Өнөөдөр Чингисийн талбайд 15.00 цагт Төрийн хүндэтгэлийн концерт болно. Төрийн хүндэтгэлийн концертыг энэ жил анх удаа гадаа талбайд зохион байгуулахаар болсоноороо онцлогтой болох юм.
Өнөөдөр Чингисийн талбайд өглөөний 10.00 цагт төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал, 12.00 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол болж өнгөрсөн. Харин Төрийн хүндэтгэлийн концертын дараа 19.00 цагт Дээлтэй Монгол наадам, 21.00 цагт Төрийн туг цэнгүүлэх ёслол, 22.00 цагт Учиртай гурван толгой дуурь тоглогдох юм.