Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээнд оролцов. 2008 оноос “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг жил бүрийн 07 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэж байна.