Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Си Зиньпин: Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна

2015-7-10
0
ЖИРГЭХ

      Ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны есдүгээр сард бид Душанбе хотод гурван улсын Төрийн тэргүүн нарын анх удаагийн уулзалтыг зохион байгуулснаар гурван талын хамтын ажиллагааг эхлүүлсэн билээ. Энэ нь гурван улсын хамтын хөгжлийг бэхжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр гаргасан чухал шийдвэр мөн. Бидний тохиролцооны дагуу гурван тал Гадаад хэргийн  дэд сайдын зөвлөлдөх уулзалтын механизм байгуулж, гурван удаагийн уулзалт хийсэн юм. Гурван талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран судалж, хамтын ажиллагааны сайн санаачлага дэвшүүлсэн бөгөөд зарим төсөлд ахиц гарсан байна.

 

Гурван тал эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурах болсноор гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны замын зураг гарах юм.  Энэ нь бидний хамтын ажиллагааны амжилт юм. Мөн цаашдын хамтын ажиллагааг чиглүүлэх баримт бичгүүдэд би сэтгэл ханамжтай байдаг. Хятад-Орос, Хятад- Монгол, Орос-Монгол улсууд хөрш бөгөөд стратегийн түнш юм. Гурван талын хамтын ажиллагаа явуулах сайн үндэс их боломжтой гэж үздэг. Бид стратегийн болон гурван талын бүхий л салбарын хамтын ажиллагааг явуулах нь зүйтэй. Улстөрийн хувьд харилцан итгэлцлийг бэхжүүлж харилцан дэмжиж гурван улсын эрх ашиг нэгдэх ёстой.

 

Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Хүмүүнлэгийн хувьд гуррван улсын ард түмний солилцоог идэвхжүүлж, гурван талын хамтын ажиллагааны үндэс суурь бэхжих ёстой. Олон улс ба бүс нутгийн хэргийн хувьд харилцан зохицуулж,  дэлхийн олон туйлт ба олон улсын харилцаанд ардчилал бий болгож, бүс нутаг болон дэлхийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр манай гурван улсын ард түмэн хамтран тэмцэж, нэг эвсэлд орж их дайны ялалт байгуулахад их хувь нэмэр оруулсан юм. Энэ жил их дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бид цөөнгүй арга хэмжээг тус тусдаа, эсвэл хамтран зохион байгуулсан. Эдгээр нь амжилттай боллоо. Ялангуяа би болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын талаас зохион байгуулсан ялалтын баярыг тэмдэглэх  арга хэмжээнд оролцсон юм. Манай гурван тал их дайны ялалтын үр дүн болон олон улсын шударга ёсыг хамгаалъя гэж уриалсан.

 

Ерөнхийлөгч В.В.Путин, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар ирэх есдүгээр сард Хятадын ард түмний Японы эсрэг дайны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцвол таатай байна. Бид их дайны ялалтын үр дүн болон дэлхийн энх тайвныг хамгаалахад улам олон хувь нэмэр оруулах болно.

 

Эдийн засгийн хамтын ажиллагаа болоод гурван талын хамтын ажиллагаа нь түлхүү чухал салбар юм. Хятадын тал Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хил дамнасан төмөр зам, авто замын тээвэрлэлт, боомтын бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг дэс дараатай ярилцахыг дэмжиж байна. Гурван  улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно.

 

Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачлагыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна.

 

Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. ЕвроАзи тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон  бүс нутгийн  эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой.

 

Би болон Ерөнхийлөгч В.В.Путины тохиролцооны дагуу бид Евро- Ази тивийн хамтын ажиллагааг торгон замын эдийн засгийн бүс болон Европ Азийн эдийн засгийн эвслийн бүтээн байгуулалттай уялдуулах болно.

 

Мөн Европ, Ази эдийн засгийн бүс болон Хятад, Орос, Монголын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлэхэд таатай байна. Энэ нь тухайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр тусмаа Европ, Ази тивийн хөгжлийг урагшлуулах чухал арга хэмжээ юм.

 

Ийнхүү үйл явдалд бид Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ыг тэргүүлэх тавцан болгох болно. Үүнд Монголын тал идэвхитэй оролцоход таатай байна. Одоогоор ШХАБ- ыг хөгжүүлэх чухал завшаан тулгарч байна. Бүс нутгийн аюулгүй байдал, холбогдох улсын эдийн засгийн байдал нь тус бүс нутагт тодорхой нөлөө үзүүлж, улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилтыг улам бэхжүүлсэн байна. Ялангуяа тус байгууллага шинэ гишүүн элсүүлж эхэлсэн нь талуудын хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлсэн юм.

 

Хятад, Монгол, Орос гурван талын хамтын ажиллагаа нь тухайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэхэд үлгэр жишээ үзүүлэх нөлөөтэй байна. Монгол Улс газар зүйн давуу талыг ашиглаж, холбогдох улс орнуудын уламжлалт харилцааг бэхжүүлж, ШХАБ-ын хүрээнд бүхий л  салбарын хамтын ажиллагаанд оролцоход Хятадын тал дэмжиж байна. Мөн бид тус бүс нутгийн гишүүн улс ба ажиглагч улсын хамтын ажиллагааг цаашид ШХАБ-ын хөгжлийн чухал хэсэг болгож бүх улсын эрх ашгийг харилцан хамгаалахад сайн нөхцөл бүрдүүлэх болно.

 

Бидний энэ удаагийн уламжлалт уулзалт амжилттай боллоо. Цаашид гурван улсын Гадаад хэргийн яамаар ирэх жилийн тааламжтай үед гурав дахь удаагийн уулзалтыг зохион байгуулах асуудлыг санал болгож байна. Хятадын тал дараагийн уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Мөн ирэх жилийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад нээлттэй хандаж байгаа юм. Ирэх жилийн тааламжтай үед дахин уулзахад бэлэн байна" гэсэн юм.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ хичээлийн жил сурагчид дөрвөн улирлаар хичээллэнэ
    5 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа
    47 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    50 мин
  • ӨНӨӨДӨР: “Эрүүл хүнс, Эрүүл хүн” үйл ажиллагаа болно
    52 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    56 мин
  • “Урьхан” Б.Чинбатад үйлчилдэг Ч.Алдар шүүгчийн андуурсан дуудлага
    1 цаг 5 мин
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
    1 цаг 13 мин
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    13 цаг 33 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    17 цаг 2 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    17 цаг 12 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    17 цаг 16 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    17 цаг 22 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    18 цаг 40 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    18 цаг 44 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    20 цаг 0 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    20 цаг 17 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    20 цаг 26 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    21 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    21 цаг 8 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    21 цаг 20 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК