Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон даяар харьцангуй тайван тэмдэглэж, элдэв хэрэг зөрчил багатай өнгөрүүлжээ.
Гэхдээ нийслэлд баярын үйл ажиллагааны үеэр эцэг эхээсээ төөрсөн хүүхдийн тоо 100 дөхсөн байна. Тодруулбал, өчигдөр төв талбайд эрэгтэй 61, эмэгтэй 36 нийт 97 хүүхэд төөрсөн байсныг бүгдийг нь эцэг, эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ.