Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Хар-Уул багийн “Алтай таван богд” ууланд авиралт хийж байсан 5 иргэн сураггүй болжээ.
Энэ тухай дуудлагыг 7 сарын 12-ны өдрийн 02:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, хилийн 0285 дугаар ангийн 5 албан хаагч 1 автомашин, уулын авиралтын 4 тамирчин нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.