зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Мо” Батбаярын хуудуутай үйлдлүүд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хөлдөө чирэв үү?

2015-7-14
0
ЖИРГЭХ

Тэргүүн хэсэг. Ардчилал, “өвгөн партизан”, энэ тэрийн тухай

 

Монгол орон ардчиллыг импортлосноос хойш даруй 25 жил өнгөрөхөд энэ хугацаанд Монгол улсад юу бүтээгдэв гэж асуувал социализмын үеийн томоохон бүтээн байгуулалт шиг хуруу даран тоолчихмоор зүйл ховор аж. Хүний эрх, эрх чөлөө нэрийн дор анархизм газар авч, ардчилал, шударга ёсны бамбайн дор цөөн хэд нь төрийн хуулийг гууль болгон тэсэртлээ баяжиж, харин дийлэнх олонх нь ядуурал, оюуны болон өмчийн хоосролд өртөж буйг үл тооцвол гайхуулах зүйл даанч алга. Ардчилалтай хамтаар Монголын төрд шургалж намын нэрээр, олон түмний хайр буянаар төрийн түшээ, дарга даамал хийж явсан, одоо ч хийж байгаа, яриа хөөрөө нь “өвгөн партизаны” хэмжээнд очсон ч заль мэх нь хорт “Түгжилээс” ч давсан, идэх хураах шунал нь Равсал панзаас дутахааргүй эрхмүүд олон төржээ. Тэдний нэгнийх нь хуудуутай үйлдэл, худал яриа хэнийг ч хөөдөж болохыг дор өгүүлэх зүйлээс уншигч та ойлгох буй заа. Энд хударгагүй үйлдлээрээ “молекул” хочоо “молиго” болгуулсан, УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ерөнхийлөгчийн “Элбэг Арт” уран зургийн галерейг “баяжуулагчаар” тодроод буй Батжаргалын Батбаярын талаар өчих гэсэн билээ.

 

Хоёрдугаар хэсэг. Дөрвөн саяын үнэтэй зургийг Ц.Элбэгдоржид “зүгээр л өгсөн” түүх…


Саяхан нэгэн сайт “Баячуудын галерей нэгээр нэмэгдэж байна” нийтлэлдээ “Мо” Батбаяр хагас тэрбум төгрөгөөр том хаус худалдан авч, “Бадамханд” нэртэй уран зургийн галерей хүртэл байгуулсан хэмээн бичжээ. “Мо” Батбаяр ч өөрөө уран зураг сонирхож цуглуулдаг тухайгаа сайрхан ярьж, бас мөнгө хаяж, үнэ цохиж авсан зургаа бусдад “бэлэглэдэг” ухааны юм хэлсэн байна. Тэр зургаар бусдыг авлигаддаг юм биш биз?

 

Олон улсын жишгээс үзэхэд дэлхийн том баячууд, нөлөө бүхий улстөрчид бие биедээ авлига өгөхдөө түүх, соёлын ховор үзмэр, үнэт уран зургаар халавчлан, “бэлэг” нэртэйгээр барьдаг байна.

 

Саяхныг хүртэл эрхэм “Молиго” Батбаярын твиттер хуудаснаа 150 мянган ам.долларын үнэтэй гэсэн “Марзан” Шаравын “Монголын нэг өдөр” хэмээх зураг тавигдсаар байсан. За яахав, хүн юугаа ч зарж болно. Гэтэл энэ зураг бол зуун дамнасан бүтээлээс гадна Монголын ард түмний соёлын үнэт өв билээ. Тэгтэл “Мо” Батбаяр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид “Би зүгээр л энэ зураг танд байх ёстой юм шиг байнаа гээд л өгчихсөн” гэж хэн ч үнэмшимгүй юм ярьжээ. Дөрвөн сая төгрөгөөр авсан зургаа зүгээр л бэлэглэж гэнэ. Түүгээр ч үл барам С.Жамсран гуайн зурсан “Хатгамалч эмэгтэй” зургийг ч Ерөнхийлөгчид барих гэж байгаа сурагтай. Тэрбээр “Ээбий энэ зургийг надаас нэхээд байх юм, өгөхөөс л биш. Тэгээд ерөнхийлөгчөөс буухаар нь буцаагаад авчихнаа” гэх ухааны юм ярих болсоныг улс төрийн хүрээнд шивэр авир гэж байна.

 

Гутгаар хэсэг. Хяналт шалгалтад бүдэрдэггүй, хэрэг зоригоо гүйцээдэг “Мо” Батбаярыг Ц.Элбэгдорж хаацайлдаг уу?


Тэгвэл эдгээр үнэт зургийн “бэлэгний” цаана ямар учир нуугдаж байж болох вэ?


Үндсэн хуулиар Монголын ард түмний өмч болох олон орд газрын нэр “Мо” Батбаяртай холбогддогийн дотор стратегийн ордын жагсаалтад багтсан Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд байгаа билээ. Өнөөдөр энэ ордын хайгуулын зургаа, ашиглалтын хоёр лиценз буюу тусгай зөвшөөрөл түүний хоёрдох хүү Б.Батхишигийн эзэмшлийн “Талст маргад” ХХК-ийн нэр дээр байна. Хэдийгээр лицензүүд тойрсон маргаан, зарга заальхай, хяналт шалгалт байнга гарч байдаг боловч “Мо” Батбаяр үүнд огт ажирдаггүй нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөмөр нөөлөгтэй холбоотой юу гэх хардлагыг эрхгүй төрүүлж байна. Хамгийн наад зах нь АТГ-д хэдэнтээ шалгагдсан ч хэрэг үүсээгүй гэх. Үүнд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз АТГ-ын дарга Хурц, мөн АТГ-д ажиллаж байгаад “сайн ажилласны” улмаас ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр дэвшин томилогдсон Өнөрбаяр нарын гар хуруу орсон юм биш биз?

 

Бүрэнхааны фосфоритын ордыг социализмын үед оросууд нээж, төрийн зардлаар нөөцийг нь тогтоосон боловч “Байгаль нуур – Хөвсгөлийн экосистемд” нөхөшгүй хохирол учруулна гэж үзээд ашиглаагүй орхисон юм. “Мо” Батбаяр энэ лицензүүдийг хэрхэн авсан талаар tsag.mn сайтад ийн бичсэн байна.

 

“…Эрхэм гишүүн тухайн үед АМГТХЭГ-ын Геологи, уул уурхай, кадастрын албаны даргаар ажиллаж байсан С.Ганбаатарыг дарамталж “Салбарын дэд сайд, Байгаль орчны яамныхан, газрын дарга тань зөвшөөрчихөөд байхад яагаад удаад байгаа юм бэ. Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг хурдан шийдэж, олгож өг” хэмээн омогдож байжээ…

 

… Энэ тухай түүний хүү, “Талстмаргад” компанийн захирал Б.Батхишиг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн байцаагчид өгсөн мэдүүлэгтээ “Тухайн үед Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Лу.Болд ахтай аав уулзаад Хөвсгөл аймгийн Бүрэнхааны фосфоритын ордын 12633х, 12634х, 12635х, 12636х, 12637х, 13638х гэсэн тусгай зөвшөөрлийг авахаар болсон” гэж мэдүүлжээ.

 

…Бас нэг ноцтой баримт бол “Стратегийн орд газартай давхацсан байна” гэсэн хяналтын хуудсыг 2008 оны тавдугаар сарын 30-нд сольж, “12633х, 12634х, 12635х, 12636х, 12637х, 13638х гэсэн талбай нь стратегийн орд газартай давхцалгүй” болгон өөрчлүүлсэн байх юм… Ийнхүү хууль зөрчин авсан тусгай зөвшөөрлөө Батж. Батбаяр гишүүн 2007 оны арваннэгдүгээр сард “Голомт” банкинд 235 мянган долларын барьцаанд хүртэл тавьж байжээ…”.

 

“Молиго” Батбаяр санасандаа хүрэхийн тулд ямар ч арга замыг ашиглахаас буцдаггүйг дээрхи тодорхой жишээнээс харж болно. Харин түүний энэ мэт хуудуутай үйлдэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хөөдөж, хөлдөө чирж байна уу гэж харагдах боллоо. Учир нь Ерөнхийлөгчийн мэдэлд байдаг Дээд шүүх нь Бүрэнхааны фосфоритын ордтой холбоотой эсрэг тэсрэг, хоёр өөр шийдвэрийг гаргажээ.

 

Дөтгөөр хэсэг. Дээд шүүхийн шүүгчид ой санамжаа алдав уу, Ерөнхийлөгч гар хуруугаа дүрж Мо-гийн “бэлэгний” хариуг барив уу?

 


“Хөвсгөл далайн эзэд” ТББ болон иргэн Д.Мягмарчулуун, Ж.Базаррагчаа, О.Даваажав, Т.Даваачулуун нар Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг цуцлуулахаар 2012 оноос хойш шат шатны шүүхийн хаалга татаж байгаа билээ. Тэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн нутаг дэвсгэр Бүрэнхааны орчимд олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензүүдийг цуцлах арга хэмжээг авахыг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадстрын хэлтсийн даргад даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг шат, шатны шүүхэд гаргасаар явна. Тэдний энэ нэхэмжлэлийн дагуу Монгол Улсын Дээд шүүх хуралдан, анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрүүдийг хянаж үзээд, шударга ёсонд нийцсэн шийдвэрийг 2013 оны 6 сарын 24-ний өдөр гаргаж, 117-р тогтоолоороо баталгаажуулжээ. Уг 117-р тогтоолд “Талст маргад” ХХК-ийн талд гарсан анхан болон дунд шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, дээрхи лицензүүдийг цуцлахыг АМГТХЭГ-ын Кадастрын хэлтэст даалгасан байна. Дээд шүүхийн уг хуралдааныг Танхимын тэргүүн О.Зандраа даргалж, шүүгч Х.Батсүрэн, М.Батсуурь, Ч.Тунгалаг, Ц.Сумъяа нарын бүрэлдэхүүнтэй хийжээ.


Гэтэл лицензээ алдах шахсан “Мо” Батбаяр Дээд шүүхийн шийдвэртэй эвлэрэхийг хүссэнгүй, тиймээс элдэв арга саам хийж гүйсээр байгаад “шинээр үүссэн нөхцөл байдал” гэдгээр шүүх заргыг дахин эхнээс нь эхлүүлэв.


Энд асуудлын гол зангилаа буй. 2013 онд дээрхи ард түмэнд ашигтай шийдвэрийг гаргасан Дээд шүүхийн бүрэлдэхүүн 2015 оны 05 сарын 11-ний өдрийн хуралдаанаараа 118-р тогтоолыг гаргаж, хоёр жилийн өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэн, “Талст маргад” ХХК-ийн талд зогсов.

 

Уг хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Ц.Сумъяа, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийжээ. О.Зандраа шүүгчийн оронд Л.Атарцэцэг орсоныг эс тооцвол 2013 онд дээрхи шударга шийдвэрийг гаргасан шүүгчдийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ. Тэгсэн атлаа 117-р тогтоолоор гаргасан өөрсдийн шийдвэрийг эрс үгүйсгэн, “Талст Маргад” ХХК-д олгосон лицензүүдийн асуудлаар “Хөвсгөл далайн эзэд” ТББ, мөн иргэн Т.Даваачулуун, Д,Мягмарчулуун, Ж.Базаррагчаа, О.Даваажав нарыг нэхэмжлэл гаргах эрхтэй субект биш гэж үзээд, тусгай зөвшөөрлүүдийг цуцлахыг шаардсан нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзжээ.
Шүүхийн хараат бус байх, гагцхүү хуульд захирагдах гэсэн Үндсэн хуулийн зарчим хаана байнаа? Хуулиа дээдлэх, хуулийн өмнө бүгд эрх тэгш байх зарчмууд энэ алд дэлэм зөрөөтэй хоёр шийдвэрийн хаахан нь байна вэ?

 

Эсвэл энэ хоёр жилийн хугацаанд эрхэм дөрвөн шүүгч ой ухаанаа алдчихаад будилж сууна уу? Үгүй бол Үндсэн хуулиар шүүх засаглалыг “атгаж” суудаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хошуу, гар энд орчихов уу? Магадгүй өнөөх “бэлэгний зургийн” хариу ч юм билүү? Хардах эрхээ эдэлж, эрхэм Ерөнхийлөгчид асуулга тавья. Бас сонгосон иргэнийхээ хувьд “Мууг дагавал могойн хорлол” гэх мэргэн үгнээс ишилж, “Молиго” Батбаярыг дагаж, хударгагүй үйлд нь хутгалдаагүй байгаасай гэж залбиръя.

 

Үргэлжлэл бий…

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (48)

  • Зочин (202.9.40.168)
    Элбэгдоржид хужаа бишээ, монгол хун, муу нохой мон гэхдээ манай нохой, харин молекул бол очирбат шиг азтай хужаа нарын нэг.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Цэцэн (211.36.131.192)
    Шуналын туламнууд үхэхдээ луйвардсан хөрөнгөө тамруу авч тонилохуу?! Монголын баялагаар тоголж эх нутаг газар шороогоо худалдөж байгаа новшнууд 9 үеэрээ тамд унаж тарчлана даа.!!!
    2015 оны 07 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.170.94.226)
    Marzan sharav chini muzzeidee baij l baina lee shd. Zahialgiin l yum bichsen baina shd. Nambar Wang-tai holbootoi ulsuudyn l eeljit gujirdlege bainadag.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Mr. Wang
      2015 оны 07 сарын 16
  • Иргэн (202.131.230.45)
    Элбэгдорж Энхбаяр Нямдорж гэх мэт зүгээр л захаас нь дурдлаа шүү.Аль намынх байх нь сонин биш.За ард түмэн минь одоо нэг шинэ хүмүүсийг гаргаж ирэх цаг нь болсон байх аа.Арай ч дээ бас
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.41)
    Лааз өшиглөж яваа Батж.Батбаярыг оролдох сонирхол нэг л хүнд бий. Тэр нь намбарван. Садангаараа дамжуулан эзэмшдэг гутлын үйлдвэрийнхээ хувьцааны маргаан гол шалтгаан нь байх их магадлалтай. Шүүхийг шүүж мэдэхгүй юмдаа.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
    • Зочин
      Молиго харин ч их зальтай юм аа. Намбарынхантай хамтарч бизнес хийх хажуугар нь элбэгдоржийг авлигаар гартаа авсан байна ш дээ. Энэ элбэгдоржийг шантаажлаад байга юм шиг байна
      2015 оны 07 сарын 16
  • Hors shoroo (150.129.142.213)
    Amidaar Ni shoroond bultsgaaya tamini ee
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • иргэн (180.235.181.75)
    Энэ молиг Б.Батбаярын гэгч ёстой шуналтай нөхөр юмаа.Яасан ханаж,цададгүй л юм бэ? Нутгийн минь газар шороонд,бүү санаарх новшоо.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • нутаг (202.21.106.154)
    Нутгийн минь газар шороог бүү хөнд,уул ус лус савдаг хилэгнэнэ Молекул байснаа Молиго болсон батбаяр гуай. Эх орноо хайрлах сэтгэл иргэн батбаярт огт үгүй,зөвхөн мөнгө л харагддаг хайрладаг бололтой.Монгол хүн гэж хэлэхэд хэцүүдсэн нөхөр юмаа.Хөвсгөлчүүд - Эрэлхэг Чингүнжавын үр сад шүү.Эх нутгаа хайрлаад бүгд жагсаж ч чадна даа
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (180.149.78.22)
    ямар сэжгийн муухай хүн дүрстэй чөтгөрүүд дүр эсгээд ардчилал гэж хуцаад эрх чөлөө тусгаар тогтнолын ардын хувьсгалын наадмын нээлт хаалтыг хийгээд явна вэ?
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Ачу (194.230.159.231)
    Монгол улсаа зарж бас ард түмнээс хулгайлж баяжсан дотоодын дайснууд.Төрийг мөхөөсөн болхоор ардчилагчид санасан бүхнээ устгаж хувьдаа завшиж төрийн гэж нэрлээд байгаа улсын өмчийг тэр чигээр нь цусалж эх орноосоо бүрэн уравсан худлаа ярьж хуурсан зэвүүн хунхуузууд.Энэ Батбаяр гээч далжигар шар нөхөр бол МАНАН-ийн жинхэнэ гол дүр.Үнэн сэргэж үйлээ мэдэхгүй шунал тачаалдаа ой ухаан нь бузартсан Элбэгдоржийн ардчилал гээч хуурамч багыг хуулж ард түмний халуун итгэлрүү хүйтэн ус цацаж гомдоосон хариугаа хүртэх биздээ.Хуучцуул маань төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй гэж дэмийч хэлээгүй юм байна шүү!!!
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • LODON (24.17.202.49)
    marzan sharaviin zurag ter hatgamalchin suragnuudiig ene luivarchinguudaas huraaj avaach
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Муу тайрдаснууд далдар (150.129.141.53)
    Элбэгдоржийн нэр хүнд олон түмний дунд үнхээр унасан байна. Зарим нь адахад ч бэлэн болжээ. АН-ын масс Элбэгдоржийг үзэн ядаж байна. Наадамчин олон ч алга ташихаа больжээ. Муу пяздуу Алтанхуягийн засгийг унагааснаас хойш олон түмний дургүй зэвүүг жинхэнээр хүргэсэн. Хөгийн муу хүний тайрдас, хөгжлийн бэрхшээлтэй новш Хурцтайгаа үхлийн муугаар үхэх байлгүй
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.131.0.62)
    Peeh ene chini yamar aimar gutgee ve. Gutal XK-tai holbootoi gutgeed bgaa yum bh daa. Nugoo talyn huvi ezshigch nar n dandaa luivar hiideg nuhduud bdag yum bilee.
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • бй (150.129.142.52)
    Терийн емчийг егч авалцаад бэлэглээд байж болдог болцон уу Уран зураг бугд терийнх хувьчлагдаагуй худалдагдаагуй шуу дээ
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.13.125)
    Molekul Lu-tai niileed ix yum xiisen baixaa...
    2015 оны 07 сарын 16 | Хариулах
  • irgen (80.238.127.6)
    25 jild bygdiig duusgaad odoo suuldee ur tavij idej uuj bgaad zugtaatsgaah gej bhad zygeer l hadaad suutsgaaj bn daaaaa. . . Naad batbayr chini zurag ord baitugai idej uusan. Bas ter. Mongol banknii chuluunbat bn. Erdenesiin sand bdag byh unetei huurug geh met unet erdenesuudiig uurtuu avchihaad ichihgui gaihuulaad suuj bdag hundee
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.141.137)
    Ховшийн амьтан юм аа. Элбэгдорж тэнэг ийм арчаагуй амьтан ас авлига авах юм аа
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.216)
    Хэдэн онд билээ дээ! Гончигдоржийг Еренхийлегчид нэр дэвшихэд нь асар их хэмжээний менге хандивлаад, хэрэв еренхийлегч болвол Тамгийн газрын даргаар томилогдох байсан юм гэж ярьж байсан! Ер нь бvх юмыг менгеер хэмжих юмдаа!!!
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (112.72.13.71)
    us sanasan kommunistuud bosvol hecuudee batuul kommunist namiig ustgaagui laigaa hezee edleh bol
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.30)
    Bold yavsan gazar Molecul bair barial bas l tee
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (150.129.142.30)
    Batlan hamgaalahiin ajilchdiin bair, gadaad yamnii urgutgul geed Molecul iin budlian duusahgui baihoo
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Эх оронч (124.158.79.169)
    Энэ Элбэгдорж хоер нүүртэй луйварчин юм аа. Зурагаар авилга авдаг, хуувийн компануудад хэрэггүй зургаа тулгаж өндөр үнээр зарж бас авилга авдаг болсон байна лээ. Даан ч дээ
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (180.149.78.26)
    үнэнийг бичихээр хариу сэтгэгдэл бичиж бузар гэмт хэргүүдээ цайруулах гэж оролдоно.ардчилагчид бүхнээс баян бүхнээс хорлонтой.
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • үнэн (150.129.143.14)
    энэ сайтууд сэтгэгдэл нэр атаа хорсолын цуглуулгад цензур тогтоомоор юм эсвэл сайтын захиалгаар бичдэг юм арай хэтэрхий нэг талыг барьж байх юм даа
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (208.54.32.232)
    Монгол улсын иргэн нэхэмжлэл гаргах эрхгүй юу??? Элбэгдоржоо та нарыг би үзэн ядаж байна.
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.26.194.46)
    Элбэгдорж пиздаа удахгүй бууна мөнч аймшигтай хэргүүд хүлээж байгаадаа алдаж болохгүй шоронд алах юм шүү
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
    • Зочин
      Бид энэ новшийн буухыг хүлээх ёстой юу????
      2015 оны 07 сарын 15
  • Зочин (203.194.114.105)
    Элбэгдорж угаасаа ийм шуналтай арчаагүй новш
    2015 оны 07 сарын 15 | Хариулах
  • Zochin (203.189.135.118)
    Elbegedorj mongoliin dursleh urlagiin museid baisan olon zurgiig zugeer hulgailsan zarimiig ni eh buteeliig ni avaad hulhiig orond ni hiisen.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • эх орон ч (122.201.21.228)
    ардчилал гэдэг чинь зүгээр л хуйвалдаан тойрон идэх гэсэн үг энийг одоо монголын ард түмэн биеээрээ үзлээ яаасан ядарч ханаж цаддагүй ард түмэн бэ???
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Ардчилал монголд таарахгүй нь ээ. Уг нь ардчилал гэгч сайхан эд боловч монголд бол огт байхгүй.
      2015 оны 07 сарын 14
  • Зочин (122.201.24.199)
    Молиго, Мо-гийн шунал, луйвар ер дуусахгүй дээ.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • irgen (89.24.97.69)
    Eh ornig mini sendiilj uhaj tonhoj duusgalaa. Lalruudaas hariugaa avah tsag irneeee. Davarch baig hulgaichuud. Ta nar odoo baigaa albandaa monh yum shig sanaj bugdiig mongoor hudaldaj avch bolno gesen bodoldoo tooroldoj l bai. Unench eh ornoo gesen jiriin irged baigaa shuu.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.29.236)
    Toriin omch shunaltai humuusiin gart ochsoor bainaa. Uunees ch oor zurguud buruu garaar orj ednii huviin galaereid zondoo ochson. Shunal ihedvel shulam bolnoo gedeg unen ug baidgiig sanadag boloosoi!
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Румыны Чаушеску-г зүгээр л ард түмний нэрийн өмнөөс гээд цементэн хананы наана эхнэртэй нь зогсоож байгаад үгийг нь ч сонсолгүй буудчихсан юм. Гэтэл тэр хүн эр орноосоо урваагүй, эх орноо худалдаагүй. Манай луйварчдын байж байгааг үзвэл... хогийн цэг дээр аваачаад 10 дахин буудсан ч багадахаар. Ийм л байна даа
      2015 оны 07 сарын 14
  • Зочин (202.179.29.236)
    Toriin omch shunaltai humuusiin gart ochsoor bainaa. Uunees ch oor zurguud buruu garaar orj ednii huviin galaereid zondoo ochson. Shunal ihedvel shulam bolnoo gedeg unen ug baidgiig sanadag boloosoi!
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.29.236)
    Toriin omch shunaltai humuusiin gart ochsoor bainaa. Uunees ch oor zurguud buruu garaar orj ednii huviin galaereid zondoo ochson. Shunal ihedvel shulam bolnoo gedeg unen ug baidgiig sanadag boloosoi!
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (180.149.78.29)
    хөөрхий цэдэнбал даргад ганц мөнгөн аяга байсан болуу? аймаар юм аа энэ хулгайч нар
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Цэдэнбал даргыг энэ хулгайч нартай зүйрлэж болохгүй ээ.
      2015 оны 07 сарын 14
  • Зочин (180.149.78.29)
    энэ ардчилсан илжигүүдийн идэж уугаагүй юм гэж алга. монголын соёл урлагийн бүтээлүүдийг хүртэл элбэг гэх бадамханд гэх дан ардчилсан хулгайч нарын өмчинд орчихож.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.40.3)
    Марзан Шаравын зургийг тор буцааж авах естой Ямар амаар увьд очсоныг шалгаач
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.21.215)
    Тэр алдартай зурагнууд чинь уг нь музейд л байсан биз дээ. Яахаараа хувь хүний цуглуулганд орчихдог байна.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • erka (182.160.39.208)
    dandaa mongol tpriin gutamshguudiin tuhai garsan bna burhan baidag bol ed nariig huis temtreech
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • зочин (112.72.13.31)
    элбэг дорж гэж нэг хужаа цустай тарваган хүн Монголын баялагыг ухаж дуусаглаа
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.121.66)
    за элбэгээ батүүл нар 25 жил юу гэж донгоддог байлаа. ан- тэр чигтээ луйварчид. төр удирдах ямар ч чадваргүй хоосон толгойтнууд.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.13.48)
    elbegdorjin gar orchee
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • irgen (27.123.214.121)
    Har luivarchin Mongoliin hoimori bolson Burenhaaniig uhaj buzartuulah ni dee.naad hunii chini hyseld hyzgaar ugui yum baihaa.
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
  • Иргэн (103.229.121.201)
    Энэ муусайн луйварчид өтөлж үхэж дуусдагүй л юм байх даа
    2015 оны 07 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Эд нар үхэж дуустал өдий байна. Дахиад 20 жил толгой дээр чинь сууя, дахиад идье л гэнэ. Харамсалтай нь, манай монголчууд үнэхээр л тэнэг юм, сонгууль болгоноор нөгөөх хулгайч нараа хашрахгүй дахиад л гаргаад ирнэ.
      2015 оны 07 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголоос явахдаа заавал авч явдаг хоол — “Талын Монгол” брэнд
    12 цаг 40 мин
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томиллоо
    12 цаг 52 мин
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    13 цаг 39 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    13 цаг 52 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    14 цаг 0 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    14 цаг 8 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    14 цаг 12 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    14 цаг 13 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    14 цаг 14 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    15 цаг 36 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    16 цаг 58 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    17 цаг 2 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    17 цаг 46 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    19 цаг 34 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    19 цаг 44 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    20 цаг 8 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    20 цаг 12 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    20 цаг 20 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    20 цаг 25 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    20 цаг 27 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК