАЯРЛАЛАА. ЕР НЬ БАРИЛГЫН САЛБАРТ ЗӨВ БОДЛОГО, ЗӨВ АЛХМУУД ХИЙГДЭХ БОЛСОНД ТАЛАРХАЖ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ.
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.120.148)
    Төрийн албаны зөвлөл, Сонгуулийн Ерөнхий хороог яаж нам, улс төрчдийн нөлөөнөөс ангижруулах вэ. Одоо эд чинь эрх баригч намын тоглоомын байгууллага болчихсон шүү дээ. Төрийн албанд чадвартай хүмүүс өрсөлдөхөө ч байчихсан. Өө тэр намын, тэр сайд, гишүүний хүн яригдаад тохирчихсон юман дээр өрсөлдөөд яахавээ л гэдэг болсон. Үр дүн нь төрийн алба мэдлэг, чадваргүй, трушлагагүй хүмүүсээр дүүрч, ажил унаж байгаа.
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.64.197.12)
    Uuruu dahij songogdohgui uchir erunhilogchiin erhiig uuriin bgaa uedee barij bgaad yabanhuutaa erhiig ni ugui hiigeed harin erunhii said bolchih sana yabad bnuu ha ha ha ha
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (180.149.78.20)
    чиний төлөх хүү мөнгө 20 хувь нэмэгдэнэ гэдгийг мэдэж байна уу хошгирсон мал аа?
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Сүүлийн 25 жил Төрийг зайдагнаж, Хууль бус аргаар хөрөнгөжсөн бүх хүмүүсийг, үүнд агентлагийн дараг, сайд хийж байсан бүх хүмүүс орна. Төрд алба хаах эрхийг нь хасаад дараа нь наад хуулиа батал!!
      2015 оны 06 сарын 24
  • Ganushka (103.9.89.210)
    Oron suutsnii zeeliin uridchilgaag 10 bolgoson zasgiin gazartaa bayrlalaa ingeeed bairandaa amidraad bjdee zaluus mine
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Mergejliin gagnuurchin yaraltai ajild avna.Utas99292006
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    УИХ өргөн барьсан хууль хэлэлцэхгүй байх, унагадаг аргатай болоод байгаа. Миний өргөн барьсан хууль үндсэн төсөл болж хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцэж байгаад үүнийг батлахгүй гээд буцааж байсан тохиолдол бий. Хэрвээ ийм зүйл болвол би маргааш нь эргээд л өргөн барина. Тэр шаардаж байгаа шаардлагыг нь биелүүлээд өргөн барина. Одоо өргөн барихаар Хаврын чуулганаар хэлэлцэх олон хууль байгаа учраас амжихгүй байх. Улс төрийн намын тухай хуулийг олон нийтийн хэлэлцүүлэг рүү гаргах бодолтой байгаа. Энэ үйл ажиллагаанд оролцож байсан олон мянган хүний сонирхолыг татсан хууль учраас нэлээн өргөн хэлэлцүүлгийг хийнэ. Намар УИХ цуглахад өргөн барина. Энэ хугацаанд ажлын хэсэг санал авахад идэвхтэй ажиллана. 2016 оны сонгуулиас өмнө батлавал сайн байна.
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Turiin terguun hvn neg iimerhuu bmr daa
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР НААД ЗАХ НЬ 20 ЖИЛ АЖИЛСАН ХҮНИЙГ ТАВИХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ХЭЛСЭН ҮНЭН ШҮҮ,
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Сүүлийн 25 жил Төрийг зайдагнаж, Хууль бус аргаар хөрөнгөжсөн бүх хүмүүсийг, үүнд агентлагийн дараг, сайд хийж байсан бүх хүмүүс орна. Төрд алба хаах эрхийг нь хасаад дараа нь наад хуулиа батал!!
      2015 оны 06 сарын 24
  • Зочин (103.9.89.210)
    ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭГДЭЭД БАЙГАА АСУУДЛУУДЫГ БҮГДИЙГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
    • Зочин
      Сүүлийн 25 жил Төрийг зайдагнаж, Хууль бус аргаар хөрөнгөжсөн бүх хүмүүсийг, үүнд агентлагийн дараг, сайд хийж байсан бүх хүмүүс орна. Төрд алба хаах эрхийг нь хасаад дараа нь наад хуулиа батал!!
      2015 оны 06 сарын 24
  • Зочин (103.9.89.210)
    Намууд ТББ, Фракцтай, одон медальтай байхыг хориглоно” аштай юу бөөн төмөр цуглуулагсад багасах нь
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Дэндэв (103.9.89.210)
    Ерөнхийлөгч Элбэгдорж асуудлуудаар сүрхий ярьж бсан, Гол нь хуулиа хурдан баталж ажил хэрэг болгох нь чухал шүүү
    2015 оны 06 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трампыг хөнөөхийг төлөвлөж байсан байж болзошгүй тэнгисийн хуучин цэрэгт сэтгэцийн үнэлгээ хийхээр болжээ
    1 мин
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
    17 мин
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
    24 мин
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
    42 мин
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    1 цаг 12 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 53 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    2 цаг 16 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    2 цаг 17 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    2 цаг 20 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    3 цаг 3 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    3 цаг 10 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    3 цаг 17 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    4 цаг 5 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    4 цаг 46 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 49 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 51 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 55 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    5 цаг 5 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    5 цаг 12 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    17 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК