Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2015-6-30
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийнүдээс өмнөх нэгдсэн хуралдаан 55.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв.

 

Энэ асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч илтгэгч нь ирээгүй, түүнчлэн Ерөнхий сайд болон Засгийн газрын бусад гишүүдийг байлцуулж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаарх илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат танилцуулсан юм.

 

Төсвийн тухай хуульд “Улсын Их Хурал нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланг хаврын чуулганаар хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах” гэж заасан. Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл нь Улсын Их Хурлын тогтоолын төсөл, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон төсвийн гүйцэтгэлийн танилцуулга гэсэн бүтэцтэй юм. Төсвийн гүйцэтгэлийн тайлан нь Төсвийн тухай хуульд заасны дагуу тухайн жилийн орлого, зарлагын гүйцэтгэлийг нийт дүн, хөтөлбөр, төсвийн захирагч болон хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүрээр гаргасан тайлан, татварын зарлагыг хуулийн этгээд болон салбар бүрээр нь холбогдох эрх зүйн үндэслэлийн хамт гаргасан тайлан, худалдан авсан бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэлийн тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, хүрсэн үр дүн, түүний танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэлийн тайлан болон түүний танилцуулга зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй юм. Уг тогтоолын төсөл батлагдсанаар улсын төсвийн 2014 оны орлого, зарлагын нийт хэмжээ батлагдаж, төсвийн ашиг алдагдлыг тодорхойлох боломжтой болох аж. Өнгөрсөн онд 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр удаа боловсруулж батлуулсан байна.

 

Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд улсын төсвийн 36 төсвийн ерөнхийлөн захирагчийн 735 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвийн гүйцэтгэлийг хамруулан нэгтгэж гаргажээ. Түүнчлэн Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн гүйцэтгэлийн тайланд татварын зарлагын тайлан, худалдан авсан ажил, үйлчилгээний тайлан, хөтөлбөр арга хэмжээнд зарцуулсан төсөв, түүний үр дүнгийн танилцуулга, нэмэлт төсвийн гүйцэтгэл зэргийг нэгтгэн гаргасан байна.

 

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 6.3 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 727 тэрбумаар дутуу, нэгдсэн төсвийн зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 496 тэрбум төгрөгөөр дутуу гарсан нь уул уурхайн түүхий эд, зарим түүхий эдийн экспортын хэмжээ төсөөлж байсанд хүрээгүй, мөн эдийн засгийн өсөлт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй нь төсөвт төвлөрүүлэх уул уурхайн орлого болон орлогын албан татвар, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын орлого тасрахад гол нөлөө үзүүлсэн байна.

 

Улсын төсвийн гүйцэтгэлийн тухайд Монгол Улсын 2014 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 4.2 их наяд төгрөгт хүрч төлөвлөснөөс 536 тэрбум төгрөгөөр буюу 11 хувиар дутуу, улсын төсвийн зарлага 5.2 их наяд төгрөгт хүрч, төлөвлөснөөс 402 тэрбум төгрөгөөр буюу 7 хувиар бага байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардалд нийт 969.2 тэрбум төгрөг олгосон нь төлөвлөснөөс 221.8 тэрбум төгрөгөөр буюу 17 хувиар бага байгааг тайланд дурджээ.

 

Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу 2014 оны нэгдсэн төсвийн орлогын гол нэр төрлийн эрдэс баялгаас төсөют төвлөрөх орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцож, түүнээс давсан хэсэг буюу нийт 39.9 тэрбум төгрөгийг Тогтворжуулалтын санд төвлөрүүлжээ. Түүнчлэн 2014 онд Тогтворжуулалтын сангаас анх удаа төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө болон гүйцэтгэлийн зөрүүг нөхөх зорилгоор 118.2 тэрбум төгрөгийг улсын төсвийн орлогод шилжүүлэн зарцуулсныг төсвийн гүйцэтгэлд тусгаж тайлагнасан байна.

 

Сангийн сайдын илтгэл, Үндэсний аудитын байгууллагын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Н.Номтойбаяр, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар, Д.Ганбат, Д.Сумъяабазар, Д.Батцогт, Ч.Улаан, Г.Баярсайхан нар Сангийн сайд болон Монгол Улсын Ерөнхий аудитороос асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Засгийн газрын гишүүд болон яамдын холбогдох албан тушаалтнууд гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгөв.

 

Үүгээр “Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Улсын төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг дуусгаж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ
    23 мин
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
    1 цаг 4 мин
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
    1 цаг 27 мин
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
    1 цаг 28 мин
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
    1 цаг 31 мин
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    2 цаг 14 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    2 цаг 22 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    2 цаг 28 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    3 цаг 16 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    3 цаг 57 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    4 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    4 цаг 2 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 6 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    4 цаг 15 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    4 цаг 23 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    16 цаг 43 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    20 цаг 13 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    20 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    20 цаг 27 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    20 цаг 32 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК