Өнөөдөр болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар орон сууцны ипотекийн зээлийн журамтай холбоотой асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон байна. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч Үндэсний их баяр наадамтай давхацсан учир ээлжит хуралдаанаа өнжиж, өнөөдөр хуралдахаар болсон юм. Өмнө нь Засгийн газрын хуралдаанаас орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, зээлийн хугацааг 30 жил болгон сунгах шийдвэрийг гаргасан билээ.
Сэтгэгдэл (7)