Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дээд түвшний уулзалтыг зохион байгуулах саналтай байна

2015-7-10
0
ЖИРГЭХ

        МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС,
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРЫН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТЫН
ҮЕЭР ХЭЛСЭН ҮГ

 

Уфа хот, 2015 оны 7 дугаар сарын 9

 

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Владимир Владимирович Путин,

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга эрхэмсэг ноён Си Зиньпин,

 

Хатагтай, ноёд оо,

 

Монгол Улсын санаачлагыг дэмжин, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн ээлжит уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна.

 

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талын дээд түвшний хоёрдугаар уулзалтыг зохион байгуулж байгаа оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд талархал илэрхийлье.

 

Гурван улсын төрийн тэргүүн нарын хоёр дахь удаагийн уулзалтын хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зураглал, мөн гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай Санамж бичиг” болон бусад баримт бичгийг ажлын журмаар тохирч, гарын үсэг зурахад бэлэн болгоод байна. Улмаар гурван талт хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болно

 

Монгол Улс нь хоёр хөрштэйгөө улс төрийн болон газар нутгийн ямар нэгэн маргаангүй бөгөөд ОХУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түвшинд, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түвшинд хөгжүүлж, хамтын ажиллагааны бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна. Улс төрийн өнөөгийн нэн таатай харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь манай гурван талын ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж үзнэ.

 

Энэхүү боломжийг ашиглан хөрш орнуудын хамтын баяр -Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд урьж оролцуулсанд болон ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох 1945 оны Чөлөөлөх дайны 70 жилийн ойд урьсанд талархал илэрхийлье. Монголын тал ч чухал ач холбогдол өгч, уг ойг энэ оны 8-9 дүгээр сард тэмдэглэхээр бэлтгэж байна.

 

Ирэх 9 дүгээр сард Бээжин хотноо болох Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнд оролцох үеэр дараах баримт бичигт гарын үсэг зурах саналтай байна.

 

Үүнд:

    “Дамжин өнгөрөх тээврийн тухай Монгол, Орос, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээр”/UNCTAD/.


    “Авто замын дамжин өнгөрөх тээврийн тухай хэлэлцээр”/UNESCAP/.


    Гурван талын тээвэр-логистикийн хамтарсан компани байгуулах тухай холбогдох байгууллага хоорондын ерөнхий хэлэлцээр.


    Гурван талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд дараах тодорхой ажлыг хэрэгжүүлэх саналтай байна.

Үүнд:

 

    Гурван улсын хамтран хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, төслийн гүйцэтгэл, уялдаа холбоо, зохицуулалтыг хангах зорилго бүхий гурван талын тэгш оролцоотой төсөл, судалгааны төвийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллуулах. Энэхүү саналыг Та бүхэнд ажлын шугамаар хүргүүлэх болно.


    Монголын уул уурхай, экспорт, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг Орос, Хятадын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахтай холбогдсон асуудлыг шуурхай шийдвэрлэхэд шаардлагатай хил орчмын хамтын ажиллагааг сайжруулах  нөхцлийг тохирох.


    Байгалийн хий, газрын тос дамжуулах хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих боломжийг судлах, хамтран ажиллах.


    Гурван улсын харилцан хэрэгжүүлэх худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах явцыг өргөжүүлэх болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан холбогдох байгууллага хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулах.


    Монгол Улс дотоодын хэрэгцээндээ зориулж ОХУ, БНХАУ-аас авч буй импортын цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг урт хугацаанд тогтвортой байлгах, цаашид бууруулах чиглэлд хамтран ажиллах.

 

Дээр дурдсан асуудлыг ажил хэрэг болгох зорилгоор тогтмол механизм болон хөгжиж буй Гадаад хэргийн болон Тээврийн дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалтууд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

 

Манай гурван улсын хамтын ажиллагаа цаашид улам бүр бэхжин, бодит агуулгаар баяжина гэдэгт итгэлтэй байна. Ирэх 2016 онд АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг манай улс хүлээн авна. Энэ үеэр Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Владимир Владимирович, Эрхэм хүндэт дарга Си Зиньпин нартай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын дээд түвшний “Улаанбаатарын уулзалт”-ыг зохион байгуулах саналтай байна.

 

Эцэст нь, Та бүхнийг миний санаачилсан, Уфа хотод 7 дугаар сарын 1-нээс нээгдсэн гурван улсын зураачдын “Дань Миру” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна.

 

Монгол Улс, ОХУ, БНХАУ -ын чухал механизмын эрх зүйн үндсийг бүрдүүлсэн дээд түвшний хоёр дахь уулзалтыг амжилттай зохион байгуулсан оросын тал, тэр дундаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд баяр хүргэе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ханхүү Харри гэр бүлийнхээ хамтаар зургаан жилийн дараа Их Британид эргэн ирлээ
    5 мин
  • Хүнсний тогтолцоо, хөрсний эрүүл мэндийг хэлэлцэнэ
    13 мин
  • Балбад хүчтэй үер болсны улмаас 200 орчим хүний амь эрсэдлээ
    19 мин
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    1 цаг 7 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    1 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    1 цаг 51 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    1 цаг 53 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    1 цаг 57 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    2 цаг 6 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    2 цаг 14 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    14 цаг 34 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    18 цаг 4 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    18 цаг 13 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    18 цаг 18 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    18 цаг 23 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    19 цаг 41 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    19 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    21 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    21 цаг 19 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    21 цаг 27 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК