Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Туршлагатай төлөвлөгч

2016-5-31
0
ЖИРГЭХ

        Би Баянзүрх дүүргийн IX хорооны оршин суугч, хүмүүсийн сайн мэдэх Шархаданд амьдардаг. Аав, ээж, ах дүүс минь ч бие биеэ түшин Шархад хэмээх энэ газарт төвхнөцгөөсөн. Хөдөөд ажилгүйдэл газар авч хот бараадсан бидний адил хүмүүс хуучны энэ гэр хорооллыг өргөтгөн тэлж энд тэнд нь үхрийн бөөр шиг наалдан бууриа зассаар өнөөдрийн төлөвлөлтгүй, хөрсний бохирдол ихтэй орчныг бий болгосон. Одоо энд айл бууя гэвч гэрийн буурь засах ч зай газаргүй болжээ. 

 

Улаанбаатар хотын удирдлагууд сүүлийн үед хот төлөвлөлт, иргэдийн аятай тухтай амьдрах орчныг бүдүүлэх тухай хамгийн их ярих болов. Төлөвлөлтгүй хотын захын гэр хорооллын оршин суугч бидэнд ч амьдарч буй орчноо зохион байгуулалтад оруулж, тохижуулах сонирхол их байна. 

 

Удахгүй УИХ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль болно. Улаанбаатар хотын иргэдийн амьдарч буй орчныг сайжруулах чиглэлээр ажилладгаараа НИТХ-ын сонгууль бидэнд маш чухал. 

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн .... тойрог буюу Баянзүрх дүүргийн 9, 17дугаар хороонд Ардчилсан намаас Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор ажиллаж байсан Нэргүйн Нацагдорж нэр дэвшжээ. Хотын ерөнхий төлөвлөлтийг зохион байгуулах ажлыг гардан хийж байсан төлөвлөгч хүн манай тойрогт ирж байгаа нь бидний хувь аз завшаан гэж хүлээн авахаас өөр аргагүй юм. Айлуудын дундах ихэнх гудамж нь улаан шороо хэвээр, олон жил суурьшсан учир хөрсний бохирдол ихтэй энэ орчныг бүхэлд нь шинэ төлөвлөлтөд оруулж, тохижуулах нь чухал байгаа юм. Энэ ажлыг Улаанбаатар хотын хэмжээнд харж, төлөвлөлтийн төлөвлөгөө гаргаж байсан Н.Нацагдорж лавтайяа чадна гэж найдаж байна. 

Улаанбаатар хотын иргэдийн амьдарч буй орчныг сайжруулах чиглэлээр ажилладгаараа НИТХ-ын сонгууль бидэнд маш чухал.

 

Хотын захын гэр хороололд газрын үнэ төвийн газраас тэнгэр газар мэт зөрүүтэй хямд. Захын хорооллын иргэд бидэнд газар хэмээх баталгаажуулж авсан энэ ганц үл хөдлөх хөрөнгөө үнэд хүргэх, сайхан орчинд амьдрах боломж бий. Хорооллоо бүхэлд нь шинэ төлөвлөлтөд оруулж, төлөвлөлтийн дагуу хөгжүүлэх. Төлөвлөлтийг цогцоор нь хийж, тэр дагуу хөгжүүлбэл газар үнэ цэнэтэй болно. Хэн мөнгө ихтэй нь хашаандаа том байшин барьж, ганц айлын газартаа орд харш сүндэрлүүлээд ч тэр орчны газрын зах зээлийн үнэлэмж өсөхгүй. 

 

Холыг харж, хотын хэмжээнд сэтгэх архитектор Шархадны орчмын гэр хорооллын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийг гаргаж, бидний газрыг үнэ цэнэтэй хөрөнгө болгох чиглэлээр ажиллах юм байна. Улаанбаатар хотын унаган хүү Н.Нацагдорж ШУТИС-ыг Иргэний барилгын архитектурын салбарын инженер, архитектор мэргэжлээр төгсөж тус сургуульдаа мастерийн зэрэг хамгаалжээ. Мөн Австри, Герман, Япон улсад орон зайн төлөвлөлтийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн хүн. Тэрбээр Сүхбаатар дүүргийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд архитектор, Нийслэлийн газрын албанд архитектор, Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөны газрын даргаар ажиллаж байсан туршлагатай төлөвлөгч, хотынхон бидэнд хамгийн хэрэгтэй ховор мэргэжлийн эзэн.

 

Төлөвлөлт нь нэгэнт алдагдсан Улаанбаатар хотод тэр хожуухан ирсэн, залуу хүн. Гэвч түүний хийж хэрэгжүүлсэн ажил чамлахааргүй ажээ. Тухайлбал, “Улаанбаатар хотын гэр хороолол бүхий бүсийн хөгжлийн стратеги” төлөвлөгөөг боловсруулан гэр хорооллын газар зүйн байрлал, инженерийн шугам сүлжээнд холбогдох нөхцөл байдлаар нь дахин төлөвлөн орон сууцжуулах бүс, инженерийн шугам сүлжээнд холбогдсон эдэлбэр газартай амины сууцны бүс, суурьшлыг хязгаарлах бүсэд хувааж бүс бүрт баримтлах төлөвлөлтийн бодлого чиглэлийг тодорхойлжээ. Мөн “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийн нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар  тогтоолоор батлуулж орон сууцны 7, 14 дүгээр хороолол, “Буянт-Ухаа”, “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз орчим”, “Ургах наран”, “Яармагийн гүүр орчмын”, “Баянголын ам”, “Маахуур толгой орчмын”, “Зүүн Сэлбэ”, “Голден парк”, “Алтай хотхон”, “Маршал таун”, “Дөрвөн улирлын цэцэрлэг”, “Олимп хотхон” зэрэг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай инженерийн гол шугам сүлжээ, барилга байгууламжийг барих хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр иж бүрэн тохижилт, үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн цогцолбор бүхий орон сууцны хорооллууд баригдлаа. Орон сууцны дээрх шинэ хорооллууд дундаас 14 дүгээр хороолол буюу “Нарантуул” захын хойд хэсэгт байсан гэр хорооллыг уншигч Та санаж байна уу? Захын хөл хөдөлгөөн ихтэй, хүн ам олноор төвлөрсөн, хөрсний бохирдол ихтэй энэ газарт дахин төлөвлөлт хийснээр тохилог орон сууцны хороолол сүндэрлээд байна. Орон сууцны 7 дугаар хороолол нь Зуун айл, ногоон нуурын орчмын гэр хороолол байсан газар шүү дээ. Мөн л урд нь шавартай гудамжтай, төлөвлөлтгүй гэр хороолол байсан гэхээргүй тохилог орон сууцны хороолол босож, оршин суугчид нь тэр байрнуудад ороод тухалчихсан. 

 

Хуучны угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх төсөл боловсруулж хэрэгжүүлснээр дулааны алдагдлыг 40 хувиар бууруулжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 960.0 га газарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төслийг боловсруулан батлуулжээ. Энэ төсөл үе шаттайгаар хэрэгжсэнээр нийслэлчүүдийн бяцхан үрсээ салхилуулах, чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай соёл, спорт амралт, зугаалгын томоохон төв болоод байна. Мөн Улаанбаатар хотод нэг стандартаар барьж эхэлсэн 180 сурагчийн багтаамжтай бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барих төслийг боловсруулсан хүн нь Н.Нацагдорж. 2-11 насны хүүхдүүд сурч, хүмүүжих энэ цогцолборыг эцэг, эхчүүд талархан хүлээж авч байгаа. Цэцэрлэгт нь яваад, хажуугийн сургуульд нь үргэлжлүүлэн сурах бололцоог хангасан энэ цогцолборыг шаардлагатай газарт нь цаашид ч үргэлжлүүлэн барих юм билээ. Баянзүрх дүүргийн IX, XXIII??? хорооны нутаг дэвсгэр буюу Улиастайн голын дагуу ямар ч зөвшөөрөлгүйгээр суурьшсан айлуудын газраа өмчлөх эрхийг нь нээж өгсөн хүн бол бас л Нацагдорж. Тэрбээр ... онд .... ажиллаж байхдаа тус газрын зохион байгуулалтын төлөвлөлтийг хийснээр иргэд газраа үл хөдлөх хөрөнгө болгон өмчилж авах эрх нь үүсчээ. 

 

Н.Нацагдоржийн удирдан чиглүүлж, гардан хийсэн түмэнд тустай ажлыг нэг бүрчлэн дурдвал цаг, цаас их гарах тул хотын иргэдийн хамгийн сайн мэдэх төлөвлөлтийн ажлаас нь товчхон сануулахад ийм байгаа юм. Та бидний амьдарч буй Шархадны орчмыг дахин төлөвлөлтөд оруулахад Нацагдоржийн хийх ажил их байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (21)

  • Дэмжигч. (111.240.197.23)
    Одоо нам харж сонгох нь угаасаа утгаггүй болсон. Шинэ залуу шинэ эрч хүчийг сонгох цаг болсоон. Манайхаан.
    2016 оны 06 сарын 10 | Хариулах
  • Zaya (103.229.122.244)
    Bid odoo olon goe ym chihee alt boltol sonsloshde odoo humuuse ym hiij bsan bas ym hiichih huneel songi bi bas ger horoolold amdardag iim hun manau toirigt irsen bol gej bodoj bna ydaj l ajil hiij bsan hun baga ch gesen ym hiij l taara
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Enhe (103.229.122.244)
    Zahin horoolol ger horoilug tohijuulhad heregteil hun bna da odoo er n songogch olond handaj helhed nam bish huniin har j l songomoor ym bna
    2016 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.91.115.43)
    shine huniig demjih heregtei
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.115.43)
    Дэмжиж байна
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • Туршлагатай урвагч (202.131.238.115)
    Туршлагагүй урвагч
    2016 оны 06 сарын 03 | Хариулах
  • zorigoo (203.91.115.45)
    xvniig xaraad muulax amarxan xiisen zviliig n gol sain medex xeregtei zondool zvil xiisen xvn bn bi law xuwidaa demjmeer bn ym xiij bga negniigee demjix xeregtei shvv
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • sarnai (203.91.115.45)
    Хийсэн юмыг хараад муулах амархаан. Энэ их ажлууд нь олоон жилийн хөдөлмөр бүтээл гэж бодож байна. Харин ч нээх олон юм ярьдаггүй мөртлөө хийж бүтээсэн нь их гэж сонсож байсийм бна. Одоо ч худлаа гоё ярьдаг хүмүүс их болсон цаг шдэ.
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Zochiin (203.91.115.45)
    Nam unuudur chuhal bish ymar hun songoh ni chuhal shuu manaihaan, taniig demjij bna
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Munkhuu (203.91.115.45)
    Demjij bna
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Batka (203.91.115.45)
    Hunleg mash sain hun shuu
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (203.91.115.45)
    Natsagdorj dargiin hotod hiisen zuil ni mash ih shuu dee, muulj bga eldweer helj bga humuus ni uls turiin ywuulga bga
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.117)
    Их хотуудын эгнээнд нэгдэх үйлсэд мэргэжлийн архитектур төлөвлөлтийн дагуу мэргэжилтнүүд маш их хэрэгтэй энэ хүн хот төлөвлөлтийг сайн мэдэх мэргэжлийн хүн янз бүрийн ааш авир гаргах хүн их байна амжилт
    2016 оны 06 сарын 02 | Хариулах
    • Onon
      Demjij bn
      2016 оны 06 сарын 02
  • зочин (202.126.89.176)
    Энэ нөхрийн үед хот харин ч төлөвлөлтгүй болсон юм биш үү. Лав л нэр ус нь сайн юман дээр дуулдаад байдаггүй юм даг.
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.9.178)
    ёооооё яг шар хаданд амьдардаг уу? олигархи наймаачин
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (150.129.142.183)
    энэ газрын наймаачин холхон бай. бгд -н 12 давхар байрны хажууд зөвшөөрөл өгөөд хазайлт өглөө гээд бөөн юм болж бсан нь саяхан. хотыг балгас болгосон улсын нэг.
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Zochin (210.125.184.70)
    Ene gazriin naimaaching hen songodiin.
    2016 оны 06 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    чи апугийн батхүү
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.91.115.42)
    чи апугийн батхүү
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
  • Batlkhuu (139.5.217.254)
    Bi ardyn namyn gishuun ch gesen ene huniig demjij bn. Bolovsroltoi chadvartai humuus songigdoh n chuhal. Olon um hudlaa amalj um hiij uzeegui nohduud odoo bolison deer
    2016 оны 05 сарын 31 | Хариулах
    • Зочин
      Natsagdorj uuruu ardyn namiin gishuun sh de
      2016 оны 05 сарын 31
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    13 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    14 цаг 1 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    14 цаг 16 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    15 цаг 1 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    15 цаг 4 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    15 цаг 31 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    15 цаг 40 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    16 цаг 43 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    17 цаг 7 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    18 цаг 1 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    18 цаг 1 мин
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
    18 цаг 34 мин
  • ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
    18 цаг 43 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
    18 цаг 44 мин
  • Өнөөдрөөс скүүтер, мопед явган хүний замаар зорчихгүй
    18 цаг 50 мин
  • “Эрчим хүчний салбарын долоо хоног" арга хэмжээ болно
    18 цаг 56 мин
  • Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанид торгууль ноогдуулна
    19 цаг 4 мин
  • 2026 оны FIBA 3x3 World Tour-ийн албан ёсны хуваарь Азийн сагсан бөмбөгийн хөгжлийн шинэ үеийг тодорхой харуулж байна
    19 цаг 6 мин
  • Английн Премьер лигийн 32-р тойрог улирлын төгсгөлийн байрлалд шууд нөлөөлөх онцгой чухал тоглолтуудаар дүүрэн байна
    19 цаг 10 мин
  • Ж.Баярмаа: Нууцалсан гэрээнүүдийн ард дандаа хулгай, цавчаа явж байгаа
    19 цаг 11 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК