Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр, суурь: МАН-ыг хөөх, хөөхгүй асуудлаар хэн, юу хэлэв

2015-6-26
0
ЖИРГЭХ

        АН-ынхан Засгийн газарт МАН-тай хамтарсан гэрээгээ дүгнэх гээд завгүй байна. АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн даваа гаригт хуралдаж, Засгийн газарт хамтарсан гэрээний биелэлтийг нягтлах үүрэг бүхий албан бичгийг гаргасан. Уг албан бичигт “АН-аас Засгийн газарт хамтарч ажиллахаар улс төрийн намуудтай байгуулсан гэрээний биелэлтийг яаралтай дүгнэж, Гүйцэтгэх зөвлөлд танилцуулахыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасугай” гэсэн байв.

Энэ дагуу гэрээний биелэлтийг дүгнэсэн эсэхийг бид лавлалаа. Засгийн газарт хамтрах асуудлаар байгуулагдсан хоёр намын ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд уулзаж болж, бүтэхгүй асуудлаар ярилцсан гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар хэлж байна. Харин ажлын хэсгийн ахлагч нар нь лав өнөөдрийн байдлаар албан ёсоор уулзалдаагүй гэв. Аль нь үнэн болохыг мэдэхгүй ч тэд доорх хариултыг бидэнд өглөө.  Тэдний юу гэж ярьсаныг хүргэе. 

Тухайлбал, Засагт хамтрах асуудлаар МАН-аас гарсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Су.Батболд:- Өнөөдрийн байдлаар уулзаагүй байна. Уулзалдах болоогүй. Бүлэг дээр ч албан ёсоор яригдаагүй байна.

 

Харин АН-аас гарсан ажлын ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн М.Батчимэг:- Бүлгийн дарга нар уулзалдсан гэсэн. Ажлын хэсэг бол уулзалдаагүй байна.

 

АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:- Бүлгийн дарга нар уулзалдсан ч шийдвэр гараагүй.

 

МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр: Засгийн газар маш муу ажиллаж байгаа

 

-Гэрээгээ дүгнэх нь зөв. Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор 2015 оны хоёрдугаар сарын 21-нд 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг манай намаас гаргасан. Би ахалж байгаа. Манай нам аль дээр үнэлэлт дүгнэлтээ гаргачихсан.

АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “Судлаад үзсэн манай намын рейтинг унаад байна” гэж хэлсэн байна лээ. Ш.Түвдэндорж гишүүний хэлснээр Засгийн газрын хамтарсан байдлыг аль талаасаа хараад байгаа нь сонин байна. Түүний яриагаар улс төрийн нам талаас нь харж байна гэж ойлгож болохоор. Бид нам талаа анхнаасаа харсан бол засагт хамтрах саналыг хүлээж авахгүй байсан. Засагт орсноор МАН-ын рейтинг унаж байгаа. Үүнийгээ ч бид мэдэж байсан. Тэгэхээр тэр харах өнцгөө бас бодох хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор болохгүй зүйл оруулж ирээд байна. Хамтарсан гээд болохгүй зүйл бүрийг нь дуу нэгтэй дэмжинэ гэж байхгүй. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Оюу толгойн далд уурхайн гэрээ, Таван толгой гээд болохгүй олон асуудал байна. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, цаашдын ирээдүйгээ харсан ч зөвшөөрч болохгүй зүйлүүдийг яаж дэмжих юм бэ. Түүнээс ажил гацааж байгаа юм байхгүй. Засгийн газар маш муу ажиллаж байгаа нь үнэн. Тиймээс гэрээний биелэлтээ эргэж харах ёстой. 2012 оны сонгуулиар АН, МАН 29:31 харьцаатай суудал авсан нь үнэн шүү дээ. Олонх болж чадсан бол тэр хэмжээгээрээ том ярь. 29:31 гэдэг үндсэндээ Ерөнхий сайдыг манайхаас ч хийж болно. Хоёр суудлын л зөрүү байгаа биз дээ. Ер нь Шийдлийн Засгийн газар юу ч хийж чадахгүй байгаа. Бүх сайд нар  муу ажиллж байна. Тиймээс ажлаа дүгнээд болж, бүтэхгүй зүйлээ засч залруулах хэрэгтэй. Биднийг Засагт урьж оруулчихаад одоо хөөнө энэ тэр гэж хачин зүйл ярьж болохгүй шдээ.

 

С.Одонтуяа: Бүх болохгүй зүйлийг АН руу чихэж байгаад манай гишүүд дургүй байгаа

 

-Манай намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаад засагт хамтрахдаа байгуулсан гэрээний биелэлтийг бүлгээс дүгнэх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Манай бүлгийн ажлын алба заалт тус бүрээр нь аль нь хэдэн хувь биелэсэн, биелээгүй нь ямар шалтгаантай байв гэсэн асуудлуудыг ярьж байна.

Хамгийн гол нь манай намын удирдлагууд хөдөө орон нутгаар яваад иргэдтэйгээ уулзахад “МАН-ыхан хамтарчихаад уулзалт хийхээрээ дандаа засгаа муулаад байх юм. Уг нь хамтраад бүх асуудлаа шийднэ гэж хэлсэн хэрнээ нэг нэгнээ муулаад байгаа нь зохисгүй байна” гэсэн асуудлыг нэлээн ярьсан байна билээ. Энэ ч Гүйцэтгэх зөвлөлийн хурал дээр яригдсан. Үнэний хувьтай л даа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг Засгийн газарт байж, нэгнийгээ шүүмжлэх, үгүйсгэх, бүх л болохгүй зүйлийг  нэг нам руу чихэх асуудал бол байгаа. Үүн дээр манай гишүүд нэлээн дургүй байгаа. Ер нь эдийн засгийн асуудал, Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулиа бид хамтарсан дээрээ өөрчилвөл улс оронд хэрэгтэй юм даа гэсэн асуудал л ярьж байна. Гэрээний биелэлтийг шалгах ажил дараа долоо хоногт дуусчих байх.

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Хөөвөл хөөнө л биз

 

-Засгийн газрын оруулж ирсэн ямар бодлогыг Ардын нам дэмжихгүй унагаачихсан юм. Үүнийгээ тодорхой хэл. Манайх бол цөөнх. АН-ынхан хүч түрээд батлаад явъя гэсэн зүйлсээ бүгдийг нь баталчихдаг. АН-ынхан эв нэгдэлтэй, үнэхээр дотоод зөрчил байхгүй, Засгийн газар нь энэ бодлогоо аваад явна гэвэл аваад явчих бүрэн боломж бий. Харамсалтай нь өөрөө өөрсдийгөө татаж унагачихаад бурууг хайхдаа манай нам руу хандаад байна. Буцах хаяг чинь буруу байнаа л гэхээс.АН-ынхан яагаад эгдүүцээд байна гэхээр хүний өвчтэй газар дарахаар татгас хийдэг биз дээ. Тэдний эмзэг зүйлийг нь бид олж хэлээд байгаа юм. Үүнд дургүй байна. Болохгүй зүйлийг нь хэлээд үүнийг зас гэхээр “Ардын намынхан бидний эсрэг байгаа юм байна” гэдэг. Гацууртын ордын асуудлыг хар. Эцэст УИХ-ын дарга “Энэ Засгийн газрын 10 сайд нь орж ирсэнгүй. Хохь чинь” гэсэн. Үүнийг чинь тэгэхээр Ардын нам унагасан болж байна уу. Таван толгой, Оюутолгойг Ардын нам гацаасан уу. Сайншанд руу явсан төмөр замыг Ардын нам зогсоосон уу. Харин ч эдгээрийг эхлүүлэхийг бид шаардаж байгаа. Яагаад эдгээрийгээ явуулахгүй байгаа юм. АН намынхны дотоод зөрчлөөс болсон гэхгүй өөр юу гэх юм бэ. Гэрээний цагаан цаасан дээр хараар бичсэн өрийн хязгаарыг нэмэгдүүлэхгүй, төсвийн алдагдлыг бууруулна гээд нэлээд зүйл бий. МАН-ыг Засгаасаа хөөгөөд явуулбал хөөгөөд явуул. Гуйгаад оруулж болсон юм чинь хөөгөөд явуулж бас болох байлгүй дээ. АН-ынхан өөрсдөө л Засагт хамтраач гээд гуйсан. Анх хамтарсан Засаг байгуулна гэхэд би эсэргүүцсэн.Засгийн ажлаа хийж байгаа юм уу үгүй юм уу гэдгээ Засаг дээрээ л ярина биз. Бид яаж мэддэг юм.

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг:Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр дэмжүүлэх гэж шахаж байна               

 

-Өнөөдөр Төрийн гурван өндөрлөг Ардчилсан намаас байна. Хаврын чуулган эхлэхийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТТ хөдөллөө гэж хэлсэн. Гэвч маргааш нь чуулганы нээлтийн өдөр АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд нь гацаасан. Биднийг Засгийн газарт урьж авч ирчихээд тохироогүй асуудал дээр дэмжүүлэх гэж шахаж байна.

 

 

        МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: Гэрээний биелэлт гэж сонин юм яриад байх юм

 

-Өнөөдрийн байдлаар АН МАН-ыг Засгаас хөөсөн улс төрийн шийдвэр гарсан тухай албан ёсны мэдэгдэл ирээгүй байна. Гэрээний биелэлт гэж сонин юм яриад байна. Хоёр талын ажлын хэсэг уржигдар уулзаж гэрээний биелэлтийг ярьсан. Манай намаас ажлын хэсэгт орсон гишүүд намын удирдлагад танилцуулсан. Сонгуулийн хуулиас эхлээд Оюутолгой, ТТ, эдийн засгийн хямралын төлөвлөгөө, өрийн тааз, орон нутгийн иргэдийн хурлынхны хууль дүрэм журмыг биелүүлнэ гэсэн. Гэтэл Говьсүмбэрт нөхөн сонгууль болж АН ялагдсан. Тэрнээс хойш 2 сар гаруй болж байхад ИХТ-аа хуралдуулахгүй, хууль бус засаглалтай явж байна. Үүнийг бид ярихгүй гээд яах юм. Ярихаар биднийг муу хэллээ гэнэ.

 

Хамтарсан гэрээнд дүгнэлт хийх МАН-ын ажлын хэсгийн танилцуулга

 

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн саруудад Засгийн газрын бодлогын эсрэг мэдээлэл хийж, хэвлэл мэдээллээр хэт нэг талыг барьсан АН-ыг буруутгасан мэдэгдлүүдийг хийсэн гэж буй. Хамгийн сүүлд л гэхэд тус намынхан Архангай аймагт ажиллахдаа Засгийн газрыг муулсан гэж буй. Үүнд нь АН-ынхан эгдүүцэж тус намын сайд нарт нь хариуцлага тооцох хүртэл арга хэмжээг ярих болсон нь энэ юм.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (112.72.13.215)
    Ардын намынхан ч арай л дөнгүүр юмдаа
    2015 оны 06 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.229.122.231)
    Сүүлийн үед Ардын намын өмнөөс энэ мунзуй Н.Номтойбаяр том дуугардаг болоо шив дээ Энэ янзаараа бол Та нар 2016 онд бас унана даа харж л байгаарай
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
    • Irgen
      Unen ha ha ha
      2015 оны 06 сарын 27
  • Zochin (112.72.13.169)
    Ta naraas avah yuch alga,nyd horsoj bnaaa. Yyniig l ta byhen oilgo,tom darga nar shig bitgii tolgoigoo gediilgej yav, zamaa harj yav. Daraa jil ta nariin hench garch irehgyi, mungu baisan ch,ter chin ard tymnii l mungu
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • zochin (182.160.34.197)
    xaxaxaa ed nar dotor avah hvn gants ch algaaaa... za arai gaigvi ni SODBILEG yumaa. yu vee ter MUNHBAT geed neeh yarvaisan yum ih tomoo yaamrch medlegvi yum baij ... bas TARVAGA HAYANHYRVA ch yu ve dee
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.24.52)
    Haya mutai hayn hyrva hajudha hemlehes tsashgui huhen shig ym yrid garad irnr gej bodlo yu kkkk
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • зочин (103.26.193.241)
    АН-ынхны хамаг муу муухай нь ил гарч нүцгэн ноён шиг болохоороо буруутныг бусдаас хайж уснаас хуурай гарах гэж сарвалзаж байгаа царай нь.Тэдэнд улс орон аваад явчих бяр ч алга, ухаан ч алга, сэтгэл зүрх ч алга, жудаг заяа ч алга. Үнэнээр явахад үхэр тэргээр туулай гүйцдэгийн үлгэрээр үнэнд гүйцэгдэхээрээ үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр МАН-аа унагах санаархал, угаасаа тэд тийм л нохой улс шүү дээ, гайхах юм алга.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.194.114.65)
    Хөөвөл хөөгөө л биз, үүнд санаа зовох хэрэг юу байна, харин эдийн засгийг самарсан АН-ынхан цааш явахгүй ээ.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Gonchigdorj (110.3.33.154)
    AN ehleed oorsdiinhoo no-g neg tiish bolgoochee. Naad MAN-iinhan chine ugaasaa ta nart duugaa horiulahgui ee. Guij avchirchihaad hooloo geed sonin um yriad humuusiin durguig buur hurgeed baih um. Ugee olj yrihad yadag bainaa. Manai AN-d ch archaa alga boljdee.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.122)
    Новшнууд та нарыг харахаас ой гутаж бнаа. Г.Батхүү, Су.Батболд гх мт
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (103.11.192.34)
    АН-ЫН НӨХӨД НЬ ХООРОНДОО ТОХИРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ, УИХ ДЭЭР АСУУДАЛ НЬ УНАХААР АРДЫН НАМРУУ ЧИХХЭЭ БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    Угаасаа наадуул чинь сонгууль дөхөхөөр ингэдэг л биздээ 2008 оны сонгуульд цөөнх болоод засагт орж ажиллаж байгаад 2012 оны сонгуулийн өмнө заснаас гарлаа гээл монголыг тойроол та нарыг газар доогуур ортол муу хэлээл явж байсныг санаж байнаа Тэгээл нэг юм 2012 оны сонгуулиар булхай луйвар ,дээрэм тонгуул хи йж байж л олонх болсон ухаантай одоо сонгуулийн өмнө ийм ааш гаргадаг чинь бид ажил хийхгээд нойр хоолгүй зүтгэж байхад МАН -л гай болоод байна гэж хэлэх 2-рт Энэ нэг гацаад буцаад байгаа 2 толгой ,гацууртын ордоо гадаадынханд өгнө гээд амлачихсан амлалтаа биелүүлэх санаатайл тэгж байгаа юм иймээс та нар засгаас гарч болохгүй ард иргэд ,улс орон нэг л биш болоод байна шүү
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (49.0.195.14)
    Та нар ажил хийх хүмүүс үү? хэрүүлийн алимнууд уу? анхнаасаа яагаад нэгдэцгээсэн юм.
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • zochin (103.229.122.249)
    AN n oruulj baigaa zuiliinhkee ytga uchir, hkuuli durmiig sain sudlaachee Neg hkaihs yish um oruuldag negeehk ni mash buruu, dutuu zuil bolohkoor ni MAN argaa barahkdaa l zabsarlaga abch zeb zyitei dehkem bolgohk gej shaardaj bna gej oilgogoddog shuu AN Garamgaibaatar, Ganbat metiigee soliochee ajlaa medehkgyi shuud l negee ruugee chihkeed ard tumnii telee bish bna shuu AN hkan hkuuli durmee sain bodoochee.sudlaachee,
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.29.237)
    хулгайч хүчирхийлэгч Номтойбаяр
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • unen (45.49.214.15)
    uy genee,, urij zalj abchirchixaad gen uu,, ta nar xaanaas irsen xumuus be, xenii toloo ingej aashilna be,, xayn gya jinxene shantaajchin sh dee, gadnii xorongo oruulagchidiin erleg uls oroniig abc yabax baitugaa darxaniig xongoriig yamar bolgoloo
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.22.131)
    Хяан гишүүн зөв ярьсан байна шдээ, нээрээ л өөрсдийнхөө дотоод тэмцлийг дарж чадахгүй бүх ажлыг гацаачихаад буруугаа МАН руу чихэж болохгүй, угаасаа МАН засагт орохоос өмнө бүх зүйл нь болохгүй тэг заачихсан байсан биз дээ, тэгээд хошуу унжуулж гуйгаад байсан санагдаж байна, З.Энхболд ч гэсэн зөв хэлсэн байна засгийн 10 сайдаа хуралдаа суулгаж чадахгүй байж засгийн бодлого уналаа гэвэл хохь чинь гэж. бас л зөв байна
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Зочин (112.72.11.122)
    ajlaa yavuulldaa. manihan bvh yumand teeg tavih yum.5 tlgoig ard tvmend bish hedhen olgarhi avah geed bgaa chini ih durgvi hvrgej bgaa shvv .maaanihan
    2015 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    22 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 3 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    1 цаг 27 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    1 цаг 27 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    1 цаг 30 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    2 цаг 13 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    2 цаг 21 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    2 цаг 27 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    3 цаг 15 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    3 цаг 56 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 59 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 1 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 5 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    4 цаг 15 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    4 цаг 22 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    16 цаг 42 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    20 цаг 12 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    20 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    20 цаг 26 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    20 цаг 31 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК