Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга З.Энхболд Мьянмарын улсын Ерөнхийлөгчид бараалхав

2015-6-29
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхав.

 

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн уулзалтын эхэнд, Би Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд тантай уулзаж байгаадаа баяртай байна. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг олонд хүндлэгдсэн, хүчтэй улс төрч гэж би сонссон. Намайг элэгсэг дотноор хүлээн авсан Монголчууд та бүхэнд талархаж байна.

 

Дэлхийн түүхийн хуудаснаа Монголын эзэнт гүрэн хэмээн тэмдэглэгдсэн гайхамшигтай түүхийг бүтээсэн танай улсад айлчлан ирж байгаа нь зол завшаан юм. Монгол болон Мьянмар улсууд нь ижил төстэй олон талуудтай бөгөөд Дипломат харилцааг 1956 онд тогтоосон эртний хамтын ажиллагаатай улсууд билээ. Ирэх жил хоёр улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиох бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулна гэж итгэж байна. Өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын харилцаа хурдтай хөгжиж байгаа бөгөөд өндөр хэмжээний айлчлалуудын давтамж нэмэгдэж байгаа нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой билээ.

 

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал уулзалтыг хийсэндээ баяртай байна. Хоёр орны харилцааг зөвхөн Засгийн газар хоорондын харилцаагаар хязгаарлах бус, Парламент болон иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх нь чухал юм. Өнгөрсөн жил Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр тантай уулзалтыг нь хийсэн нь үр өгөөжтэй байсан. Мөн таныг Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад айлчлан ирэхийг урьж байна.

 

Монгол Улсыг АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтадоролцох Монгол Улсын зорилтуудыг бид дэмжих болно. Мөн хоёр орны найрсаг хамтын ажиллагаан дээр тулгуурлан цаашид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуулиудад Монгол Улсыг дэмжих болохоо илэрхийлэв.

 

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхах үеэрээ хэлсэн үгэндээ, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Тейн Сейн тэргүүтэй төлөөлөгчид та бүхнийг Монгол оронд тавтай морилохыг хүсье. Энэхүү айлчлал нь Мьянмарын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд ирэх онд тохиох хоёр орны хооронддипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн өмнө болж байгаагаараа онцлог юм.

Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч 2013 онд Мьянмар Улсад, Мьянмарын Парламентын дарга 2014 онд Монгол Улсад тус тус айлчилж байсан. Цаашид ч хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дээд өндөр хэмжээний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх нь чухал. Мьянмарын Парламентын даргын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр орны харилцааг идэвхжүүлэх, хууль тогтоох байгууллага хооронд харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан. Энэхүү завшааныг ашиглан, Мьянмарын Парламентын дарга Тура Шве Манн-д халуун мэндчилгээ уламжлая.

 

Монгол, Мьянмарын харилцааг цаашид өргөжүүлэх хөгжүүлэхэд Парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Мьянмарын Парламенттай ойр дотно хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-д Монгол, Мьянмарын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдсан тул Мьянмарын Парламентад ч мөн адил Мьянмар, Монголын Парламентын найрамдлын бүлэг байгуулагдана гэдэгт итгэж байна гэв.

 

Мөн Мьянмар Улс улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт өөрчлөлт, шинэчлэлтүүдийг эхлүүлсэнд баяр хүргэе. Ардчилал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, нийгмийн эвлэрэлд хүрэхэд чиглэсэн Мьянмар Улсын хүчин чармайлтыг Монгол Улс цаашид ч дэмжиж ажиллах болно. Монгол Улс нийгмийн хувьд нээлттэй, улс төрийн тогтолцооны хувьд ардчилсан сонгуулиар эмхлэн байгуулагддаг парламентын засаглалтай, хувийн хэвшил зонхилсон чөлөөт зах зээлийн эдийн засагтай, хүний хөгжлийг дээдэлдэг улс юм.

 

 

Энэ онд Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Мьянмар Улсад болох гэж буй ерөнхий сонгууль нь Мьянмарын ардчилсан шилжилтийн түүхэн, чухал үйл явдал юм. Сонгуулийн хууль болон санал хураах, санал тоолох системийн талаар туршлага солилцох зорилгоор Мьянмарын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авах, ирэх сонгуульд ажиглагч илгээх сонирхолтой байна. Мөн Монгол Улсын хувьд ардчилсан сонгууль явуулах талаар багагүй туршлага бий.

 

 

Бид оносон зүйл ч бий, алдсан сургамжууд ч бий. Иймээс та бүхэн бидний алдаан дээр суралцаж, бидний туршлагаас хуваалцах боломж бий. Бид туршлага солилцохдоо баяртай байх болно. Мьянмар Улс 2014 онд АСЕАН-ыг амжилттай даргалсанд баяр хүргэе. АСЕАН-ын Яриа хэлэлцээний түнш болох, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтад оролцох Монгол Улсын зорилтуудыг хэрэгжүүлэхэд Мьянмар Улс цаашид ч дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Эрхэмсэг ноён Тейн Сейн таны Монгол Улсад хийж буй айлчлал нь Монгол, Мьянмарын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Танд эрүүл энх, аз жаргал, найрсаг мьянмарын ард түмэнд хөгжил цэцэглэлийг ерөөе гэлээ.

 

 

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн болон Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд нар мөн нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын тавцан дахь олон талт хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
“Монгол судлалыг хөгжүүлэх бодлого: асуудал, шийдэл” сэдвээр зохиолч, уншигчдын уулзалт болов
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг сонголоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улсын хэмжээнд мал төллөлт 50.4 хувьтай үргэлжилж байна
    10 цаг 41 мин
  • Санхүүгийн боловсролын “Сургагч-оюутан багш” хөтөлбөр эхэллээ
    11 цаг 21 мин
  • Мөнгөө өсгөж, ногоон ирээдүйд хөрөнгө оруулах шинэ боломж нээгдлээ
    11 цаг 26 мин
  • “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн форум-2026” боллоо
    11 цаг 35 мин
  • ФОТО: "Барилга экспо" олон улсын барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ
    11 цаг 46 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа
    12 цаг 13 мин
  • БЗД-ийн 48 дугаар сургуулийн фасад засварын ажил дууслаа
    12 цаг 40 мин
  • Судлаачид Цэрдийн галвын үед байсан 19 урттай, "чихтэй" махчин наймаалжны чулуужсан хэсгийг олжээ
    13 цаг 18 мин
  • Их Британийн хунтайж Луис найман нас хүрч, уламлалт зургаа даруулжээ
    13 цаг 34 мин
  • Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна
    13 цаг 59 мин
  • О.Амгаланбаатар “МАД” уран сайхны киногоор дэлгэцнээ эргэн ирлээ
    14 цаг 2 мин
  • Африкийн хамгийн том нисэх онгоцны буудлыг Этиоп улсад 12.5 тэрбум доллараар барьж байна
    14 цаг 44 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: 17 км гаруй борооны ус зайлуулах шугам угсарлаа
    14 цаг 50 мин
  • Николас Мадурог баривчлахад оролцсон цэрэг уг ажиллагаанаас 400 мянган ам.долларын ашиг олсон хэргээр баривчлагджээ
    16 цаг 21 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
    16 цаг 26 мин
  • СТАТИСТИК: Домог болох бөхчүүдийн бага цолтойдоо шөвгөрч, тодордог АВАРГА цолны барилдаан
    16 цаг 33 мин
  • Хот өнгөрсөн хугацаанд: Хот нийтийн аж ахуйн салбарт 300 орчим машин техникээр парк шинэчлэл хийлээ
    17 цаг 14 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Дэлхийн хамгийн том номын сангуудын нэг Конгрессын номын сан байгуулагджээ
    17 цаг 36 мин
  • Кино календарь: Энэ онд нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд
    17 цаг 44 мин
  • УИХ: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 54 мин
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • БАРИМТ: С.Зориг агсаны тухай бидний мэдэх, мэдэхгүй
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Тувагийн Ардын жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин, тайз, дэлгэцийн хүчирхэг уран бүтээлч Эдуард Ондар “МАД” уран сайхны кинонд дүр бүтээжээ
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • АЛТАН ЦОМ: Аль баг нь аваргалж 1.5 тэрбумын шагналын сангаас хүртэх вэ?
  • "Душанбегийн Их дуулга"-д зодоглох Монголын 23 жүдоч
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • ФОТО: “UB Food Festival-2026” нь Д.Сүхбаатарын талбайд дөрөвдүгээр сарын 17–26-ны хооронд зохион байгуулагдана
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
  • 24 баримт: БНМАУ-ын тусгаар тогтнолын тулах багана Маршал Ю.Цэдэнбал
  • Хотын дарга Х.Нямбаатарын охины "стейк идэж, пиво уудаг" Акита нохойны УГСАА ГАРВАЛ
  • Монгол Улсын 47 иргэн гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр ял эдэлж байна
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Номтойбаяр: Туулын хурдны зам хэрэгтэй, цаг алдалгүй шийдвэрээ гаргах ёстой
  • Х.Баттулга ИЗНН-д БЭТ томилов
  • Н.Учрал: Монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлж, багш нараа дэмжиж ажиллана
  • Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье
  • Ардын жүжигчин мэт амьдарсан Б.Сарантуяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Нийслэлийн хэмжээнд байрлах 1830 хүүхдийн тоглоомын талбайг цэвэрлэж, засварлаж байна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Японд ирэх долоо хоногт "маш хүчтэй газар хөдөлнө" гэж цаг уурчид анхааруулж байна
  • Реппер D4vd-ийн өмгөөлөгчид түүнийг өсвөр насны охины үхлийн хэрэгт буруугүй гэж мэдэгдэв
  • “Дүнжингарав-2026” хаврын хурдан морины уралдаан ирэх сарын 1-нд болно
  • Зөвлөгөө: Хачигт хазуулсан тохиолдолд ХЭРХЭХ вэ?
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар өргөтгөсөн хуралдаан боллоо
  • Душанбегийн Их дуулгад манай 23 жүдоч өрсөлдөнө
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
  • Засгийн газрын хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
24 баримт
  • БАРИМТ: Юүтүбийн хамгийн анхны видео ердөө 19 секунд үргэлжилдэг
  • Францын алдарт зохиолч Оноре де Бальзак өдөрт 50 аяга кофе уудаг байжээ
  • БАРИМТ: Эх дэлхийн өдрийг 190 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг
  • Монголыг мотоциклоор туулж яваа алдарт аялагч бүсгүй Норали Шоенмакерын тухай 24 баримт
  • "Хатант Интернэшнл" багийн ялалтын түүчээ Т.Дүгэрдоржийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК