Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрх баригчид иргэдийг элгээр нь мөлхүүлж, эмчлүүлэх эмнэлэггүй болгох нь

2015-6-25
0
ЖИРГЭХ

        Засгийн газар энэ онд их хувьчлалыг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах тухай үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Уг тогтоолын төсөлд тусгаснаар бол Шивээ-Овоо, Хөрөнгийн бирж, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дулааны 1, 2, 3-р цахилгаан станцаас эхлээд Төрийн өмчит 20 орчим компанийг хувьчлахаар байгаа юм. Яг ямар компаниудыг хувьчлах талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Гэхдээ Засгийн газрын явуулж буй энэ удаагийн хувьчлал энгийн иргэдэд ихээхэн халгаатай болж мэдэхээр байна. Бүр тодруулбал ард түмнийг элгээр нь мөлхүүлэх хуулийн төслийг Засгийн газар боловсруулжээ. Тэд нийгмийн салбарт хувьчлал явуулж, эмнэлэг, сургууль зарим соёл урлагийн салбарыг хувь хүнд шилжүүлэхээр болсон байна. Монголд энэ гурав л нийгмийн салбар дахь төрийн өмч. Өөр юу ч байхгүй. Тус хуулийн 4.2-т энэ талаар “Нийгмийн салбарын төрийн өмчийн зарим байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор тэдгээрийн засаглалын орчинг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгоно. Гурав дахь шатлалын төрийн өмчит эмнэлэг болон төрийн өмчийн их, дээд сургууль, зарим соёл, урлагийн байгууллагыг ашгийн бус компанийн хэлбэрт шилжүүлэн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн тогтолцоотой болгон дараах хэлбэрээр ажиллуулна” гэж заажээ.

Үүнээс үзвэл

Нэгдүгээр эмнэлэг /гурав дахь шатлалын эмнэлэг/
Хоёрдугаар эмнэлэг / гурав дахь шатлалын эмнэлэг/
Гуравдугаар эмнэлэг /гурав дахь шатлалын эмнэлэг/
Халдварт судлалын үндэсний төв /гурав дахь шатлалын эмнэлэг/
Хавдар судлалын үндэсний төв /гурав дахь шатлалын эмнэлэг/
МУИС
ШУТИС
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Хөдөө Аж Ахуйн сургууль
Төрийн өмчит коллежүүд
зэргийг 100 хувь хувьд шилжүүлнэ гэсэн үг юм.

 

        Соёл урлагийн байгууллагууд болон сургуулиудыг хувьчилж болдог юм аа гэхэд эмнэлгийг хувьчлах нь яав ч эрүүл сэтгэлээ биш. Хэрвээ тийм зүйл болбол иргэд маргааш гэхэд эмчлүүлэх эмнэлэггүй болно. Эмчлүүллээ гэхэд төлбөрийг нь дийлэхгүй үхэж мэдэхээр байна.

 

Монголд хамгийн их ачаалалтай Хавдар судлалын үндэсний төвөөр ганц жишээ авъя. Тус эмнэлэгт хавдраар өвчилсөн хүмүүс хэвтэж эмчлүүлдэг. Хөрөнгө, мөнгөтэй нэг нь гадаад руу явж доод тал нь 200-300 сая төгрөгөөр хавдраа эмчлүүлээд ирдэг бол иргэдийн олонх буюу бэл, бэнчин муутай хүмүүс улсдаа ганц гэгдэх Хавдрын эмнэлгээ зорьдог. Ингээд оочирлож, дугаарлаж байж үнэгүй хагалгаанд орж чаддаг билээ. Харин уг эмнэлэг хувьчлагдвал бүх эмчилгээ, хагалгаа нь өндөр төлбөртэй болно. Хувийн компани ашгаа олохын тулд эмчилгээ, үйлчилгээний төлбөрөө нэмэх нь бизнесийн зарчим. Тэгээд ирэхээр энд эмчлүүлэх иргэд хэдэн арван саяыг төлж байж өвчнөөсөө салахаар байгаа юм. Одоо бол төрөөс эмчилгээ, хагалгааны зардлыг даагаад иргэддээ үнэгүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Харин эрх баригчдын ачаар наадмын дараанаас үнэ, төлбөртэй болж мэдэхээр байна. Хэрвээ ингэвэл хүмүүс өвчнөөсөө салахын тулд байр, орон сууц, машин тэргээ зараад ч болов хагалгаанд ордог болно. Энэ нь цаагуураа иргэдийг туйлдуулж, ядруулна. Хавдрын өвчлөлөөр толгой цохидог Монгол орны хувьд энэ яавч нийцэмжтэй бодлого биш юм. Ялангуяа эдийн засаг хямралтай үед энэ цаг үед иргэдийнхээ эсрэг хийж хамгийн аюултай ажил ч байж мэдэх.

 

Ганц хавдар судлалын төвөөр жишээ авахад ийм байна. Бусад бүх эмнэлэг ч мөн өндөр төлбөртэй болоод ирвэл иргэд хаана очиж эмчлүүлэх вэ?. Тэд бүх хөрөнгөө зарж, үрж эмчлүүлнэ. Үгүй бол эмчилгээний төлбөрөө дийлэхгүйгээс болж гэртээ хэвтэж байгаад үхэхээс өөр аргагүйд хүрнэ.

 

Хамгийн ноцтой нь УИХ дахь АН-ын бүлэг үүнийг дэмжихгүй гэж мэдэгдсэн мөртлөө байнгын хороон дээр дэмжчихлээ. Иргэдийн өмнө эмнэлгүүдийг хувьчлахгүй гэж худлаа хэлэнгүүтээ кнопоо дарахдаа хэлснээсээ эсрэг зүйл хийсэн гэсэн үг. АН-ынхан ард түмнийг ингэж зальдлаа. Харин УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэрхэн, юу гэж хэлэхийг одоо харъя.

 

Ер нь эрх баригчид тус хуулийг нууцаар, нуугдаж зүтгүүлж байна. Хэлэлцэх эсэхийг нь хаврын чуулганы хаалтын өдөр буюу цагаан сарын битүүний өдөр шийдсэн. Хүмүүсийн анхаарал цагаан сар, бөх дээр төвлөрсөн үед зүтгүүлсэн гэсэн үг. Харин одоо наадмын өмнөх өдөр буюу 10-ны өдөр эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батлах гэж байна. Өөрөөр хэлбэл хүмүүс наадам гээд морь, бөх яриад явж байх хооронд эмнэлэгүүдээ хувьд гаргаж туух нь.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ын дээрх санаархлыг МАН-ынхан дэмжихгүй бөөн хэрүүл болж байгаа гэнэ.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
“Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • AN bol luivarchin mon (112.72.11.116)
    Saikhanbilegiin tolgoig avchirsan khund 50.000 shagnaltai
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Baldan (27.123.214.117)
    Xyatad ugshiltai novshnuudad zasgiin erxiig øgsnii gamshig ingej l garch irne dee. Tsaana ni Saixanbilegiin xujaa sain naizuud Mongoliin eruul mendiin bolon busad salbariig xudaldaj avax geed shulsee saviruulaad suuj baigaa.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (91.219.240.136)
    arai dendneee mungugui humus uhehl bolhiin bolj bgaan bn l daa
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.55.191.34)
    Хэрэв эрүүл мэндээ үнэ цэнэгүй гэж бодож байвал бүү хувьчил. Энэ хорвоод үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л байдаг. Улсын эмнэлэгүүдийнхээ үйлчилгээг хувийн эмнэлэгүүдтэй нэг жишээд хардаа монголчуудаа? өвөр монгол, со-д очиж эмчлүүлж залхаагүй л байна уу?
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.143.143)
    Elbegdorj ig abaachij yzdegyi ym bhdaa tarbagaa
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Dorj (182.160.1.94)
    Боловсрол, ЭМ-ийн салбар хувьчлагдаагүй учир бус, шинэчлэл хийгдэхгүй бгаа учир сэргэхгүй бгаа. Улсын бөгөөд амжилттай яваа орнууд олон бий
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (185.64.197.12)
    Gadniin hugjiltei orond anagaahiin deed surguuliud ni ulsiin tub emenelgee tushiglen turshilt shinjilgeenii tom tub bolson baidag bn.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (185.64.197.12)
    habdariin emneleg hubichilj yaj boldog um be.Odoo hubichlaagui uldsen bugdiig hubaaj abah ni.Uursduu gadaadad ochij emchluuldeg bolohoor egel jiriin irgedee ogt hairalhgui nuruund ni tuuhai zuuh ni
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • зочин (112.72.13.151)
    нохойнууд их даварч байнаа энэ улс эдний өмч биш ард түмний өмч гарч жагс
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    za daa xubichilsan ni barag deer baixaa daa, er ni bol xubichilaxgui baisan ch xubichilsan adilxan daa, odoo xubichilaagui baigaa emneleguudiig baij baigaa tsaraig xar l daa,
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.20.64)
    энэ төрд шургалсан луйварчид бүхнийг хувьчилж авцгаахыг хараад зүгээр сууж болохгүй шүү моноголчуудаа гудамжинд гарч тэднийг монгол төрийн сэнтийгээс үтэр түргэн хөөн зайлуулцгаая
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • иргэн (183.81.171.135)
    Энэ Бат хувьдаа авагчдын нэг болоод ингэж бичжээ.
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Bat (118.166.194.45)
    Zuvuuu demjij bna. Unegui yum gej bxgyi shuu
    2015 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ИЦБХДХ: Мэдээлэл, технологийн үндэсний парк ТӨААТҮГ-тай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл сонслоо
    7 цаг 7 мин
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах хөрөнгө, зориулалтын байраар хангана
    7 цаг 39 мин
  • Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    7 цаг 43 мин
  • Орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгджээ
    8 цаг 43 мин
  • Орон нутгийн эхний 100 оюутан “Ниппон сан”-гийн бүрэн тэтгэлгээр суралцаж байна
    8 цаг 44 мин
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
    8 цаг 50 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног” эхэллээ
    9 цаг 15 мин
  • Сагсанбөмбөгийн Оюутны лигийн 2025–2026 оны финалын шатанд өрсөлдөх шилдгүүд тодорлоо
    9 цаг 56 мин
  • АЛТАН ЦОМ: М-Си-Эс Энержи, Хатант Интернэшнл багууд аваргын төлөө өрсөлдөнө
    10 цаг 8 мин
  • Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг  “365-Эвдрээгүй ирээдүйг бүтээе” нөлөөллийн аяныг эхлүүллээ
    10 цаг 46 мин
  • Гавьяат жүжигчин У.Уранчимэг "Сэтгэлийн уяа" кинонд эмээгийн дүрд тогложээ
    10 цаг 51 мин
  • АНУ-ын Ираны эсрэг цэргийн хориг арга хэмжээнд Их Британи улс оролцохгүй гэдгээ мэдэгдэв
    11 цаг 12 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    11 цаг 23 мин
  • О.Цогтгэрэл өөрийн цэргүүдээр Үндэсний Бодлогын Хороог бүрдүүлэв
    11 цаг 40 мин
  • Унгарыг 16 жил удирдсан Виктор Орбан ялагдлаа хүлээж албан тушаалаасаа буулаа
    11 цаг 51 мин
  • Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
    12 цаг 2 мин
  • Энэтхэгийн урлагт 80 жил зүтгэсэн алдарт дуучин Аша Бхосле таалал төгсжээ
    12 цаг 56 мин
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
    13 цаг 7 мин
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
    13 цаг 47 мин
  • АНУ-ын Конгрессын гишүүн Эрик Свалвелл хүчингийн хэргээс болж Калифорнийн захирагчийн сонгуулиас нэрээ татлаа
    13 цаг 48 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Д.Будзаан: Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 500 орчим хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Армиас хамгийн олон начин төрүүлсэн Улсын заан Ч.Гочоосүрэн
  • Монголын тайзнаа дуулах Жей Паркийн тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК