Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эзэн Чингис хааны хөшөө баримал төрөлх эх орондоо заларна

2015-6-27
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.06.26.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын нэр бүхий 11 гишүүний санаачилсан Галт зэвсгийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, Монгол Улсад 2001 оноос Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөж байгаа бөгөөд зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулж ирсэн.

 

Галт зэвсэг эзэмшигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр түүнийг эзэмшигчдэд тодорхой шаардлага тавих хэрэгцээ гарч байна. Ихэнх улсад галт зэвсгийг иргэний гүйлгээнд хязгаарлагдмал хүрээнд хатуу хяналтын дор зөвхөн эрх бүхий этгээд өмчлөн эзэмшиж, ашигладаг. Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас түүнийг өмчилж байгаа этгээд нь түүнийг ашиглахын тулд зайлшгүй тодорхой сургалтад хамрагдаж галт зэвсэгтэй харилцах наад захын мэдлэгтэй болгох шаардлагатайг судлан үзэж хуулийн төсөлд тусгасан.

 

Сүүлийн 3 жилийн байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэг 2010 онд 43, 2011 онд 36, 2012 онд 41, 2013 онд 32 гарсан байгаа нь их тоо биш боловч үүний цаана нийгэмд учруулах аюул, хор хохирол нь их хэмжээтэй байх магадлал өндөртэй.

 

Түүнчлэн цагдаагийн байгууллага 2013 оны байдлаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй нуугдмал 885 галт зэвсгийг илрүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээгүй, хэв загварыг өөрчилсөн, гэмт хэрэг зөрчил үйлдэхэд ашигласан 257 галт зэвсгийг түр хураан авч, хууль бусаар худалдан борлуулдаг 41 ченжийг илрүүлэн бүртгэл хяналтад авч ажилласан байна.

 

Иймд энэ асуудлыг анхаарахгүй өнгөрч болохгүй тул хууль бус наймаа, тэдгээртэй тэмцэх, таслан зогсоох, хариуцлагыг чангатгах зорилгоор хуулийн төсөлд хариуцлагын асуудал, тэр дундаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бий болгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгээ онцлов.

 

Уг хуулийн төсөлд гадаадын иргэн, харьяалалгүй этгээдэд галт зэвсэг өмчлөх, ашиглахыг хориглох, улсын хэмжээнд галт зэвсэг, сумыг нийтэд худалдах төв нь нийслэлд нэг байх, салбар байгуулах, тус төвийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллага хяналт тавьж байхаар тусгажээ. Мөн иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг цагдаагийн төв байгууллагын дарга, хууль сахиулагчийн галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цэргийн зориулалтай галт зэвсэг, сумны жагсаалтыг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус баталдаг байхаар хуулийн төсөлд тусгасан байна.

 

Харин хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулсан юм.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, О.Баасанхүү, С.Эрдэнэ, С.Оюун нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Д.Хаянхярваа, Ш.Түвдэндорж нар саналаа хэлсэн юм. Ингээд байнгын хорооны саналаар хуулийн төслийг хэлэлцэх санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

 

Дараа нь Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг нар танилцуулсан юм.

 

Дэлхийн даяарших үйл явц хүрээгээ тэлж буй энэ үед Монголын соёлын өв уламжлалаас суралцах, судлах, хадгалан хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх замаар үндэсний болон нийтийн эрх ашиг, хувь хүний итгэл үнэмшил, соёлын үнэт зүйл, халдашгүй байдлыг бэхжүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн зэрэгцээ дэлхий дахинд сурталчлах нь чухал болоод байна.Энэ зорилгын үүднээс дэлхийн нэрт уран барималч, ОХУ-ын Урчуудын холбооны гишүүн, ОХУ-ын иргэн Даш Намдаковын “Чингис хаан” уран бүтээлийг Англи улсаас авчирч байгаа юм. Дэлхийд ганцхан энэ хосгүй бүтээлийг 2012 оны Лондоны зуны Олимпын наадмаар байршуулсан байсан бөгөөд БНХАУ, ОХУ, АНУ зэрэг улс орнуудаас худалдан авах санал гаргаж байжээ.

 

Дахин давтагдашгүй, соёлын энэ үнэт бүтээлийг өөр улс оронд бус зөвхөнМонголд байх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр 3 сая еврогийн үнэтэй Эзэн богд Чингис хааны энэхүү хөшөө, баримлыг эх орондоо авч ирэх, Монголын ард түмний хүртээл болгохын тулд уг бүтээлийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж уг хуулийн төслүүдийг боловсруулсныг сайд танилцуулгадаа дурдав.

 

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр хөшөөг хаана байрлуулахаар төлөвлөж буйг асуухад Засгийн газрын гишүүн С.Баярцогт гадаад дотоодын олон хүн үзэж сонирхох, хотын өнгө жавхааг тодотгоход ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр Эзэн Чингис хааны талбайд байрлуулахаар төлөвлөж байгаа гэсэн хариулт өгөв. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэн гэдэг буянтан энэ сайхан үйлсийг санаачилсан, Монголд авч ирэх зардал нь хэр болохыг тодруулахад сайд С.Баярцогт энэ эх оронч сайхан сэтгэлийн эзэн нь Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ юм, харин өртөг зардал нь аяндаа мэдэгдэх байх аа гэсэн хариулт өгсөн юм.

 

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж үг хэлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 19 цаг 38 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (112.72.13.104)
    Баатаруудын талбай эсвэл Монголын түүхийн талбай байдаг бол энэ хөшөө тэнд яах аргагүй хамгийн сайхан байрлалыг нь эзлэх байлаа Даанч манай социалист өнгөрсөн түүхэнд эзэн Богдыг минь түүний байгуулсан гавьяаг бүрэн үгүйсгэсэн болохоор иргэд нь хүртэл монголчууд нь хүртэл Эзэн Богдыгоо танихгүй хүнийрхэж хэрхэн хүлээж авахаа ч мэдэхгүй буй гнь арга ч үгүй юм даа Түүхээ мэдэхгүй өөрсдийн гарвал угсаагаа тоохгүй танихгүй бас хүнийг хүн гэж үзэхгүй дандаа улыг нь шагайж нэгнийхээ мууд дурлаж мууг үздэг занд оросууд биднийг маш сайн сругасан Үүнээсээ салж чадаагүй цагт бид ардчилал ардчилал гээд ч сайнд х үрэх өдий л болов уу даа Эзэн Чингисийнхээ хөшөөнд алгын чинээ газаргүй байна гээд бод доо Монголчууд ямар а эмгэнэлд хүрсэн бараг ёс суртахуунаараа мөхөж сөнөж буй ард түмэн болсныг харах ямар харуусалтай вэ дээ Сэтгэл урагдааад ч хоног өдрийг өнгөрөөх уйтай болох вий дээ Яана даа Хүмүүсээ
    2015 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    за зайлаа аймшгийн хүн сэжиглэмээр хөшөө байна лээ юун их мөнгөтэй новшнууд вэ
    2015 оны 06 сарын 28 | Хариулах
  • zochin (112.72.13.99)
    yo yo. . een ardchilsan namiinhan odoo bolimoor um. . ankh zasag barij ehleed l bataariin yas geed showdaj bgaad l ulsiin munguur avchirsan. . odoo chingesiin hushuug gadaadaas avchirna geed l . . hushuu tiim ikh heregtei um bol uursduu hiine biz de. . yadaj heden mgl darhchuul mungutei bolog.. eldviin sunuj muhsun amitnii arag yas, hen haana hiisen ni todorhoigui hushuunuus chini amid bgaa 3 saya ard tumen chini iluu heregtei bish uu. . bugd shaham ajilgui, orlogogui, ajil hiij yavaa hediinhk ni tcalin huls mungunii hansh umnii uniin usultuu diilekhee bgaad udaj bna sh de. .
    2015 оны 06 сарын 28 | Хариулах
  • Монгол (203.194.114.151)
    Чингис биш морьтой монголын модерн хешее ш дэ vндэсний парк байрлуулах зев
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.169.49.32)
    Нэртэйгээр нь Урд хөрштөйгөө нийлээд Хубилай хааны хөшөөг Чингэсийн талбайдаа залчих л даа.
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (180.149.78.21)
    монголыг хятадад нэгтгэсэн их хятадын хаан чингэсээр халхавчилж монголыг хятадаас салгасан Сүхбаатар жанжинг монголчуудын ой санамжнаас арчин хаях ардчилсан шинхуа төлөлвлөгөө.
    2015 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    23 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 4 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    1 цаг 27 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    1 цаг 28 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    1 цаг 31 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    2 цаг 14 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    2 цаг 22 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    2 цаг 28 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    3 цаг 16 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    3 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 2 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 6 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    4 цаг 15 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    4 цаг 23 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    16 цаг 43 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    20 цаг 13 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    20 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    20 цаг 27 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    20 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК